Хөдөө нутгийн ЭКО сургууль

2014-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОНСҮРЭН   

Хана, тааз булан тохой бүрийг ашиглан хүүхдүүд төрөл бүрийн цэцгийг  сургуулийнхаа хонгилдоо тарьжээ. Энэ бол Архангай аймгийн “Хүмүүн” цогцолборын гуравдугаар дунд сургууль. “Хүүхэд нэг бүрийнхээ авьяасыг нээж,  хөгжүүлсэн эко сургууль шүү” хэмээн сургуулийн удирдлагууд нь ярьж байв. Тус сургууль бахархах түүх арвинтай гэнэ. Тухайлбал, тус сургуулийн өнгөрсөн жилийн төгсөгч самбо бөхийн дэлхийн аварга болжээ. Мөн олимпиадад үзүүлсэн амжилтаараа аймгийн хэмжээнд хоёрдугаар байр эзэлсэн хэмээн сургуулийн захирал А.Оюунгэрэл бахархан ярьсан юм. Тэрээр “Салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт сэтгэл хангалуун байна.  Бид анх шинэчлэл эхэлж байхад яаж хийнэ дээ. Энэ яриад байгаа нь хэрэгжих болов уу гэж боддог байлаа. Гэтэл одоо энэ бүгд амьдрал дээр биеллээ олж байна. Үнэхээр хүүхэд нэг бүрээ хөгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Хүүхэд бүхэн дугуйланд хамрагдаж эхэлсэн” гэв.

 

СУРАГЧДИЙН ИХЭНХ НЬ ДУГУЙЛАНД ХАМРАГДДАГ

Тус сургуулийн удирдлага, багш ажилчид сурагчдынхаа 70-80 хувийг ямар нэг дугуйланд хамруулах зорилтыг дэвшүүлжээ. Тиймээс хүүхэд бүрээс ямар дугуйланд явах сонирхолтой байгааг нь асуусны үндсэн дээр 30 орчим дугуйланг хичээллүүлж эхэлжээ. “Хүүхдүүд дугуйланд явснаар авьяасаа нээхээс гадна цагийг зөв боловсон өнгөрөөж байгаа” хэмээн тус сургуулийн сургалтын менежер Х.Энхжаргал ярилаа. Тэд саяхан сурагчдаасаа судалгаа авахад нийт сурагчдын 85 хувь нь дугуйланд хамрагдаж байгаа гэсэн дүн гарчээ. Хүүхдүүд бүжиг, үндэсний хөгжим, уран зураг, шатар, шоо, хөтөчийн дугуйланд хамрагдах нь их гэнэ. “Бүжгийн дугуйлангийн сурагчид маань өндөр амжилт гаргаж байгаа. Улсын аваргын тэмцээнд хоёр жил дараалан хоёр насны ангилалд түрүүлсэн шүү” хэмээн тус сургуулийн дунд ангийн сургалтын менежер Б.Энхболд нэлээд бахдангуй ярьсан юм. Мөн уран бичлэг буюу калиграфаар бичдэг хүүхдүүд нэмэгдсэн гэнэ. Ер нь тус сургуулийн багш, удирдлагууд дугуйланд явж байгаа хүүхдүүдийнхээ чанарт нэлээд анхаарч байгаа гэнэ лээ. Учир нь хүүхэд зүгээр нэг дугуйланд яваад байх бус юу сурч мэдэж байгаа нь хамгийн чухал гэж байв. Хөтөч хүүхдийн дугуйланг газар зүй, монгол хэлний багш нар хамтарч хичээллэдэг гэв. Энэ дугуйланд явдаг хүүхдүүд төрсөн нутгийнхаа түүх соёл, дурсгалт газрыг тайлбарлаж өгөх чадварт суралцаж байгаа гэсэн. Дугуйлангийн багш сурагчид удахгүй жилийн турш хэн юу сурч, хэн юу сургав гэдгээ тайлагнах  гэнэ.   

 

БАГШ, СУРАГЧИД  НОМ БҮТЭЭЖ, НОМЫН САНГАА БАЯЖУУЛЖЭЭ

“Авъяас” хөтөлбөрийн хүрээнд урлагийн үзлэгээ чанаржуулах зорилт дэвшүүлсэн байна.  Тиймээс энэ жил урлагийн үзлэгээ хоёр төрлөөр явуулжээ. Тус сургууль 43 бүлэгтэй. 43 бүжгийн хамтлаг урлагийн үзлэгт орсон гэнэ. Бүжиг гэдэг багийн урлаг учраас хүүхдүүдэд эв нэгдэл гоо зүйн мэдлэгийг өгч байгаа гэсэн юм. Мөн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд бага ангийханы унших чадварт түлхүү анхаарчээ. Тиймээс аль ч ангид орсон хүүхдүүд цэвэр тод дуугаар шүлэг уншиж өгч байв. Анги удирдсан багш нар ангидаа ямар ажил зохион байгуулж хэн ямар идэвхтэй оролцсон, чадвар нь ямар төвшинд очсон, яаж ахиж байгаа талаар дэлгэрэнгүй бичиж тэмдэглэдэг гэнэ.  Түүнчлэн анги бүр номын сантай болжээ. Тэд ангийн номын сан байгуулах 45 хоногийн аян өрнүүлж 700 гаруй шинэ номтой болсон байна. Ингэснээр тус сургууль 1600 гаруй нэр төрлийн ном бүхий номын сантай болсон байна. Мөн гарын доорх материалаар олон төрлийн номыг урлажээ. Тухайлбал, хаягдал даавууг ашиглан даавуун ном хийсэн байх юм. Тэр ч бүү хэл аймгийнхаа хэмжээнд хамгийн олон ном бүхий кабинеттэй болсон талаар сургалтын менежерүүд ам уралдан ярилаа.

 

ХҮҮХДИЙН БАЯРААР СУРСАН, МЭДСЭНЭЭ ТАЙЛАГНАНА

ССАЖЯ-наас зохион байгуулсан шилдэг дүрийн уралдаанд тус сургуулийнхан ам­жилттай оролцож тэргүүн байр эзэлжээ. Тиймээс хүүхдийн баяраар төв талбайдаа жилийн турш юу сурч мэдсэнээ тайлагнаж тоглолт зохион байгуулдаг гэнэ. Харин “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр уншсан номынхоо талаар сэтгэгдэл бичиж, номоос олсон бидний олз буланг анги бүр ажиллуулжээ. Ингээд тус сургуулийн Ч.Тогооч багштай 4в ангиар орлоо. Зургийг хичээл орж байв. Хүүхдүүд “Тунгалаг тамир” сэдэвт зургийг баг болон хуваагдан сурж байлаа. Ангийн багш “За миний хүүхдүүд хамгийн сүүлд сурсан шүлгээ тод дуугаар уншаарай” гэв. Хүүхдүүд Т.Галсангийн “Монгол хүмүүний зүрхний бичээс” шүлгийг ангиараа уран яруу уншиж байна. Шүлгээ уншиж байхдаа зарим нь баруун гараа зүрхэндээ наан зарим нь нүдээ анин үйл явдлыг төсөөлж байв.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 2 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин