Муурны ертөнцөд зочилсон нэг өдөр

2025-08-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

А.МЕДИНЕ

Өнгөрсөн баасан гарагт  Улаанбаатар дахь Оросын соёл  шинжлэх ухааны төвд  анх удаа Дэлхийн Муурын өдөрт  зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 20 орчим “муурын” төлөөлөгч оролцсон бөгөөд ангор, Британи сиам, “Орос хөх” зэрэг төрөл бүрийн үүлдрийн муурууд байв. Өнөөдрийн гол баатрууд бол янз бүрийн өнгө, үүлдэр, зан араншинтай эдгээр муурууд билээ. Дэлхийн муурын өдөр нь зөвхөн мууруудыг магтан дуулсан баярын өдөр бус хүн, амьтан хоёрын хооронд үүсдэг гүн гүнзгий хайр халамж, харилцан  холбоог тэмдэглэх онцгой өдөр юм. Оросын соёл, шинжлэх ухааны төвийн хаалгаар алхан ороход нүүрэндээ том гэг ч нь инээмсэглэл тодруулсан бүрх малгайтай ах угтаж өнөөх өдөрлөг болж буй танхим руу хөтөллөө. Тус танхимд хөгжим эгшиглэж , хүн бүрийн царайнд инээмсэглэл тодрон, үсэрхэг сахалтууд  хүржигнэсээр угтлаа. Өдөрлөгт ирсэн муурнууд чамгүй гоёж гооджээ. Зангиа зүүж малгай өмссөн тун царайлаг ангор муур, Египтийн хаадын үеэс гаралтай сорлог саарал үстэй гүн цэнхэр нүдээрээ алдартай сиам ч хүрэлцэн ирсэн байв.  

ОСШУТ-ийн Соёлын хэлтсийн дарга Анна Кулакова: “ Муур бол бидний гэр бүлийн нэгэн гишүүн. Бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүн болон муурны тэр нандин харилцааг илүү мэдрүүлэхийг хүслээ. Мөн уг арга хэмжээ нь хоёр улсын харилцаа холбоо иргэдийн дотоод харилцаанд ч мөн тустай гэж үзэж байна. Дэлхий дээр одоогоор 500 сая гаруй гэрийн тэжээмэл муур байгаа бөгөөд энэ тоо улам өссөөр байна. Дэлхий дахин муурны өдрийг тэмдэглээд багагүй хугацаа өнгөрсөн бол Монголд өнөөдөр анх удаа албан ёсны үйл ажиллагаа явуулж байна. Монголд амьтанд хайртай олон хүн байдаг гэдгийг бид харлаа. Өнөөдөр бидний  олж мэдсэнээр энэхүү бяцхан амьтад гэр бүл, улс орнуудыг нэгтгэдэг, гэрт эерэг, дулаан уур амьсгал бий болгодог, хүмүүст тусалж, хүүхдүүдийг илүү энэрэнгүй, халамжтай болгодог.Арга хэмжээнд  оролцогчдын хуваалцсан  түүхүүд үүнийг тодорхой харууллаа. Бид цаашид ч өнөөдрийн адил соёлын үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулсаар байх болно”  хэмээн ярилцлаа.

Мөн Оросын Засгийн газрын нэрэмжит Москвагийн Улсын Мал Эмнэлэг Биотехнологийн Академийн төгсөгч, “Жонон” мал эмнэлгийн эмч Б.Нямсүрэн муур асаргааны үндсэн ойлголт, түгээмэл алдаанууд болон чухал дүрмүүдийг хуваалцав. “2018 онд намайг  Орос руу  явахаас өмнө монголчууд муур төдийлөн тэжээдэггүй байсан. Харин одоо байдал эрс өөрчлөгдөж маш олон гэр бүл муур тэжээдэг болсон байна. Ажил дээрээ ч үүнийг илүү их анзаарч байгаа” гэв.

-Муур тэжээдэг хүмүүсийн мэддэггүй эсвэл буруу ойлголттой байдаг зүйлс бий юу?

-Зарим хүмүүс манай муур гадагшаа гардаггүй болохоор вакцин хийлгэх шаардлагагүй гэж ярьдаг. Хэдий муур тань гарахгүй байгаа ч та болон танай гэрт орж гарч байгаа хүмүүсийн гадуур хувцас гутал зэрэгт нян бактери байх эрсдэлтэй. Зөвхөн муурт ч гэлтгүй бусад гэрийн тэжээмэл амьтдад ч энэ асуудал хамаатай. Вакцинд хамрагдсанаар аливаа өвчин халдвараас бүрэн сэргийлэгддэг учраас заавал шаардлагатай вакциныг цаг тухайд нь хийлгэж байх хэрэгтэй.

-Хооллолтын хувьд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хүмүүс өөрсдийн хэрэглэдэг хоол хүнснээс тэжээмэл амьтандаа өгөөд байдаг. Энэ нь маш буруу. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс  химийн найрлага амтлагч ихтэй давсархаг байдаг. Муур болон нохойны  хоол боловсруулах  , дотоод шүүлтүүр эрхтэн хүнийхээс өөр байдаг учраас боловсруулж чаддаггүй. Эдгээр хүнсийг тэжээмэл амьтандаа өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Үүнд халуун ногоо , амтлагч, сүү сүүн бүтээгдэхүүн ,хиам  болон сонгино, саримс, чихэр, чихэрлэг жимс зэрэг бүтээгдэхүүнүүд орно.

-Таны зүгээс хүмүүст өгөх зөвлөгөө анхааруулга юу байна вэ?

-Эмнэлэгт ирдэг  хүмүүсээс анзаарсан  нэг түгээмэл алдаа бол арчилгаа. Манай муурны  үс гэнэт унаад, юм туураад байна гэх мэт асуудлууд гардаг. Заримдаа хэрэглэж байгаа шампунь, саван зэрэг нь харшил өгөх эсвэл зориулалтын бүтээгдэхүүн ашиглаагүйгээс дээрх асуудлууд үүсэж болно. Муур нохойнууд элдэв химийн бодист эмзэг байдаг учраас хэрэглэж буй бүтээгдэхүүн өгч байгаа хоол хүнсэндээ анхааралтай хандах хэрэгтэй.

Энэхүү өдөрлөгт 2022 онд Улаанбаатар хотноо нээгдэж байсан “Муурны кафе”-ний үүсгэн байгуулагчид болох Буманцэцэг, Уранцэцэг нар ч мөн өөрсдийн муурнуудаа авчирсан байлаа. Тэд  “Манай кафед одоогоор  86 орчим  муур амьдардаг. Тэдний дунд маш ховор үүлдрийн үнэтэй муурнаас эхлээд гудамжнаас олж байсан бяцхан зулзагууд  ч бий. Анх кафегаа нээхээс өмнө маш удаан бодож судалсан. Харин одоо тэр үйлдэлдээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Өдөр бүр томчууд, хүүхдүүд муурнуудтай тоглож хэсэг хугацааг ч болов тайван амгалан орчинд өнгөрүүлж байгаа нь сайхан санагддаг” гэлээ.

Дэлхийн муурны өдрийг маш олон хүмүүс сонирхон зорин иржээ. Тэд шинэ хүмүүстэй танилцахын сацуу муурнуудаа нийгэмшүүлж найзуудтай болгохоор тус өдөрлөгийг тэсэн ядан хүлээснээ ярьцгааж  байлаа. Өдөрлөгийн хамгийн бяцхан оролцогч Энхжин муураа дааж ядан зогсоно. Тэрээр хоёр муур тэжээдэг гэнэ. Энэ тухай Энхжингийн ээжтэй хэсэг ярилцлаа.

-Яагаад муур тэжээж эхэлсэн бэ?

-Муур тэжээх санааг анх нөхөр маань гаргасан юм. Хүүхдүүдээ амьтантай цуг өсгөвөл илүү энэрэнгүй ухаалаг хүн болж төлөвшдөг гэж номоос уншиж байсан гэсэн. Харин энэ санаа нь маш зөв шийдвэр байсан. Хүүхдүүд маань одоо хоорондоо илүү эвтэй бас амьтадтай зүй ёсоор харьцдаг.

-Муурны өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь хүмүүст ямар эерэг нөлөөллийг үзүүлж байна вэ?

Энэ үйл ажиллагаа цаашид ч бас илүү өргөн дэлгэр зохиогдож хүмүүс идэвхтэй оролцоосой. Ингэснээр хүмүүс амьтан тэжээх үүрэг хариуцлагын талаар илүү зөв мэдээлэл ойлголттой болох байх. Дэлхий зөвхөн хүмүүсийн гэр биш. Энд оршиж буй бүх амьтад ч тайван амгалан амьдрах эрхтэй шүү дээ” гэсэн юм.  

“Муурнууд дэлхийг илүү сайхан, илүү зөөлөн болгодог нь маргаангүй”

Эх сурвалж:www.polit.mn 

амьтны үр төл бүхэн л хөөрхөн дөө
Экологийн цагдаагийн газрын албан хаагчид авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноожээ

Экологийн цагдаагийн газрын албан хаагчид авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял оноожээ

2 цаг 0 мин
Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй

Х.Баттулга: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах хэрэгтэй

2 цаг 25 мин
Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор генерал цолыг 11 хүнд олгожээ.

2 цаг 28 мин
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

3 цаг 55 мин
Б.Цэнгэл: 2024 оны байдлаар 20 гаруй ТӨХК-ийн алдагдал 51 тэрбум төгрөгт хүрсэн

Б.Цэнгэл: 2024 оны байдлаар 20 гаруй ТӨХК-ийн алдагдал 51 тэрбум төгрөгт хүрсэн

5 цаг 25 мин
С.Амарсайхан: Иргэнийхээ төрд итгэх итгэлцлийг сэргээж чадвал шударга нийгмийн хамгийн том үйл хэрэг болно

Шинэ долоо хоногийн эхний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд,

13 цаг 28 мин
Ж.Батжаргал: Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц, Сэлбэ дэд төвтэй холбоотой нэг удаагийн хууль батална

МАН-ын бүлгийн хурал өчигдөр болж гурван асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 28 мин
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд

Өнөөдөр “Монгол генерал”-ын өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрө

13 цаг 28 мин
50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

Өчигдөр 17 цаг 33 мин
Орон нутгийн нөхөн сонгуульд таван нам оролцохоо илэрхийлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН) Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийллээ.

Өчигдөр 17 цаг 13 мин