Д.Халиун: Би хүүхдээ авмаар байна

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас“Зөв амьдрах ухаан” төрийнбусбайгууллагынтэргүүнГ.Загдаагийн үнэн дүр төрхийг нь илчилж хохирогчид нь мэдээлэл хийлээ. Тус төвийг  орон гэргүй, асран хамгаалагчгүй хүмүүс,  өнчин өрөөсөн хүүхдүүд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд  халамж үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж  олон нийт ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхэд хүмүүжүүлж, халамжлах бус хүний мөлжлөг, хөдөлмөрийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, Монголын хууль үйлчилдэггүй, дарамт, зодуур нүүрлэсэн газар гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх удаа хохирогчид нь мэдээлэл хийлээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарын Д.Халиун гэх охинтой зүй бус харьцаж буй бичлэг сошиал орчинд түгж, олон нийтийн бухимдал, хардлагыг төрүүлсэн байдаг. Хохирогч Д.Халиун нь охиныхоо хамтаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д 2 жил гаруй хугацаанд амьдарч байсан бөгөөд аргагүйн эрхэнд охиноо тус газарт үлдээж хэсэг хугацаанд явсан байдаг. Тэрээр өнөөдрийг хүртэл охинтойгоо уулзаж чадахгүй, Г.Загдаагийн дарамт заналхийлэл дунд айдастай амьдарч байгаагаа хэлсэн юм. Түүний ярьсныг хүргэе. 

Д.Халиун: Олон хүний амь нас аюултай байдалд ороод байна

-Би 22 настай. Асрамжийн газарт өссөн. 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд охиноо төрүүлсний дараа амьдрах газаргүй байсан учраас таньдаг эгчийнхээ зөвлөсний дагуу “Зөв амьдрах ухаан” ТББ-т очсон юм. Энэ газарт өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог байсан.  Тийм газар хэн байхыг хүсэх вэ, би тэгээд зугтсан. Одоо тэгээд хүүхдээ авч чадахгүй байна. Олон газар хандсан ч надад тус болох газар олдоогүй. Тэгээд энэ удаа ТББ-д хандан, олон нийтэд хандаж байна. Загдаа ах, Амараа эгч хоёр уурлахаараа тэнд байгаа хүмүүсийг шууд л зодчихдог байсан. Энэ хоёр тэнд амьдарч буй хүмүүсийг үргэлж хэл амаар доромжилж, харааж зүхдэг. Дургүйг нь хүргэвэл сандал дээр барьж авч хүлээд, хүмүүсээр зодуулдаг. Тэнд олон хүн ийм дарамт айдсан дунд юу ч хэлж чадахгүй амьдарч байна. Тэдгээр хүмүүсийг хашаанаас огт гаргадаггүй. Г.Загдаа ах намайг олон удаа хүчиндсэн. Нэг удаа бүр нийгмийн ажилтнуудтайгаа ээлжилж хүчиндсэн. Намайг гурав хоног дараалж хүчиндээд, доошоо цус алдаж байсан. Тэгээд намайг хэлбэл ална шүү. Байгууллагын эсрэг юм ярьвал хүүхдийг чинь үгүй хийнэ шүү гэж дарамталдаг байсан. Дургүйг нь хүргэсэн хүмүүсийг сандал дээр хүлж зодохоос гадна хүйтэн ус цацах зэргээр дарамталдаг. Хэрэв энэ мэдээллээс болоод надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол үүнийг Г.Загдаа ах хийсэн гэж ойлгоорой. Би удаа дараа энэ бүх процессыг утсан дээрээ хурааж бичсэн боловч хоёр ч удаа утсаа хураалгасан. Энэ байгууллага цаашид энэ хэвээрээ үйл ажиллагаа явуулбал олон хүний амь нас аюултай байдалд орно. Би энэ удаа ганцхан өөрийнхөө эрх ашгийн төлөө хандсангүй. Тэр төвд олон хүн ийм дарамтан дунд байдаг учраас энэ бүх мэдээллийг олон нийтэд дэлгэж байна.

Баярмаа гэж эгч бий тэнд. Энэ төвөөс гарахын тулд саяхан өөрийгөө хутгалаад, эмнэлэгт хэвтэхийн тулд тэндээс гарсан. Тэр Баярмаа эгчийг бас оролддог, хүчинддэг байсан. Энэ ярьж буй мэдээллийнхээ хариуцлагыг би өөрөө хүлээнэ. Би ямар ч худлаа мэдээлэл хэлээгүй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09