Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

2025-08-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн "Монгол Хятад дахь Юань гүрэн: Маргаантай өв, түүх бичлэг үндэсний оршихуй" сэдэвт лекц өчигдөр “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд боллоо.  Эрдэмтэн Э.Булаг нь монголчууд соёл, ялгарах байдал, бүрэн эрхт байдлаа тогтоохыг эрэлхийлж ирсэн түүхэн үйл явцыг судалдаг монгол судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг бөгөөд, Монгол, Хятад Өвөр Азийг хамарсан түүх, антропологийн судалгааг дагнан хийдэг билээ.  Түүний "Монгол Хятад дахь Юань гүрэн: Маргаантай өв, түүх бичлэг үндэсний оршихуй" сэдэвт лекцээс онцлон хүргэж байна.

Эрдэмтэн Урадын Э.Булаг Юань гүрний талаар Монголд болоод Хятадад хэрхэн ойлгодог, үе үеийн судлаачид  өөр өөрийн бүтээлдээ яаж тусгасаар ирсэн онцлог, түүнээс үүдсэн XII-XIII зууны үеийн  Монголын түүхийн үнэлэмж ямар байсныг түүхэн баримтад түшиглэн өөрийн судалгааны онолоосоо хуваалцлаа.

 

Монгол Улс: Юань улсыг Буддын шашинт улс болгон хүлээн зөвшөөрөх нь

 

1911–1921 онд Монгол Улсыг Богд хаан захирч байсан. Энэ үед ноцтой түүхийн бүтээлүүд бичигдээгүй боловч XVII зууны эхээр бий болсон түүх бичлэгийн уламжлал хадгалагдсан байх магадлалтай. Үүнийг “Алтан товч”, “Эрдэнийн товч” зэрэг бүтээлүүд төлөөлнө.

Энэ түүх бичлэгийн гол онцлогууд:

- Үндэсний удам угсааг дахин бичих нь: Монголчууд хааны угсаагаа Энэтхэг, Төвдийн хаадтай холбон үзэж байв.

- Хоёр ертөнцийн баярыг тэмдэглэх нь: Улс төр, шашны нэгдлийг онцолж, Хубилай хааны Төвдийн лам Пагба ламтай байгуулсан холбоог жишээ болгон авч байв.

- Юань улсын түүхийг сонгон авч бичих нь: Түүхийн сурвалжууд Хубилай хаан болон Пагба ламын тухай төвлөрч, тэдний Буддын шашинт улс байгуулсан үйл явдлыг Монголын хамгийн том амжилт гэж үзжээ. Харин Тогоонтөмөр хааныг Юань улсыг Мин гүрний анхны хаанд алдсан гэж буруутган, түүний Хятадуудад найдаж, Монгол, Түвэдээс холдсон хэмээн шүүмжилжээ.

 

Япон: Чингис хааны сүм байгуулжээ

 

1879 онд Кембрижид сурч байхдаа Кэнчо хэмээх хүн зохиосон домог. Их байлдан дагуулагч Чингис хаан ба Японы баатар Ёшицүнэ нарын талаар  Кэнчо түүхийг өөрчилж, Ёшицүнэ ахтайгаа мөргөлдөөнөөс амьд үлдэж, эх газарт дүрвэн ирээд Чингис хаан болсон хэмээн зохиосон. Энэ домгийг дараа нь япон хэл рүү орчуулж, 1920-иод онд түгээмэл болгосноор үндсэрхэг үзэлтнүүдийн дунд өргөн дэлгэрсэн.

Япон Улс Өвөр Монголыг Хятадаас тусгаарлахыг дэмжиж, БНМАУ-д нөлөөгөө тэлэхийн тулд Нэгдмэл Монголын үзлийг дэмжсэн.1936 онд Японы талд байсан хан Дэмчигдонров Монголын хилийн бүсийн өөртөө засах засгийн газрыг байгуулж, Чингис хааны он тооллыг хэрэгжүүлэв. 1206 он Чингис хааны эриний нэгдүгээр он, 1936–1945 оны хооронд он цагийг Чингис хааны эриний 731–740 он гэж тооцож байв. 1943 онд  Халхын голын байлдаанаас гурван жилийн дараа, Японы Засгийн газар Монголчуудын сэтгэлийг аргадахын тулд Чингис хааны сүм байгуулжээ.

Лү Сюань: Оросууд Евроазийн нэгдлийг сэргээн байгуулах бараг үлгэр

 

Лү Сюань бол ОХУ-аар бол А.Пушкин гэсэн үг.  Түүний түүхтэй холбоотой  шүүмжлэлд  Юань Монгол эзэнт гүрнийг Хятадын талд хүлээн зөвшөөрөх, үндсэрхэг байр суурь баримтлах явдал. Тэрээр “Эрхэм хүндэт Чиу Юй ноёнтон, Монголын дотоод түүхийг судлах энэ өнцөг бол зөвхөн дотоод хэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл, Монголын хаан ширээнд гарсан нь хятад, оросуудын дунд сөргөлдөөн үүсгэж, улмаар тэднийг булаан эзэлсэн гэдэг ойлголт юм. Зарим оросууд өөрсдийн сургаалыг түгээхдээ ингэж тайлбарлаж, Монголчуудыг магтан дуулдаг. Харин оросууд өөрсдөө ч гэсэн Хятадын түүхийг ингэж бичихийг хүсэж болно. Өөрөөр хэлбэл, XIII зуунд Монголчууд Хятадыг байлдан дагуулж, түүхэнд нь алдаршсан үеийг Оросын гавьяа мэтээр үзүүлэх. Иймээс хэрэв оросууд өнөөдөр Хятадыг эзэлбэл, тэд өөрсдийгөө Монголчуудын үр сад хэмээн зарлаж, Евроазийн нэгдлийг сэргээн байгуулах гэж магад. Энэ нь бараг л үлгэр мэт боловч эхний шинж тэмдэг нь аль хэдийн бий болжээ. Энэ бол манай цэргийн түүхийн хамгийн алдар суу бүхий хуудсаас нэгээс нэлээд хол байна. Лү Сюань, 1929 он гэжээ.

 

“Юань улсын түүх бол Хятадынх болчихлоо”

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булаг нь “Монголын эзэнт гүрэн бүхэлдээ дөрвөн хант улсад хуваагдаж байлаа. Мэдээж хэрэг бидний хамгийн сайн мэдэх нь Юань гүрэн. Өнөөдрийг хүртэл Хятадад энэ нэрийг эш татах бүрийдээ “Yuan Сhao” (Юань) л гэцгээдэг. Гэтэл бид энэ улсыг өөрийн гэсэн нэрийдлээр нь мэдэж, ер нь цээжлэх л хэрэгтэй дээ. Түүнийг “Их Монгол” гэдэг. Ямар учраас ингэж хэлнэ вэ.  Яагаад гэвэл 1266 он буюу Юанийн төрийн гуравдугаар онд Хубилай хаанаас Японы ванд бичсэн захидлынхаа эхэнд  “Дээд тэнгэрийн заяагаар Их Монгол Улсын хаан Японы ханд захидал илгээх нь” гэжээ. Тийм байтал өнөөдөр маш олон хятад эрдэмтэн Их Монгол Улсын үеийн тухай ярих, дурдах бүрдээ “Yuan Chao” гээд бүр зуршчихаж. Хятадын нэг үеийн улс төр мэт. Үнэн хэрэгтээ эрдэм шинжилгээний үүднээс харвал байж болшгүй зүйл л дээ” гэдгийг онцлон хэлдэг  судлаач юм.  Мөн тэрээр лекцийнхээ төгсгөлд  “Юань улсын үед Монгол Улс ямар бодлоготой байсан юм.  Яагаад хятадууд Их Монгол Улсын нийслэлийг манай улс гээд байгаа юм.  Харин монголчууд яагаад өөрсдийн өвөг дээдсийн түүхэнд ялгаатай ханд­даг юм бэ. Юанийн түүхийг мон­гол­чууд өөрсдөө манлайлаад авч явж ча­дахгүй байгаа юм. Одоо Зүчийн хааны улсын түүхийг Казакстан улс манай улсын өвөг дээдсийн түүх хэмээн Зүчийн улс хэмээн зарлаж, гайхуулж эхэллээ.  Эд бол Монголын хүрээн дотор байгуулсан улсууд.  Энэ түүхийг монголчууд бусад улсуудтай бу­лаа­цалдах уу, хаяж өгөх үү гэдэг асуудал яригдаж байна.  Хятад улстай бол булаацалдсаар ирсэн.  Зарим то­хиол­дол түүхээ хаяж өгсөн асуудал ч бий.  Юань улсын түүх бол Хятадынх болсон шүү дээ. Монголчууд Юань улс, Хубилай хааныхаа түүхийг яагаад тоо­д­оггүй юм бэ.  Энэ талаар эрдэмтэн суд­лаачид маань ажиллаад өгөөч ээ” гэдгийг уриаллаа. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 147 (7644)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус үг хэллэг бүхий сэтгэгдлийг редакцийн зүгээс устгах эрхтэй.

 

Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

4 цаг 2 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

4 цаг 2 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

4 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

4 цаг 2 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17