БНСУ-ын тамирчинд мэргэжлийн бокс заах гэж байгаа Г.Баяртогтох гэж хэн бэ?

2014-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол 

Мэргэжлийн боксын Залуучуудын дэлхийн аварга Г.Баяртогтох,  Солонгосын боксчин  Кым Кы Намыг эх орондоо урьж,  энэ сарын 11-ний 16 цагт  АСА циркт халз тулаан хийх гэж байгаагаа ийнхүү тодорхойлоод  байна. Мэргэжлийн боксын рингэн дээр 29 тулаан хийж, 23 ялалт байгуулсны 20-д  нь  өрсөлдөгчөө  хүнд цохилтоор буулгаж авсан  түүний хувьд энэ удаагийн тулаан залуу тамирчинд хичээл заах хэмжээнд болж өнгөрнө  хэмээн тэрээр үзэж байгаа ажээ.

Түүний намтрын хуудсыг сөхвөл, Г.Баяртогтох  чөлөөт бөхийн ОУХМ, Монголоо төлөөлж хоёр олимпод оролцсон  тамирчин, спортын хүрээнийхэн дотор 52-ын гэж алдаршсан Ганбатын хүү. Бөхчүүд удам дагадаг гэж ярьдаг шиг түүний аавын тал   боксын удамтай. Тиймээс Баяртогтох  боксчдын дунд  өсч, хөлд орж, мөн  боксчин болсон нэгэн. Тодруулбал, боксын спортын гавьяат тамирчин, дасгалжуулагч, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг  түүний авга ах  юм. Мөн  аавынх нь талаас Пан Азийн аварга, ОУХМ Нэмэхбаяр, спортын мастер  Хосбаяр, Ольга нарын боксчид төрөн гарчээ.  Тэгвэл түүний гэргий  Л.Мандах  Монголын анхны эмэгтэй боксчдын нэг, боксын спортын мастер. Өдгөө боксын  дасгалжуулагч, шүүгчээр ажилладаг ажээ.

Анх бокст хөл тавьсан түүхийг  нь сонирхвол,  Ганбатын Баяртогтох  1994  онд Дорнод аймгийн “Талын бүргэд” клубээс  боксын   гараагаа эхэлжээ. Хадаг барьсан анхны багш нь  гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбат. 1997-2000 онд улсын шигшээ багийн тамирчин байсан.  2000 онд 20 настайдаа  Пан Азийн аварга Н.Лхагвыг дагаж мэргэжлийн бокс руу орсон. 2006 оноос хойш бараг долоон жил завсарлаад өнгөрсөн жил рингэнд гарч Азийн дэлхийн залуучуудын аварга, өөрөөсөө насаар нэлээд дүү  боксчинтой тулаан хийж ялсан. Өдгөө Солонгосын тамирчин Кым Кы Намтай хийх халз тулаан түүний 30 дахь тулаан юм байна.

Түүний амжилтын хуудсыг сөхвөл:

-  1998 оны дэлхийн залуучуудын аварга

-2002 оны WBC холбооны залуучуудын дэлхийн аварга

-2002-2007 оны өмнөд Солонгосын хоёр жингийн аварга

-2000-2007 оны хооронд Азийн мэргэжлийн боксын рейтингээр тогтмол 1-3 дугаар  байрт бичигдэж ирсэн гэсэн мэдээлэл байна.

 Түүний хобби:     тулалдах

Түүнд хүч өгч хурцалдаг  зүйл:    эх орны  газар шороо, аав, ээждээ залбирах

 

Хэлэх дуртай үг: Бокс бол    ялсан ч,  ялагдсан ч хамгийн  гоё спорт

Хамгийн том  тулаан:  Америкийн Лас Вегаст    Мексикийн тамирчныг  нэгдүгээр раундад  хүнд цохиолтоор рингэнээс гаргасан

-Түүний үзэл баримтлал: Тэр үндэсний үзэлтнүүдийн  нэг. Эх орон, газар шороогоо хайрлан хамгаалахын төлөө тэмцэлд хэзээд бэлэн.  

-Түүний гангараа: шивээс / цээжин дээрээ зэрлэг бух, хүчит лууны дүрс шивүүлсэн. Хоёр гарын шуун дээр Модун Шанью, Галдан Бошигт нарын хэлсэн “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн үгийг уйгаржин монгол бичгээр шивүүлжээ/ 

-Түүний зорилго: Зодог тайлах болоогүй. Мэргэжлийн бокст  ойрын таван жилдээ хүч үзнэ. Монголдоо мэргэжлийн боксыг хөгжүүлж, хүүхэд, залуучуудыг бэлтгэнэ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 29 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 32 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 38 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин