Намын дарга нарын илтгэлийг сонсох  хэлэлцүүлэг хийнэ

2020-09-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.ОЛДОХ  

УИХ-ын сонгууль өнгөрч Орон нутгийн сонгуулийн халуун өдрүүд эхэлж байгаа ч судалгаагаар иргэдийн 60-80 хувь нь  “Намд итгэхгүй байна” гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл өнөөдөр дэлхийн улс орнуудад төрийн эрх мэдлийг нам төвтэй улс төрийн тогтолцоогоор олж авахаас өөр хувилбарыг хүн төрөлхтөн бодож олоогүй. Хэмжээгүй хаант засаглалтай улсыг эс тооцвол дэлхийн бүх оронд төрийн эрх мэдлийг гагцхүү намаар дамжуулан хэрэгжүүлдэг. Иймд намуудын үйл ажиллагааг сайжруулах, улс төрийн соён гэгээрэл тогтмол явуулах зайлшгүй шаардлагатай гэж “Соён гэгээрүүлэгч” телевизийн Мэргэдийн зөвлөлөөс уриаллаа.

Энэ зорилгоор   “Намын дарга нарын илтгэлийг сонсцгооё” уриан дор “Монголын улс төрийн өнөөгийн байдал шийдэл, гарц “ сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг энэ сарын 14-нд зохион байгуулахаа мэдэгдлээ.

Хэвлэлийн хуралд “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн, Монгол Улсын гавьяат багш, “Монголын ирээдүй судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Дэмбэрэл, Ш.Сүхбат, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Т.Дорж, Түүхийн шинжлэх ухааны доктор  Ц.Жамбалсүрэн, “Голомт” нүүдэлчдийн соёл, түүхийн төвийн тэргүүн, судлаач Ш.Сүхбат  нар оролцлоо.

Ш.Хишигсүрэн: Монголын  улс төрийн салбарыг хамтдаа  оношильё

Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн хэлэхдээ “2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 27 нам дангаараа болон эвсэл болж оролцсон нь намуудын идэвхи  сайн байгааг харуулж байна. Гагцхүү бодлогын өрсөлдөөн болж чадсан уу, улс төрийн нөхцөл байдлаа зөв дүгнэж, оновчтой шийдэл гарц гаргасан уу гэдэгт анхаарал хандуулах ёстой юм. Дээр нь Монголын улс төрийн намууд “Төлөвшөөгүй, хариуцлага хүлээдэггүй, ил тод биш” гэсэн үзүүлэлтээс шалтгаалан иргэдийн намд итгэх итгэл жилээс жилд  буурсаар иржээ. Энэ нь Монголын улс төр мухардалд орсныг харуулж байна. Ард түмэн юу хүсдэг вэ гэвэл бодлогын мэтгэлцээн, бодлогын өрсөлдөөн, бодлогын чадамжийг хүлээж байдаг. Тиймээс Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намд улс төрийн соён гэгээрлийн томоохон ажил нь намын дарга нар салбараа оношилж, өнөөдрийн нөхцөл байдлаа дүгнэх ёстой. Иргэдийн байнга шаардаж буй ил тод байдал байхгүйгээр цааш явах уу. Намын дарга нарт шинжлэх ухааны үндэстэй ямар судалгаанууд байна, түүнийгээ хэвлэл, мэдээллийнхэнд, ард түмэндээ гаргаж тавиач. Нэгэн дээвэр дор цуглаж энэ сэдвээр яриач, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцооч. Бусад хэвлэл, мэдээллийн байгууллагууд манай телевизийн санаачилгыг дэмжээрэй. Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгээр хамтдаа Монголынхоо улс төрийн салбарыг оношильё. Бид өөрсдөө мэдээд зогсохгүй  бодитой мэдээлэл шаардаж байдаг олон улсын судалгааны байгууллагуудад  ч үнэн зөв мэдээлэл хүргэх ёстой” хэмээн уриалав.

Ц.Дэмбэрэл: Нам байхын тулд оюуны өндөр чадварыг өөртөө бүрдүүлэх ёстой

Доктор Ц.Дэмбэрэл хэлэхдээ “XXI зуун оюунлаг, эрдэм боловсролыг эрхэмлэж байна. Тэр тусмаа монголчууд төрөлхийн оюун ухаан сайтай хүмүүс. Энд үүсч буй асуудал нь ард түмний оюуны чадамж өндөр байхад намуудын чадвар  тэр хэмжээнд байж чадаж байна уу. Өнөөдөр 36 нам байхад 36 үзэл бодол байна гэсэн үг. Нэг үзэлтэй бол нэг нам болчихно шүү дээ. Тэгэхээр 36  өөр үзэл бодлыг харьцуулж хармаар байна. Хүн сонголтыг харьцуулж хийдэг. Бараа таваарыг ч ингэж үзэж  байж авдаг. Тиймээс том талбар нээгдэж буй нь сайн хэрэг. Цаашид  байнга явуулж ашиглах нь зүйтэй. Улс төрийн нам байхын тулд оюуны өндөр чадварыг өөртөө бүрдүүлж  байх ёстой. Ингэж чадсан тохиолдолд сая улс орныг удирдаж авч явж чадна. Тэгэхгүйгээр энгийн хэдэн хүний саналаар нам байгуулдаг явдал  байж таарахгүй. Цаашид намууд байнга оюуны хүчтэй өрсөлдөөнд орж өөр өөрсдийн үзэл бодлыг маш ил тод гаргах ёстой. Улс орны хөгжил намуудын үзэл бодол, оюуны чадамжаас шалтгаална. Намын дарга нарын илтгэлийг сонсох хэлэлцүүлэг мэтгэлцээн маягаар явагдана, үүнд идэвхтэй оролцох байх гэж найдаж байна. Ард түмэн эндээс чиг авах учиртай. Түүнээс “Хүчээ нэгтгэе” гээд баруун, солгойгүй саналаа өгдөг байж таарахгүй. Ийм байдал удаан үргэлжлэхгүй, залуу үе зөвшөөрөхгүй. Намууд би хэн бэ гэдгээ харуулах ёстой. Намууд нам биш боллоо. Намууд нам биш болбол улс орныг хөгжүүлэх бодлогын асуудал замхарна. Улс орны хөгжил ч уруудна. Сүүлийн жилүүдэд намууд аль ч учраа олохгүй манарснаас гажуудал нүүрлэсэн. Хэрэв хэлэлцүүлэгт оролцохгүй нам байх аваас өөрийн үзэл бодолгүй гэдэг нь харагдана. Үзэл баримтлалгүй, өрсөлдөх чадваргүй ийм байх хэрэггүй” гэв.

Ш.Сүхбат: Улсаа, иргэдээ зөв чиглүүлэх удирдагч хэрэгтэй

Судлаач Ш.Сүхбат “Сүүлийн 30 жил монголчуудад юу өгснийг харвал гурван хүний нэг нь туйлын ядуу. Бүтээн байгуулалтын салбарт томоохон үйлдвэрийн газар нэг ч алга. Хэн ийм болгов. Хэн удирдав гэвэл хоёр нам ээлжилж удирдсан. Монголын ард түмний буруу юу, биднийг удирдан жолоодож байгаа намуудын буруу юу. Янз бүрийн аргаар ард түмнээ хуурсаар байгаад алангид унагалаа. Дараа нь аранганд орууллаа. Энэ үгийн утгыг толь бичгээс хараарай. Аланги гэдэг бол хуурамч нүх хийж байгаад ан амьтдыг унагаж алдаг нүхийг хэлдэг. Аранга гэдэг нь зовоон тарчлаах гэсэн утгатай үг. Монголын ард түмэн өнөөдөр зовж тарчилж байна. Өлсч байна, өвдөж зовж байна. Гэхдээ тэсч  байна. Бидэнд жолоодогч хэрэгтэй. Удирдах хүч хэрэгтэй. Тийм  хүч бидэнд дутаж байна. Улс орны жолоодогч нь өнөөдөр нам юм. Нам гэдэг улс төрийн бүлэглэлүүд сонгуульд орохдоо идэвжиж шоргоолж шиг бужигнаад ялалт байгуулсныхаа дараа унтаад өгдөг. Түүнийхээ дараа юу хийж байна гэвэл ерөөс хувьдаа ашиглах хөрөнгө цуглааж,  яаж баяжих вэ гэдэг л зорилго тавьж байна. Хийдэг, боддог нь л энэ. Нөгөөтэйгүүр, Монголын оюуны хүчийг ашиглахгүй байна. Гадаад, дотоодод сургууль төгссөн мэдлэг, чадвартай, улс орон бүрийн технологийг эзэмшсэн залуус Монголын нийгэмд байна. Тэд бидний ирээдүй мөн, бахархал мөн. Гэтэл  энэ хүчийг ашиглахгүй байна. Нэг нам орж ирж засгийн эрхийг авдаг, түүний дараа зөвхөн тэр намд хамаатай цэвэрлэгчээс эхлээд хэн ч хамаагүй албан тушаалд очдог. Дипломатын мэргэжилгүй зүгээр нэг цэвэрлэгээ хийж байсан хүн аль нэг улсад Элчин сайд хийгээд явж байх юм. Тэр намын гишүүн учраас, тэр намд зүтгэсэн, хандив өргөсөн гэнэ. Тэрнийхээ ачаар ингэж ажилладаг. Тийм юм бол яах гэж Монгол Улс мэргэжилтэн бэлтгээд байна вэ, тэр үзвэр үү, тоглоом уу. Төгсөөд гарч ирсэн залуус ажилгүй гудамжинд явж байна. Гэтэл Төрийн ордонд ямар хүмүүс төрийн алба хааж суугааг харчих. Монгол орныхоо гурван агуу хүчийг төр, засаг маань ашиглаж чадахгүй байна. Нэгдүгээрт, байгалийн баялаг, хоёрдугаарт ард түмний олж авсан мэргэжил, мэдлэг чадвар, гуравдугаарт ардтүмний оюун ухаан. Үүнийг ашиглаж чадахгүй төр байх хэрэггүй. Түүний оронд гурван саяулаа 70  сая малтайгаа бэлчээд явж байсан дээр. Хатуу хэлэхэд ийм байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

19 цаг 12 мин
Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

2025-12-26
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

2025-12-26
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

2025-12-26
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

2025-12-26
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

2025-12-26
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

2025-12-26
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

2025-12-26
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

2025-12-26
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

2025-12-26