Тэргүүний жагсаалч анги, хамт олон шалгаруулах “Монгол цэрийн жавхаа” уралдаан өнгөрсөн амралтын өдөр Чингисийн талбайд боллоо. Уралдаанд нийт 25 анги, байгууллагын офицер, ахлагч, сонсогч гэрээт цэргийн болон хугацаат цэргийн албан хаагчид зэрэг 7200 гаруй цэргийн албан хаагч оролцсон. Уг уралдаанд есөн анги шалгарч үлдсэнээс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 032 дугаар анги шалгарч, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 150, гуравдугаар байрт, Зэвсэгт хүчний 084, тусгай байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн алба хаагчид тус тус шалгарлаа. Уралдаанаас бэлтгэсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэе.