Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

2025-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 дахин нэмэгдэж, 66.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ийм мэдээллийг Евразийн хөгжлийн банкны тайлангаас иш татан AsiaToday-д мэдээлжээ.

Худалдааны эргэлтийн дийлэнх буюу 60 орчим хувийг тус бүс нутагт нийлүүлж байгаа Хятадын бүтээгдэхүүн эзэлж байгаа нь худалдааны тэнцвэргүй байдал байсаар байгааг харуулж байна гэж тайланд дурджээ. Мөн бүс нутгийн орнуудын гадаад худалдаанд БНХАУ-ын эзлэх хувь нэмэгдэж байна. Тодруулбал,  2020 онд 17.7 байсан бол 2024 онд 24.1%-д хүрсэн нь Төв Азийн эдийн засагт Хятад улсын нөлөө нэмэгдэж байгааг харуулж байна гэсэн байна.

 Төв Азийн орнуудаас Туркменистан нь Хятадаас хамгийн их хамааралтай  байна. Тус улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 55 нь хувь нь хятадаас хамаарч байгаа аж. Туркменистан дараа Киргиз, Тажикстан улсууд орж байна.  Хятадтай хийж байгаа худалдаа энэ хоёр орны тухайд нийт гадаад худалдааны 30 гаруй хувийг эзэлдэг байна. Харин Казахстан, Узбекистаны хоёр улсын хувьд гадаад худалдаанд Хятадын эзлэх хувь ойролцоогоор 20-22 хувьтай байна.

Эх сурвалж: polit.mn

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 18 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 22 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 25 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 32 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 22 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 22 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 22 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин