Сүхбаатарын дугуйчид Монгол-Буриадын нутгаар аялна

2014-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.СҮХЭЭ

 Монгол-Буриадын нутгаар дайран өнгөрөх “Найрамдал-2014” дугуйн спорт аялал ирэх сарын 1-нээс Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас гараагаа эхлэх гэж байна. Уг аяллыг санаачлан зохион байгуулагч, аймгийн  Соёл, спорт аялал жуулчлалын газрын  Биеийн тамир спортын бэлтгэл сургалтын төвийн дарга, МҮОХ-ны гишүүн,  дугуйн аяллын “Шилийн богд” клубын тэргүүн,  дугуйн спортын мастер  Ш.Энх-Амартай уулзаж ярилцлаа.  

-Бас л дугуйгаа унаад аялалд гарах гэж байна уу? Энэ удаад хаагуур аялах гэж байна даа?

-Миний бие 20 жилийн өмнө Монгол орноо дугуйгаар тойрон аялж байлаа. Тэрхүү аяллын 20 жилийн ойд зориулсан  “Найрамдал-2014” дугуйн аяллын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна. Бид ирэх сарын 1-ний  өдөр уугуул нутаг  Баруун-Уртын  их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж Монгол улсынхаа нутгаар 2100 км, ОХУ-ын  Буриадын нутгаар 1500 км  замд  дугуйгаар  аялах юм.  Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн захирамжаар дугуйн спорт аялал зохион байгуулах комиссыг  тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Баасандоржоор ахлуулан байгууллаа.  Монгол, Буриадын дугуйчид оролцох учир олон улсын шинжтэй аялал гэж хэлж болно. Дугуйн аяллын удирдамж, хөтөлбөр маршрут,   төсөв зардлын тооцоо, төлөвлөгөө гаргаад байгаа. Ажил бүтэмжтэй байна.

-Ямар баг бүрэлдэхүүнтэйгээр аялалд гарах гэж байна?

-Манай “Шилийн богд” клубын  20 жилийн хугацаанд тус клубын нэр дээр өсөх ирээдүйтэй цөөнгүй тамирчин хичээллэж, уралдаан тэмцээнд оролцож байна. Иймд “Шилийн богд” клубын тамирчдаас л  манай баг бүрдэж байна.  Багийн орчуулагч, сурталчилгаа хариуцсан ажилтан Намжилсамбуугийн Гантөмөр, техникч засварчин Мэндбаярын Бямбадорж, залуу тамирчин Батсайханы Тэгшбаяр, Энхмөнхийн Мөнх-Эрдэнэ нар оролцоно.  Багийнхан маань олон жил дугуйн спортоор хичээллэж, улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан, холын замд дугуйгаар аялж байсан  дадлага туршлагатай тамирчид юм. Буриадын талаас мөн тодорхой тооны тамирчид оролцоно. Бид Улаан-Үд хотод очиж Буриадын биеийн тамир, спортын газрын даргатай нь уулзаж дугуйн аялалд хамтран ажиллах талаар ярилцсан. Тэд дугуй, хэрэглэл материалын тал дээр туслахаа илэрхийлсэн.

-Аяллын маршрутаа тодруулж  танилцуулахгүй юу?

-Аяллын маршрутаа Монголын адал явдалт спорт аяллын холбооны удирдлага, шүүгчийн зөвлөлөөр батлуулсан. Энэ удаагийн аялал  Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт,  Мөнххаан сум, Хэнтий, Багануур, нийслэл хот, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар амжин  Хөвсгөл далайн зүүн талаар Сант, Хөндий, Хилэн, Анчигсийн даваагаар давж Ханх-Монтын боомтоор улсын хил нэвтэрнэ. Тэндээс Буриадын тамирчид бидэнтэй нэгдэж цааш явах юм. Буриадын нутагт Өвөр байгалийн дорнод Саяан, дорнод Сибирийн байгалийн цогцолбор, Байгаль нуураар дамжин  Улаан-Үд хотод очно. Буцахдаа Дорнодын Эрээнцаваар хил нэвтэрч Чойбалсан,Баруун-Урт гээд  энэ удаагийн аялал маань өндөрлөх юм.

-Саяхан Дарьгангын Шилийн богд яваад ирэв үү дээ?    

 -Манай дугуйн клубын маань нэр “Шилийн богд” нэртэй. Тэгээд ч алс холын замд гарахаасаа өмнө нутгийнхаа шүтээн уул Дарьганга болон Шилийн богддоо гарч Дэлхийг тойрсон  “Таван хуруу” багийнхны  дараа орох  Монгол-Буриадын дугуйн спорт аяллаа болон хүсэл зорилгоо даатган хийморио сэргээгээд ирлээ. Хоёр сарын турш дугуйгаар аялна гэдэг нэлээд хүнд хэцүүхэн алба. Багийн гишүүн бүр тодорхой үүрэг хариуцлага хүлээнэ. Бид аяллын явцад тохиолдсон сонин сайхан, адал явдал, байгаль цаг уурын онцлог, нутгийн ард түмний зан заншил, түүх соёлын дурсгалт зүйлийн талаар гэрэл зураг авч, видео бичлэг хийж  аян замын тэмдэглэл хөтөлнө.

Энэхүү аяллыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн  ССАЖЯ, МҮОХ,  МАЯСАХ, Монголын дугуйн холбоо,  Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, ССАЖГ-ын хамт олонд баярлаж талархснаа энэ дашрамд илэрхийлэх байна. Мөн хамтран зохион байгуулж байгаа  Төрийн банк,  Бодь даатгал ХХК болон манай аймгийн олон  байгууллага, хамт  олон ивээн тэтгэж, эр зориг хийморийг минь ирлэж байгаад  “Найрамдал-2014” багийн дугуйчид бид баярлаж байна.   Бид өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.  

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 2 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин