Халз тулаанд Г.Баяртогтох яллаа

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Боксын спорт, мэргэжлийн тулааныг сонирхогчдын анхаарлыг татсан Монгол, Солонгосын мэргэжлийн боксчдын халз тулаан манай тамирчин  Ганбатын Баяртогтохын ялалтаар өндөрлөлөө.  Халз тулаан АСА циркт өчигдөр 16 цагаас эхэлж 18.30 цагт аваргаа тодруулсан юм. Хоёр тамирчин нийт зургаан үе тулалдахаас таван үе хүч үзэв. Зургаа дахь үеийн өмнө буюу тавдугаар үеийн дараа Солонгосын боксчин цаашид тоглох боломжгүй боллоо,  тулалдахаас татгалзаж байна хэмээн мэдэгдсэнээр Г.Баяртогтох яллаа. Тэрээр мэргэжлийн боксын рингэнд ийнхүү 30 дахь удаагийн тулаанаа  хийж, 24 дэх ялалтаа авлаа.

Энэхүү тулааны өмнө Солонгосын мэргэжлийн боксын залуу аварга Кым Кы Нам, манай тамирчин, мэргэжлийн боксын дэлхийн залуучуудын аварга Ганбатын Баяртогтох нар  мэргэжлийн боксын  дүрмийн дагуу  хүнд жингийн тамирчдйн өмсдөг 10 OZ бээлийтэй,  жин харгалзахгүй зургаан үе тоглохоор төлөвлөөд байсан  юм. Харин хоёр тамирчин бие биеэ хурцлах зорилгоор  тулааны оршил болгож  хэлсэн үгэндээ  Г.Баяртогтох түүнд  8 OZ нимгэн бээлийгээр тулалдах санал тавиад, зөвшөөрөөгүй тул  “Би чамайг  10 OZ  бээлийтэй ч  нам цохино” гэсэн бол Кым Кы Нам “Би Монголд ялах гэж ирсэн. Баярааг аварга гэж айх бус Монголын жирийн нэг тамирчинтай хүч үзэх гэж байгаа бодож сэтгэлзүйгээ бэлдсэн” хэмээж  байв.  Кым Кы Нам мэргэжлийн боксын рингэнд 13 тулаан хийж, найман удаа ялсан амжилттай. Үүний өмнөхөн  Японы мэргэжлийн боксын аваргыг ялсан бол Монголд хийсэн тулаан нь гадаадын тамирчинтай хүч үзсэн хоёр дахь тулаан нь юм байна. Халз тулааны дараа  тэрээр бэлтгэлээ сайтар базааж байгаад магадгүй Монголын тамирчинтай  даагаа нэхсэн халз  тулаан хийж  болох л юм гэж ярьжээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 2 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 19 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 22 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 28 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин