
Т.ДАЛАЙ
“Хурд” хамтлагийнхан Шанхайд болсон рок наадамд оролцоод иржээ. Монголд уран бүтээлээрээ хэдийнэ танил болж чадсан тэдний дараагийн зорилго нь дэлхийн нийт ялангуяа Азийн орнуудад уран бүтээлээ хүргэх юм. Тэр ч утгаараа урд хөршийн нэлээд хэдэн хотод тоглолтоо хүргээд байна. Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Бид Хятадад их өндөр сэтгэгдэлтэй тоглолтоо хүргэлээ. Гэхдээ тэнд рок хөгжим хөгжих болоогүй байна” хэмээн тоглолтынхоо дараа хэлэв. Ямартай ч Хятадад хийсэн тоглолт нь тэдний сэтгэлд хүрээгүй бололтой.
Эх сурвалж www.polit.mn