Сургалтын төвүүдийг нээх шаардлага хүргүүлнэ гэв

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ОТГОНЖАРГАЛ

Монголын авто сургалтын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга В.Болдмөнх, DGL сургалтын төвийн захирал П.Даваацэрэн, “Эхлэл” компанийн захирал Ч.Батзаяа, “Күнз” ХХК-ийн ерөний захирал Г.Өнөрсайхан Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт сургалтын төвүүдийг нээж  үйл ажиллагааг нь хэвийн явуулах тухай шаадлага хүргүүлэхээр болсон талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Учир нь Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхийг хүссэн байна.

Хэд хоногийн өмнө хотын захирагч мэдээлэл хийхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүх сургалтын төвийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл явуулахгүй байх тушаал гаргасан. Үүнтэй холбогдуулан сургалтын төвүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд байсан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөө төлөөгүйгээс 300 гаруй сургалтын төв дампуурсан байна. Харин тэсч үлдсэн сургалтын төвүүдийн хувьд түрээсийн өртэй, ажилчиддаа цалин олгохын тулд ломбард, банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсан сургалтын төвүүд хүнд байдалд байгаа” хэмээн онцолж байсан юм.

Эх сурвалж www.polit.mn

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09