Хөгжлийн хөтөлбөр нам: Нийгмийн оюун санааг зөв болтол сонгуульд оролцохгүй  

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Хөгжлийн хөтөлбөр намаас энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцохгүй. Учир нь том намууд Монголд сонгуулийн буруу жишиг тогтоосон. Иймд   нийгмийн оюун санааг зөв болгох, соён гэгээрүүлэх, ялангуяа залуусыг  зөв төлөвшүүлэх шаардлага тулгарч буй тул цаашид  энэ чиглэлээр  ажиллана. Нийгэм зөв болсон цагт сонгуульд оролцох асуудлыг эргэж ярина  гэж мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр, Ч.Батдэлгэр, Хан-үүл дуургийн намын хорооны  дарга н.Мөнх-Ариун, Баянзүрх дүүргийн намын хорооны Ч.Батдэлгэр нар оролцсон юм.

Тус намын дарга О.Заяа хэлэхдээ “Манай намын суурь 1992 онд тавигдсан Залуучуудын намаас угшилтай. 2007 онд Хөгжлийн хөтөлбөр нам гэж нэрээ сольсон. Тухайн үед залуусын нам, хөгшчүүлийн нам, эмэгтэйчүүдийн нам гэж олон нам гарах нь гэсэн нийгмийн уур амьсгал байснаас үүдэлтэй. Бид энэ нэрийг сонгож авахдаа  улс төрийн намууд Монгол Улсаа хөгжүүлэх хтөөлбөргүй, тодорхой  бодлогогүй явж байна гэдэгт шүүмжлэлтэй хандсан. Энэ үүднээс  оюуны шинжилгээ, судалгаанд түшиглэсэн эрдэмтдийн баг байгуулан судалгаа явуулж хөгжлийн томоохон хөтөлбөр боловсруулах зорилт тавьсан. Энэ хөтөлбөрөө 2008 гэхэд эхийг нь гаргаж, 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн. Үүнээс хойш хөтөлбөрөө  ард түмэндээ танилцуулахад идэвхтэй ажиллаж ирсэн.

Манай нам 20 гаруй мянган гишүүнтэй, хатуу гишүүнчлэлгүй. Бодлого боловсруулдаг, анхан шатанд нэгжүүдтэй. Бид 2012 оноос 4-5 удаагийн сонгуульд орохдоо нэг удаа эвсэл болж, бусдад нь дангаар оролцсон. Сонгуулийн бүх процесст дүгнэлт хийж судалгаа гаргахад Монгол Улсын хэмжээнд дөрөв дөрвөн жилээр зохион байгуулагдаж байгаа ээлжит  сонгууль  буруу технологиор явьж ирлээ. Ард түмнээ төөрөгдүүлж, эдийн засгийн барьцаанд авч, хэсэг, хороо хорины дарга нараар дамжуулан хайрцагладаг тавилттай жүжиг явагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд манай нам дангаараа оролцохоор бүх дүүрэг, аймагт нэр дэвшүүлээд байсан. Гэтэл Бага хурлаар хэлэлцэхэд өөр шийдвэр гарлаа. Сонгууль үнэнч шударга, ард түмэн, улс орны  төлөө  гэсэн хүмүүсээ сонгож чаддаггүй. Эртнээс бэлдсэн, зөвхөн сонгуулийн төлөө зорилт тавьдаг, түүнд бүх зүйлээ чиглүүлдэг, ард түмний санаа сэтгэлийг худалдаж авч, хуурч мэхэлж санал авдаг тогтолцоо бүрдсэн учраас Орон нутгийн  сонгуульд оролцохгүй гэж манай намын гишүүд үзлээ. Тиймээс цаашид нийгмийн хандлагыг өөрчлөх, хүмүүсийн оюун санаанд хувсьгал хийх, ялангуяа залуусыг  зөв төлөвшүүлж байж улс төрийн сонгуульд оролцох шийдэлд хүрлээ” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09