Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

1 цаг 1 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуцсан ажилтнууд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр (2026.10.15) зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсанаар улс төрийн намуудын санхүүгийн тайлан хоёр жил, жендэрийн тэгш байдлыг хангасан эсэх тайланг энэ оны 8 дугаар сард Сонгуулийн ерөнхий хороо анх удаа авсан. Улс төрийн намууд анхан шатны баримтын бүрдүүлбэр дутуу санхүүгийн тайлан гаргадаг нийтлэг алдаа байгаа санхүүгийн асуудал хариуцсан ажилтнуудаа тогтвортой ажиллуулах бодлого шаардлагатайг харуулж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Улс төрийн намуудын санхүүгийн асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн хугацаанд цөөнгүй уулзалт, сургалт хийсэн, цаашид ч арга зүйгээр хангах чиглэлээр ажиллана гэдгийг тэрбээр тодотгов.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 намаас 15 нь жендэрийн тэгш байдлыг хэрхэн хангасан талаарх тайлангаа Жендэрийн үндэсний хороонд хүргүүлсэн нь хангалтгүй үзүүлэлт бөгөөд тайлангаа өгөхгүй байгаа нь эрх зүйн тодорхой үр дагавартайг мэдээллээ.

Улс төрийн намын жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалт нь намын дотоод үйл ажиллагаа, удирдлага, шийдвэр гаргах түвшин болон сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцад эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцоо, тэгш боломжийг бүрдүүлэх зорилготой. Тодруулбал, намын удирдах дээд, төлөөлөл, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагад нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй, бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байхаар хуульчилсан.

Хуулийн хэрэгжилтийн тайлангаа улс төрийн намууд Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэхээр хуульд заасан. Жендэрийн үндэсний хороо хуулийн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээр Дээд шүүхэд бүртгэлтэй 30 намаас 15 нь тайлангаа Жендэрийн үндэсний хороонд хүргүүлжээ. Тэдгээрийн 7 нь хуулийн шаардлага бүрэн хангасан талаарх дүгнэлт гарсныг энэ удаагийн уулзалт, сургалтаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны зөвлөх Т.Амгалан танилцууллаа. Улмаар хуулийн хэрэгжилтийг хангахын ач холбогдол, тайлагнах зөвлөмжийг тэрбээр өгөв.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн улс төрийн намын нээлттэй ил тод байдлыг хангах, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа санхүүжилтийн тайлагналын нийтлэг алдаа, залруулах талаар арга зүйн зөвлөмж өглөө.

Улс төрийн нам бодлогын нам болж төлөвшихөд дотоод сургалт, гишүүдээ хөгжүүлэх бодлого чухал. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын сургалтын жишиг хөтөлбөрүүд боловсруулсныг Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын ахлах референт Б.Нямсүрэн танилцуулав.

Улс төрийн намын санхүүгийн ил тод байдлыг хангаж, олон нийтийн хяналтад оруулах зорилгоор цахим систем боловсруулсан. Уг системийн ашиглалтын талаар "Ухаалаг засаглал" ТББ гүйцэтгэх захирал С.Батсүрэн танилцуулж, ашиглалтын зөвлөмж өглөө.

Энэ удаагийн сургалт, зөвлөлдөх уулзалтыг Сонгуулийн ерөнхий хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд КОИКА–НҮБХХ-ийн хамтарсан "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь төслийн 2 дугаар үе шат"-ны үйл ажиллагааны нэг хэсэг болгон зохион байгуулсан юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

1 цаг 1 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

1 цаг 4 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

5 цаг 26 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

20 цаг 38 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15