Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

2025-08-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

©lazyllama/Shutterstock/Fotodom
 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар сарын 15-нд Альяскт уулзахаа тов гарсан нь өнгөрсөн долоо хоногийн дэлхийн улс төрийн гол мэдээ байлаа.  Уулзалт болох газрын талаар Америкийн Ерөнхийлөгч эхэлж өөрийн Truth Social хэмээх цахим сүлжээнд бичсэн ба дараа нь Оросын ерөнхийлөгчийн туслах уг мэдээг баталж,  уулзалтын нарийвчилсан хөтөлбөр дээр хоёр тал ажиллаж байгаа гэлээ.   
Дэлхийн анхаарал татсан энэ уулзалтын эргэн тойронд улс орнуудын удирдагчид, хэвлэл мэдээллийнхэн, судлаачид шинжээчид олон талын байр суурийг илэрхийлж байна. 
Уулзалтын гол цөм асуудал болсон Орос-Украйны дайныг зогсоож чадах уу, Украйны Ерөнхийлөгч В.Зеленкскийг Альяскт урьсан уу, үгүй юу гэдэг талаар олон талын байр суурь мэдээлэл гарч байна. 
Европын хэд хэдэн орны удирдагч гарын үсэг зурсан уриалга өнгөрсөн бямба гаригт гарсан бөгөөд “Украйны мөргөлдөөнийг шийдвэрлэх утга учиртай яриа хэлэлцээ нь зөвхөн гал зогсоох... нөхцөлд л явагдана” гэж уриалгад онцолсон талаар euronews мэдээлжээ. 
 
Энэхүү уриалгад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржио Мелони, Германы канцлер Фридрих Мерц, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Финландын Ерөнхийлөгч Александр Стубба нар гарын үсэг зурсан байна.  Тэд мөргөлдөөнийг зогсоож, "Украйнд шударга, урт удаан энх тайван, аюулгүй байдлыг бий болгох" гэсэн Трампын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Европын удирдагчид гол нь Киевийн оролцоогүйгээр энхийн үйл явцыг явуулах боломжгүй гэдэг байр сууриа өмнө нь олон удаа илэрхийлж байсан. Энэ удаад үүнийгээ ч мөн дахин нотолжээ. 
Уриалгад "Украйнд энх тайван тогтоох замыг Украины оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй. Бид олон улсын хил хязгаарыг хүчээр өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэсэн зарчмыг баримталсаар байна. Одоогийн уулзалтын шугам нь хэлэлцээний эхлэл цэг болох ёстой" гэсэн байна. 
Уриалгад нэгдсэн Европын удирдагчид мөргөлдөөнийг зогсоохын тулд идэвхтэй дипломат ажиллагаа, Украйныг дэмжих, ОХУ-д үзүүлэх шахалтыг хослуулсан арга барил л амжилтад хүрнэ гэжээ. Мөн дипломат аргаар шийдэл нь Украйн болон Европын аюулгүй байдлын амин чухал ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Эдгээр амин чухал ашиг сонирхолд Украйны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа үр дүнтэй хамгаалах боломжийг олгох хүчтэй, найдвартай аюулгүй байдлын баталгаа шаардлагатай. Бид Украйны талд тууштай хэвээр байна. Бид европчуудын хувьд нэгдмэл бөгөөд өөрсдийн ашиг сонирхлыг хамтран хамгаалах тал дээр шийдэмгий байна гэдэг байр сууриа илэрхийлжээ. 
2025 оны наймдугаар сарын 9-ний бямба гарагт Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми  АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Владимир Зеленскийн албаны дарга Андрей Ермак, Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров болон Европын удирдагчдын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй Украины асуудлаар хэлэлцээ хийсэн. Европ болон Украйн нь АНУ-аас аюулгүй байдлын баталгаа шаардаж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. 
Түүнчлэн Украйны Ерөнхийлөгч В.Зеленский Орос Америкийн дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор газар нутгийн асуудлаар буулт хийхгүй гэсэн бол, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио энэ тал дээр АНУ өөр байр суурьтай байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 
ОХУ, АНУ хоёр дээд хэмжээний уулзалт хийх тов тодорхой болсон нь Европын удирдагчдыг “хөдөлгөөн”-д оруулж байна гэж хэлж болох үйл явдал өрнөж байгаагийн өөр нэг жилээ бол Францын Ерөнхийлөгч Э.Макрон нь В.Зеленский, К.Стармер, Ф.Мерц нартай утсаар ярьсныхаа дараа Европ Украины хямралыг зохицуулах үйл явцад идэвхтэй оролцох ёстой гэсэн мэдэгдэл хийв. Харин оросын зарим хэвлэлд Европын удирдагчид энэ үйл явцад оролцох боломж өмнө нь байсан, харин одоо хожимдсон гэж үзсэн гэсэн агуулгатай нийтлэл мэдээллүүд олон гарсан байна. 
Дэлхийн анхаарлын төвд байгаа уулзалтын талаар polit.mn сайтын өмнөх тойм энд https://www.polit.mn/a/108193 байна. 
Эх сурвалж: polit.mn  
 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18