У.Хүрэлсүх сайдаас  Дарханы замд анхаарлаа хандуулж ажиллахыг шаардав

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Дарханы замын хохирогчид иргэний шүүхэд хандаж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд оролцогч, жолооч нарын төлөөлөл А.Цэрэнбат “Дарханы зам дээр эд хөрөнгө, амь насаараа хохирсон иргэдийн тэмцэл нэг шатаар ахилаа. Тодруулбал, Иргэн А.Цэрэнбат хохирсон олон зуун иргэдийг төлөөлж энэхүү хариуцлагагүй явдлын хариуцагч нь зам тээврийн хөгжлийн яам байх ёстой гэж үзэж  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан. Өнгөрсөн хугацаанд Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн олон зуун иргэд, аж ахуйн нэгж түүнд хандаж дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, хохирсон баримтуудаа өгсөн. Нийт 200 -аад сая төгрөгийн хохиролтой гэх 300 орчим иргэд иргэн А.Цэрэнбатыг дэмжиж баримт материалаа өгөөд байна” гэв.  Эдгээр иргэдийн хувьд,  Зам, тээврийн хөгжлийн яам нь авто замын тухай хуулийн 10 дугаар зүйл, Автозамын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мөн зүйлийн 10.1.6-д "автозам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд хяналт тавих" чиг үүргээ биелүүлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэж байгаа аж. Энэ нэхэмжлэхийг СБД-ийн шүүхэд хүлээн авч хэрэг үүсгээд байгаа юм байна.

Нэхэмжлэлийн шаардлагад, Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохиролд 4 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн эхний хэрэг  дээр ийнхүү СБД-ийн шүүх дээр иргэний хэрэг үүсгээд байгаа аж.

Дарханы зам маш их тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Улаанбаатар Дархан хотыг холбосон замыг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулна гэж Зам тээврийн сайд М.Энх-Амгалан амласан. Гэвч гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаанд доголдол гарсны улмаас энэ замыг товлосон цаг хугацаанд нь дуусгах боломжгүйг албаныхан бас мэдээлж байсан.  Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дарханы замын ажил анх 2019 онд эхэлсэн. Гэтэл хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэгч компаниудын асуудлаас болж, зам шинэчлэх ажил сүүлийн хоёр жил  сунжирч, одоо Дархан явах хуучин замын хажуугаар хоёр ч түр зам бий болжээ.

Хаврын урь орж буй энэ өдрүүдэд Дарханы зам маш их тоосжилттой, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын тэмдэг тэмдэглэгээг ч олж харахад хүнд байгаа төдийгүй цөөнгүй хүн амь насаа алдаад байгааг жолооч нарын төлөөлөл хэлж байв. Тиймээс хэвлэлийн бага хурлын үеэр Дарханы замд хохирсон иргэдийг төлөөлж дараах асуултуудыг Зам тээврийн яамнаас дахин асууж байна гэв.  

Зам тээврийн сайд М.Энх-Амгалангаас асууж байна?

1. Зам тээврийн сайд М.Энх-Амгалан хэлэхдээ “Дарханы замд түр зам барьсан дотоодын компаниудад замын арчилгаа засварын мөнгө төсөвлөж олгосон” гэсэн. Гэтэл энэхүү төсөв олгогдоогүй болохыг аж ахуйн нэгжүүд баримтаар нотолж байна. Тэгвэл энэ мөнгө хаашаа орсон бэ?

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг Засгийн газрын 2019 оны 4 сарын 3-ны өдрийн 128 тоот тогтоолоор байгуулж, зөвлөлийн даргаар Ерөнхий сайдУ.Хүрэлсүх, орлогч даргаар Зам тээврийн сайд М.Энх-Амгалан нарыг томилсон байдаг.У.Хүрэлсүх сайдаас бид анхаарлаа Дарханы замд хандуулж ажиллахыг шаардаж байна.

Тус зөвлөл ажлын тайлангаа УИХ-д тайлганах үүрэгтэй. Тайлангаа ард иргэдэд нээлттэй ил тод болгож өгнө үү гэж бид шаардаж байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дарга нь ерөнхий сайд У.Хүрэлсүх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 2010 оны 163 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Уг хөтөлбөрийн зорилго нь замын аюулгүй байдлыг хангах, осол аваарыг 50 хувь бууруулах, камержуулах гэх мэт олон амлалт байгаа. Энэ амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байгаа ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлагчын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

3. 2020.04.02-ны өдрийн байдлаар Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй нийт 48 компани, аж ахуйн нэгж байна. Авто зам,замын байгууламжийн барилга, засварын ажилд техник, технологийн хяналт тавихзөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 18 компани байна. Авто зам, замынбайгууламжийн барилга, засварын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 394 компани байна. Монгол компаниуд Дарханы зам дээр ажиллаж байгаа гэх боловч бид явж үзэхэд ажиллаж байгаа нэг ч компани алга. Дарханы зам дээр иргэд нэмж хохирсоор байна.

4. Дарханы зам дээр машины эвдрэл, бие махбодийн гэмтэл учирсан бол тэр тухай баримт мэдээллээ бидэнд авчирч өгөөд бидэнтэй хамтдаа хохирлоо барагдуулахаар тэмцээн хэмээн уриалж байна...гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

Засаглалын хямралыг АНСА “засах” уу

19 цаг 15 мин
Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

2025-12-26
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

2025-12-26
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

2025-12-26
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

2025-12-26
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

2025-12-26
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

2025-12-26
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

2025-12-26
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

2025-12-26
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

2025-12-26