Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

1 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын форум, экспог 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулахаар болжээ.

Дэлхий даяар хиймэл оюун, өгөгдөл, кибер аюулгүй байдал, дижитал дэд бүтцийн хөгжил бизнесийн орчин, эдийн засгийн бүтцийг хурдацтай өөрчилж буй энэ үед Монголын мэдээллийн технологийн салбар хаана явна вэ? Бидэнд ямар боломж байна, ямар сорилт тулгарч байна, цаашид юуг өөрчлөх шаардлагатай вэ?

Эдгээр асуултад салбарын оролцогчид хамтдаа хариулт эрэлхийлэх, бодит шийдэл, шинэ боломжуудыг хэлэлцэх талбар нь “IT WORLD ’26 | INTERNATIONAL FORUM & EXPO” юм.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах үзэсгэлэн төдий бус, Монголын IT салбарын бодит чадавхыг харуулах, хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэх, төр, бизнес, хэрэглэгч байгууллагуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхээрээ онцлог юм.

ХОЛБООДУУД НЭГДЭЖ, САЛБАРЫНХАА ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАНА

“IT WORLD ’26” олон улсын форум, экспог Монголын мэдээллийн технологийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ, Монголын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, шийдэл нийлүүлэгчдийн холбоо (ММТТТШНХ) ТББ, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо (ХСНХ) ТББ, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний нэгэн онцлох үйл явдал нь салбарын мэргэжлийн холбоод хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулж, мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах санаачилгаа албан ёсоор зарлах явдал юм.

Энэ нь тоног төхөөрөмж, программ хангамж, системийн интеграц, технологийн шийдэл, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, салбарын нийтлэг эрх ашиг, дуу хоолой, хөгжлийн зорилтыг нэгтгэхэд чиглэсэн чухал алхам болох юм.

Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах санаачилгын гол зорилго нь салбарын хувийн хэвшлийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, хэрэглэгч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологийн бизнесийн таатай орчин бүрдүүлэх, Монголын IT салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

IT салбарын хөгжлийг зөвхөн төрийн бодлогоор бус, салбарын мэргэжилтнүүд, технологийн компаниуд, хэрэглэгч байгууллагуудын бодит хэрэгцээ, санал санаачилга, хамтын оролцоонд тулгуурлан урагшлуулах нь энэхүү нэгдлийн гол үзэл санаа юм.

“IT WORLD ’26” нь ийнхүү зөвхөн технологийн шинэ боломжуудыг хэлэлцэх форум төдийгүй Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх, нэгдсэн дуу хоолойг бий болгох түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болохыг зорьж байна.

 

МОНГОЛЫН IT САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ БОДИТ АСУУДЛУУД НЭГ ТАЙЗАН ДЭЭР

“IT WORLD ’26” форумын хүрээнд Монголын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон талаас нь хэлэлцэнэ.

Хэлэлцүүлгийн гол сэдвүүдэд:

  • IT салбарын өнөөдөр ба маргааш: Монголын технологийн салбарын өрсөлдөх чадвар, тулгамдсан сорилт, хөгжлийн дараагийн шат.
  • Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа: Төр Монголын IT салбарын түнш байх уу эсвэл өрсөлдөгч үү?
  • Хэрэглэгчийн хүлээлт VS технологийн шийдэл: Монголын IT компаниуд төр, бизнесийн байгууллагуудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагад хэрхэн нийцэж байгаа тухай.
  • Global Tech, Local Impact: Олон улсын технологийн шийдлүүдийн Монгол дахь хэрэглээ, нутагшуулалт, бодит үр дүн бүхий туршлага.
  • AI & Data Governance: Хиймэл оюун, өгөгдлийн засаглал бизнесийн ирээдүй, байгууллагын удирдлага, шийдвэр гаргалтад үзүүлэх нөлөө.
  • Data Center & Cybersecurity: Дата төв, дижитал дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлын хөгжил, шинэ чиг хандлага.
  • Startup & Tech Expo: Монголын технологийн компаниуд, стартапуудын шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, ирээдүйн боломжууд багтаж байна.

Эдгээр сэдэв нь зөвхөн IT мэргэжилтнүүдэд бус, технологийн шийдэл ашигладаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд, бизнесийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид болон дижитал шилжилтэд оролцогч талуудад ч хамаатай юм.

“OPEN MIC” — IT САЛБАРЫНХАН ӨӨРСДИЙН ДУУ ХООЛОЙГОО НЭГ ДОР ХҮРГЭНЭ

Форумын нэгэн онцлох хэсэг нь “OPEN MIC | IT САЛБАРЫН HOT TOPICS” нээлттэй хэлэлцүүлэг байх юм.

Энд салбарын төлөөлөл зөвхөн илтгэл сонсох бус, тулгамдсан асуудлаа хөндөх, өөрсдийн байр суурийг илэрхийлэх, шийдэл санал болгох боломжтой.

Монголын IT салбарт тулгамдаж буй бодит асуудлууд юу вэ? Технологийн компаниудын хөгжилд ямар саад бэрхшээл байна вэ? Төр, хувийн хэвшил, хэрэглэгч байгууллагууд ямар асуудал дээр ойлголцож, хамтран ажиллах шаардлагатай вэ?

Эдгээр асуудлыг нээлттэй ярилцаж, салбарын оролцогчдын бодит санал, хэрэгцээг сонсохыг зорьж байна.

ТЕХНОЛОГИЙГ ЗӨВХӨН ЯРИХ БИШ, БОДИТ ШИЙДЛИЙГ НЬ ХАРУУЛНА

“IT WORLD ’26” нь форум болон экспо гэсэн хоёр үндсэн форматыг нэгтгэснээрээ давуу талтай.

Форумын тайзан дээр технологийн хөгжил, салбарын бодлого, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх бол экспогийн хүрээнд Dell Technology, Microsoft, Mogul service, Гэрэг системс, Аствишн, Интерактив зэрэг технологийн 20 гаруй компани өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, бодит хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой шийдлүүдээ танилцуулна.

Энэ нь технологийн шийдэл нийлүүлэгч компаниудыг боломжит хэрэглэгч, хамтрагч байгууллагуудтай холбох, шинэ бизнесийн харилцаа үүсгэх, Монголын IT салбарын чадавхыг олон нийтэд таниулах боломжийг бүрдүүлэх юм.

ЯАГААД “IT WORLD ’26”-Д ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өнөөдөр технологи бол зөвхөн IT байгууллагын асуудал биш. Банк, санхүү, худалдаа, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ гээд бүхий л салбарын хөгжил, өрсөлдөх чадварт шууд нөлөөлж байна.

Иймээс “IT WORLD ’26” нь технологийн салбарынхан төдийгүй байгууллагын удирдлага, шийдвэр гаргагчид, технологийн шийдэл эрэлхийлж буй бизнес эрхлэгчид, стартапууд, салбарын мэргэжилтнүүдийн хувьд ч ач холбогдолтой арга хэмжээ болно.

Энд оролцогчид зөвхөн мэдээлэл авахгүй. Бодит шийдэлтэй танилцаж, шинэ түншлэл эхлүүлж, санал бодлоо илэрхийлж, салбарынхаа ирээдүйн хөгжлийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой.

Технологи хөгжлийг хурдасгадаг. Харин хамтын ажиллагаа тэр хөгжлийг бодит үр дүнд хүргэдэг.

МОНГОЛЫН IT САЛБАРЫН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!


IT WORLD ’26 | INTERNATIONAL FORUM & EXPO

  • Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 28
  • Хаана: Шангри-ла Улаанбаатар
  • Дэлгэрэнгүй мэдээлэл: www.itworldmongolia.mn
  • Форумын тасалбар: www.nerus.tv
  • Холбоо барих: info@mita.org.mn
  • Утас: 9499-9598
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

1 цаг 1 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

1 цаг 4 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

5 цаг 26 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

20 цаг 38 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15