"Интермед" эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэний шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.21/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Өчигдөр нийт 341 хүнд шинжилгээ хийжээ.   Эдгээр 341 хүний хариу бүгд сөрөг гарсан.  ХӨСҮТ-д  одоогоор 154 хүнд эмчилгээ, хяналт, ажиглалт, тандалт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Харин өнөөдөр /04.21/ үүрээр 05.00 цагт "Интермед" эмнэлэгт хэвтэж байгаа 69 настай иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн шинжилгээ хийхэд эерэг гарсан байна. Уушгины хатгаа гэсэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Тус иргэний хүүхэд нэгдүгээр сард БНСУ-аас ирсэн. Ирээд хоёр сар болоход ямар нэгэн вирус илрээгүй учир байна.  69 настай иргэний давтан шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа бөгөөд үдээс хойш давтан шинжилгээний хариу гарна гэдгийг Д.Нямхүү захирал хэллээ. 

Коронавирус- ОХУ-д

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ. Мөн Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 боллоо. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна. Энэ өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүй гэнэт хүндрэх аюултай тул маргаашийг хүлээж болохгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ. Мөн өвчин 2,3 дахь давалгаагаар дахин гарах эрсдэлтэй тул шаардлагатай тоног төхөөрөмж болоод амны хаалт зэргийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж.  Нэг таатай мэдээ нь "COVID-19"-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших ажлыг  эхлүүлэхээр болжээ. 

Коронавирус- Азид

Сингапур, Япон улсад халдварын тохиолдол улам нэмэгдсээр байна. Сингапурт шинээр 1426, Японд 347 тохиолдол бүртгэгджээ. Японд бүртгэгдсэн шинэ тохиолдлын 102 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Даваа гарагт Япон улсад коронавирусын халдварын улмаас 25 хүн нас барсан нь халдвар анх дэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн эндсэн үзүүлэлт болжээ. Одоогийн байдлаар Япон улсад 276 нас баралт бүртгэгдсэн. Үүний 13 нь "Diamond princess" хөлөг онгоцны зорчигч. БНСУ-д даваа гарагт шинээр 13 тохиолдол бүртгэгдсэний 7 нь гаднаас, 6 нь дотоодын халдвар байжээ. Түүнчлэн хоёр нас баралт бүтгэгдэж тус улсын нийт нас баралт 236 болсон байна.

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн 213 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 2.4 сая хүн халдвар авлаа. 107 мянга гаруй хүн нас барж, 640 мянга гаруй хүн эдгэрч, 1.6 сая хүн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. 

Коронавирус АНУ-д

АНУ-ын хувьд халдварын голомт болох Нью-Йорк муж улсад даваа гарагт 478 нас баралт, 4,726 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварын тархалт оргил үедээ буюу дөрөвдүгээр сарын эхний 14 хоногийн хугацаанд болох үед өдөрт дунджаар 9,000 орчим хүн лабораторийн шинжилгээгээр коронавирусын халдвартай нь тогтоогдож байсан. Энэ үетэй харьцуулбал тус мужийн шинэ халдварын болон эмнэлэгт хэвтэх хүний тоо буурч байна.  Халдварын тархалтыг хязгаарлахаар АНУ, Мексик, Канад улс дундын хил дээрээ тогтоосон зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг дахин 30 хоногоор сунгаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

ДЭМБ-ын сануулга

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом өчигдөр /04.20/ улс орнуудыг анхаарал болгоомжоо сулруулж болохгүйг сануулж, шинэ төрлийн коронавирусын цар тахлын жинхэнэ аюултай нүүр тулаагүй байгааг анхааруулсан байна. Тэрээр зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжлээд “Хамгийн хүнд үе бидний өмнө ирээд байна. Тайвшрах болоогүй. Хүмүүс энэ өвчний жинхэнэ аюулыг ойлгохгүй байна. Энэ бол 1918 онд дэгдэж, 100 сая хүний амийг авч одсон Испани ханиадтай адил маш аюултай вирус. Гэхдээ бидэнд одоо техник технологи байна. Бид бүгд хамтран энэхүү аймшигт явдлаас сэргийлж чадна” хэмээн хэлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

1 цаг 37 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

1 цаг 40 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

6 цаг 2 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

21 цаг 14 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15