Х.Төмөрчулуун:  Тархины саажилттай 30 хүүхдэд туслах хандивын аяныг эхлүүлж байна

2020-09-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

Хичээлийн шинэ жил өнөөдөр улс орон даяар албан ёсоор эхэлж байна. Энэ өдрүүдэд сургуулийн насны хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, тэр дундаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд хэрэгтэй тусламж үйлчилгээ, эмчилгээний зориулалтын байр хэрэгтэй байгааг албаныхан онцолж байна. Энэ тухай “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хамгаалалын хэлтэс, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “JCI Mongolia” олон улсын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын  дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төв, Халамж үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж байгуулан “Найдвар” зорилтот төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Үнэнбатын дэмжлэгтэйгээр тархины саажилттай 30 хүүхдийг асран сувилах, эмчлэх зорилгынхүрээнд Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Мэнжээ эмээгийн "Шинэ Хос Номин Оюу” ТББ-ын төвийн барилгын ажлыг гүйцээж өгөх хандвын аяныг зохион байгуулж байгаа  талаар мэдээлэл хийв. Хандивын аяны талаар зохион байгуулагч  Х.Төмөрчулуун мэдээлэхдээ “Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачлагаар “Шинэ хос номин Оюу” ТББ-ын үйл ажиллагааг түшиглэж, тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан халуун сэтгэлийн дэмжлэг авах “Гэрэлт ирээдүй” хандивын аяныг зохион байгуулж байна. Энэ  аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн тархины саажилттай 30 хүүхдийг сонгон авч хүүхдүүдэд эрүүл мэндийг нь дэмжих тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх замаар боловсрол олгох, мөн тэдний эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн болон амьдрах ухааны сургалт зохион байгуулах,  бариа засал, хөдөлгөөн заслын тодорхой мэдлэг ойлголт, сургалт дадлагыг олгох зэрэг дээрх хүүхдүүдэд нэг тэргүүнд тулгамдаж буй хэд хэдэн зорилтот үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна”  гэлээ.

 

“Нэг хүн-1000 төгрөг”, “Гэр бүл-гэр бүлдээ тусалъя”

Манай улсад 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд тэдгээрээс 1600 гаруй нь тархины саатай хүүхдүүд байдаг гэх тоон мэдээлэл байдаг. Тэгвэл эдгээр 1600 гаруй хүүхдийн  дөнгөж 300 л  нарийн мэргэжлийн эмчтэй цэцэрлэг, сувилалд хамрагдаж байна. Үлдсэн 1000 гаруй хүүхдүүд эмзэг бүлгийн гэр бүлд байдаг учраас сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй  гэсэн мэдээллийг албаныхан хэлдэг.  Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэн, олны таньдгаар “Минжээ эмээ” гэх иргэний санаачилсан “Шинэ хос номин оюу” ТББ нь 2013 онд байгуулагдсан аж. Үйл ажиллагааны хувьд, тархины саажилттай 30 хүртэлх хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, 152 мкв талбайтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай тоноглол бүхий эмчилгээ, асаргаа сувилгааны зориулалттай хоёр давхар барилгын зураг төсөл байгаа аж. Одоогоор уг барилгын ажлын суурийн цутгалт хийгдсэн бөгөөд нэг давхарын блок дүүргэлт 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа юм байна. Энэ барилгын ажлыг бүрэн ашиглалтад оруулж, зорилтот бүлгийн дээрх 30 хүүхдийг эмчилгээ болон асаргаа сувилалд  хамруулах төсвийг бүрдүүлэх нь уг хандивын аяны гол зорилго оршиж байгаа юм байна.  Иймд хандивын аяныг “Нэг хүн-1000 төгрөг”, “Гэр бүл-гэр бүлдээ тусалъя” гэсэн уриан дор цахим орчинд челенж, үүсгэн хандивын аяныг дэмжиж байгаагаа илэрхийлж,  хүүхэд, залуучуудын байгууллагууд, оролцогч хүүхдүүд уг челенжид нэгдээрэй хэмээн уриалж байна.

 

Анги хамт олон, найз нөхдөөрөө “Алгаа таш” челенжид  нэгдээрэй

 

“Гэрэлт ирээдүй “  хандивын аян есдүгээр сарын 1-нд албан ёсоор эхэлж, аравдугаар сарын 1-нийг хүртэл нэг сарын хугацаатай үргэлжлэх юм байна. Иймд та ч бас цахим орчинд өрнүүлж буй сайхан сэтгэлийн хандивын аянд оролцож, өөрийн 5  найзыг урин, “Алгаа таш” давалгааг үүсгэн, видео болон фото зургийн хэлбэрээр өөрсдийнхөө тухай мэдээлсэн пост оруулаад явахад болох юм байна.  Та ч бас “Алгаа таш” челенжид нэгдэн, хандивын аянд халуун сэтгэлийн дэмжлэг үзүүлээрэй.

Эх сурвалж: www.polit.mn

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09