Ж.Хүүхэнбаатар: ИТХ-ыг тараах хуулийн заалт бий

2014-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.ПҮРЭВСҮРЭН

Үндсэн хууль тогтоогчдын холбооны аймгийн салбар зөвлөлийн дарга Ж.Хүүхэнбаатартай ярилцлаа.

-Ийм байгууллага байгуулах ямар шаардлага байв гэдгээс яриагаа эхлэх үү?

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэж төрийн бус байгууллага /ТББ/ бий. Манай аймгаас сонгогдож 1992 оны шинэ ардчилсан үндсэн хуулийг батлалцсан 17 депутатын 15 нь одоо амьд сэрүүн байна. Бид жил бүр  уулзалт зохион байгуулдаг. Өнгөрсөн зуны уулзалтаараа олонхийн саналаар энэ салбар зөвлөлийг байгуулсан. Бидэнд ТББ байгуулах үндсэн хоёр нөхцөл байдал үүссэн. Нэгд, шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд, ялангуяа залуучуудад ойлгуулахад өөрсдийн зүгээс нэмэр болох, үндсэн хуулийг гажуудуулах, биелүүлэхгүй байгааг зүгээр хараад сууж болмооргүй байгаа, Хоёрт, манай аймгийн удирдлагад харьцангуй залуу хүмүүс байгаа тул тэдэнд аймаг орноо удирдан авч явахад нь зөвлөх шаардлага үүссэн. Иймд бид анхны хуралдаанаараа аймаг, сумын удирдлагад хандан захидал бичсэн.

- Та бүхний захидлын үзэл санаа хэрхэн ажил хэрэг болж байна?

-Бидний олонхи нь 65-аас дээш насныхан, хамгийн ахмад нь наян насыг зооглочихоод байна. Залуучуудад зөвлөх, алдаа дутагдлыг хэлж залах нь бидний үүрэг гэж үздэг.  Захидлаа хүргүүлснээс хойших найман сард аймгийн удирдлагын үйл ажиллагаа доголдсон хэвээр, одоо хууль ёсны Засаг даргатай эсэх нь ч тодорхойгүй болсон. ИТХ нь  Засаг даргынхаа үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, тэр ч бүү хэл төсөв төлөвлөгөөг хэлэлцэж баталж чадахаа байсан.

-Та бүхний сонордуулгын гол агуулга юу байсан юм?

-Үндсэн хуулиар ногдсон үүргээ биелүүлэхгүй байгаа дээрх төлөөлөгч нар  ИТХ-ыг тавдугаар сарын 5-ны дотор нээлттэй хуралдуулж бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэхийг шаардсан.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж батлаагүй, 2013, 2014 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцээгүй, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн хуваарийг албан ёсоор хэлэлцэж баталгаажуулаагүй зэрэг аймгийн ИТХ Үндсэн хууль болон  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа учраас энэхүү сонордуулгыг хүргүүлсэн юм.  Засгийн газрын бүрэн эрхийг орон нутагт хэрэгжүүлэгч нь аймгийн Засаг дарга байдаг. Засаг даргыг Ерөнхий сайд батламжилна гэдгийг Үндсэн хуульд тодорхой заасан. Гэтэл шүүх, шүүх, бас дахин шүүх болсоор Ерөнхий сайдын батламжлаад огцруулсан хүн  уул захирамжийг түдгэлзүүлснийг  “Захирамжийн үйлчлэл зогссон” гэж өөрөө тайлбарлаад аймгийн Засаг даргаар ажиллаж байх юм. Засгийн газар ч энэ талаар огт арга хэмжээ аваагүй байгаа.

-Сонордуулгын хариугаа авсан уу?

-Нэг бичиг аваад байна. Тэнд тэс өөр юм бичиж баахан тайлбар тавьжээ.  Бид Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийг л биелүүлэхийг шаардсан. Гэтэл энэ хариу бичигт үндсэн хуулийн холбогдох заалтыг биелүүлэх талаар  огт дурьдалгүйгээр ИТХ-ын өдөр тутам хийж гүйцэтгэх ажлынхаа талаар тайлбарласан байна. Энэ хариуг хувь хүний хувьд дүгнэн хэлэхэд  ажил хийдэггүй хүн тайлбар ихтэй гэдэг шиг л болж байна. Нэг дуулдахад гадаад явчихсан, ихэнхдээ эзгүй, хаачсан гэхээр Улаанбаатарт яваа гэдэг. Төр засгийн төв байгууллагад асуудлаа тавьж шийдүүлэв үү гэхэд үгүй байсаар өдийг хүрч байна. Хууль тогтоомжоор хязгаарласан зарим асуудлыг үл биелүүлж энд тэнд гадаадад явлаа гэх юм.

-Та бүхэн сонордуулгадаа дараагийн алхам хийнэ гэсэн байна?

-Энэ байдлыг  орон нутагтаа өөрчилж чадахгүй бол төр, засгийн удирдлагад албан ёсоор хандана.  Тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчдын дийлэнх хурлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгах нь зүйтэй гэж санал гаргасан бол  ИТХ-ыг тараах хуулийн заалт бий. Энэ тухай асуудал яригдана.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин