Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улируулан сонголоо

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Х.ОЮУНБОЛД

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн байранд тус академийн шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит их чуулган өнөөдөр болж байна.Дөрвөн жилд нэг удаа хийдэг ерөнхийлөгчөө сонгох, одоо энэ албыг хашиж байгаа академич Д.Рэгдэлийн  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэн дүгнэсэн  чуулганд эрдэм шинжилгээний олон  эрдэмтэн, академич нар оролцов.  Энэ үеэр тэдний нэг  академийн гишүүн С.Нарангэрлээс чуулганы талаар санал сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр  “Манай орны эрдэм шинжилгээний байгууллагууд дотор  шинжлэх ухаан онцгой байр суурь эзэлдэг. Учир нь Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд судалгааны ажлыг нэгдүгээр зэрэгт тавьдаг.Тиймээс олон салбарт улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй. Гадаадад гаргахад  улс орны эдийн  орны эдийн засагт ашиг өгөх хэмжээний сонирхолтой олон талт судалгааны ажил хийгдэж байна. Мөн судалгааны ажил хийдэг их, дээд сургуулиудад тэргүүн зэрэгт  ахисан түвшиний сургалтын ажил тавигддаг. Өнгөрсөн 30 жилд Шинжлэх ухааны академид байсан Математик, Эдийн засаг, Хууль зүйн хүрээлэнг харьяалахаа больж  их, дээд сургуулиудад хариуцуулсан юм. Гэвч энэ хугацаанд хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа их доголдсон байсан.Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд шинжлэх ухааны академид дахин эргэн байгуулах, эрдэмтэд, судлаачдыг бүрдүүлэх гэсэн ажлыг хийсэн” гэв. Мөн академид байгаа манай орны оюуны чадавхийг бэхжүүлэх, сайн эрдэмтдээр сэлбэх энэ үүргээ зохих ёсоор нь биелүүлж ирсэн. Түүнээс гадна 60 жил байр түрээсэлж байсан манай академи өнгөрсөн дөрвөн жилд төв байртай боллоо. Шинэ байрандаа энэ чуулганаа хийж байгаа нь том ахиц дэвшил болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Мөн  чуулганд  оролцож байгаа академийн зарим гишүүн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон бусад удирдах гишүүнд хандан асуулта тавьсан юм. Тухайлбал, академич Л.Болд эх хэлний бодлого, академийн ерөнхийлөгчийн хөтөлбөрт ямар байр суурь эзэлж байгаа талаар асууж сонирхлоо. Үүнд  академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хэлний асуудал гэдэг монгол хүн бүрийн өөрийн хувийн асуудал байх ёстой. Монгол Улсад хэлний бодлого байна уу. Эсвэл хоёр бодлого яваад байна уу үгүй юу гэдэг асуудал  жаахан ойлгомжгүй байгаа нь байгаа. Мөн 2025 онд монгол бичиг рүүгээ шилжих асуудлыг нилээн том ажил болж байж дээрээсээ зохион байгуулах байх. Үүнд манай академи ялангуяа, Хэл зохиолын хүрээлэн идэвхтэй оролцож явах нь дамжиггүй” гэж бодож байна гэв. Энэ тал дээр  бидний хувьд жаахан унхиагүй яваад байгаа. Яг монгол хэлний  тухай хуулийн талаар академич Д.Цэрэнсодном  том зөвлөгөө өгсөн.Сая нас барсан УИХ-ын  гишүүн М.Батчимэг энэ тал дээр анхаарал тавьж ажилласан хуулиа батлуулсан.Гэхдээ энэ хуулийн заалтыг дахин байгуулах ёстой. Хэл шинжлэлийн хүрээнд байгуулах ёстой. Энэ бол нийгмийн ойлголт дутуу байгаагийн шинж. Тиймээс хамгийн түрүүнд хэл судлалын хүрээнд хүрээлэнг байгуулж энэ хуулиа бариад явахад тулгараад байгаа асуудлыг боловсруулъя гэсэн санал тавихад болохгүй юм байхгүй” гэв. Академич Л. Болдын дараа академийн гишүүн С.Нямзагд, Д. Амарсайхан, Х. Намсрай, Д.Цэрэнсодном нар санал бодлоо хуваалцаж, үг хэллээ. Мөн   академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор,профессор Б.Авид ерөнхийлөгч Д.Рэгдэлийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын биелэлтийн чуулганаас гарсан тогтоолын төслийг уншиж танилцууллаа. Энэ үеэр чуулганы үеэр  академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг. Энэ дөрвөн жил их онцлогтой жил байлаа. Төр Засгаас шинжлэх ухааны салбарт хандах хандлага өөрчлөгдсөн дөрвөн жил гэж тодорхойлж болно.Монголын  шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг манай улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага байгуулагдсанаас хойш 98 дахь жилдээ анх удаа хийж чадлаа” гэв. Мөн салбарт хандах хандлагыг өөрчилсний хүчээр салбарын  хөрөнгө оруулалтыг эрс нэмэх шийдвэрийг гаргалаа..Ингэснээр бид түүхэнд байгаагүй 100 жилийн бүтээн байгуулалт гэж нэрлэсэн эрдэм хүрээний шинжилгээний  хүрээлэнгүүдийн нэгдсэн том цогцолборыг барих ажил эхэлж байна. Гэхдээ эрдэм шинжилгээний ажил хийдэг улсын  төсөв зардлын хувьд COVID 19-ийн улмаас нэлээн хумигдаж хомсодсон тал бий боллоо. Үүний  үр дүнд одоогоос хоёр жилийн дараа гарч эхэлнэ. Тухайлбал, эрдэм шинжилгээний бүтээлүүд цөөрнө. Харин Төр Засгаас эрдэм шинжилгээний салбарт хандах хандлага өөрчлөгдөнө гэдэг салбарынхны  урам зоригийг их сэргээдэг юм байна. Үүнийг бид нааштайгаар хүлээн авч байгаа гэв. Өнгөрсөн  дөрвөн жилд хүний нөөцөө хөгжүүлэх, гадаад харилцаагаа эдийн засагжуулах, улсын төсвөөс гадна байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааныхаа дагуу судалгаа шинжилгээний гэрээт ажлаар орлого олох чадамжаа дээшлүүлэх гэсэн гурван асуудалд төвлөрсөн гэж ярилаа. Мөн манай академиас 2018-2025 он  хүртэл хэрэгжих бодлогын нэг том бичиг баримт нь шинжлэх ухааны академийн хөгжлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг баталсан гэв. Энэ стратеги төлөвлөгөөний  хүрээнд тусгагдсан ажлуудаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 250” урт хугацааны багцуудыг энэ баримт бичигтэй уялдуулан мөрийн хөтөлбөр гаргасан. Мөн эрдэм шинжилгээний байгууллагын улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг  мэдэгдэхүйц дээшлүүлэх зорилтууд багтсан байгаа гэв.Түүнээс гадна олон улсын хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурийг дээшлүүлэх асуудал бий. Тухайлбал, монгол эрдэмтдийн бичсэн нийтлэлийг гадаадын томхон сэтгүүлд нийтлүүлж өгөхийг зорьж байна гэж ярилаа. Хоёр үр шаттай үргэлжилсэн Шинжлэх ухааны академийн ээлжит чуулганд ирсэн 49 гишүүнээс 47 нь дэмжсэнээр ерөнхийлөгч Д. Рэгдэлийг албан тушаалд нь улируулан сонголоо.

Эх сурвалж: www.polit.mn

Иргэн
"Тухайлбал, академич Л.Болд эх хэлний бодлого, академийн ерөнхийлөгчийн хөтөлбөрт ямар байр суурь эзэлж байгаа талаар асууж сонирхлоо. Үүнд академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Хэлний асуудал гэдэг монгол хүн бүрийн өөрийн хувийн асуудал байх ёстой. Монгол Улсад хэлний бодлого байна уу. Эсвэл хоёр бодлого яваад байна уу үгүй юу гэдэг асуудал жаахан ойлгомжгүй байгаа нь байгаа. Мөн 2025 онд монгол бичиг рүүгээ шилжих асуудлыг нилээн том ажил болж байж дээрээсээ зохион байгуулах байх." Энэ үгүүлбэрийг ойлгоход туслаач
Уншигч
Энэ байгууллага одоо байгаагаасаа дээрдэж чадахгүй нь ойлгомжтой. Ийм хэмжээний сэтгэлгээтэй хүмүүс цаг үеийн шаардлагыг ингэж харж байгаа нь үнэхээр гутамшиг!
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 25 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 58 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин