Х.Ганхуяг: АН дэвшигчдээс 100 сая төгрөг авч байгаа асуудлыг шалгуулна

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

 “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11:00 цагаас “Xера Холдинг” компанийн захирал Хассуурын Ганхуяг Ардчилсан намын хэсэг залуусаас захидал бичиж, түүнд хандсан талаар мэдээлэл хийлээ.  Уг захидалд С.Эрдэнэ АН-ын даргаар ажилласнаас хойш ардчиллын үнэт зүйл алдагдаж байгаа талаар уншиж танилцууллаа.  Энэхүү захидалд, Ардчилсан нам нь сонгуульд  нэр дэвшихээр саналаа ирүүлж буй горилогчдоос дэнчин хэмээн 100 сая төгрөг хураан авч байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байгаагаас гадна Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн 100 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Тиймээс үүнийг  60 тэрбумын хэргээс ялгаагүй төрийн эрхийг хууль бусаар авах, улстөрчдөөр дамжуулан бизнесийнхний эрх ашгийг хангуулах схем гэж харж байгаа учраас “Xера Холдинг” компанийн захирал Х. Ганхуяг нь  сонгуульд нэр дэвшихээр горилогчдоос 100 сая төгрөг авч эхэлсэн бол нэрсийн жагсаалтаа ил болгох. Дансны мэдээллээ 24 цагийн дотор ил болгохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

“Дансны мэдээлэл, орлогын эх үүсвэрийг шалгуулна”

Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Та аль намын гишүүн бэ. Сонгуульд нэр дэвших үү?

-МАН-ын бага хурлын гишүүн. 2016 онд бие даан нэр дэвшиж байсан. Ингэхдээ МАНАН дэглэмийг эсэргүүцэж байв. Одоо МАН-аас нэр дэвшинэ.

-Та МАН-ын Бага хурлын гишүүн байхад яагаад АН-ын гишүүд танд захидал бичсэн юм бэ. Та бусдын нэрийг бариад байгаа юм биш үү?

-Би 2016 оны сонгуульд З.Энхболдтой өрсөлдсөн. 2017 онд С.Эрдэнийг амалж авсан. Тийм болохоор надад бичсэн байх.

-Нэр дэвшигчдээсээ мөнгө татах нь харин ч олон нийтэд нээлттэй, хөрөнгө босгох асуудал нь ил тод сайн жишиг гэж харж байгаа шүү дээ?

 -Олон улсын практикт хандивын мөнгө авдаг. Гэхдээ данс нь нээлттэй байдаг. Хэн, ямар зорилгоор тушаасан нь ил байх ёстой. Түүнээс гадна хандивын мөнгө цуглуулах хугацаа болоогүй, нэр дэвшигчид тодорхой болоогүй байгаа. Хуулиараа сонгуулийн санал хурахаас 45 хонгийн өмнө тодорхой болох ёстой. Гэтэл наана нь ингэж мөнгө аваад зогсохгүй дахиад 300-400 сая төгрөг нэхээд байна гэж байна. 180 хүн 100 сая төгрөг тушаахад 18 тэрбум төгрөг. АН яллаа гэхэд сайдын суудал ямар үнэтэй байх юм. 100 сая төгрөг бага мөнгө биш. Ийм мөнгө төлсөн хүмүүс мөнгөө буцааж олж авах гэж л ажиллана.

-Тэгээд та энэ удаа ямар зорилгоор мэдээлэл хийж байгаа юм бэ?

- Би энэ асуудлыг Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж шалгуулна.  Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж үзэж байгаа тул тагнуулын байгууллагад хандана. Шалгуулъя гэж бодож байгаа. Энэ бол бага мөнгө биш. Ямар эх үүсвэрээс олсон юм, хэн нэгнээс зээлсэн юм уу гэдгийг шалгуулна. АТГ-т хандаж дансыг ил болгуулах, орж ирсэн орлого нь хууль ёсны эсэхийг шалгуулна.

Яагаад гэвэл нэрсийн жагсаалтыг харахад Ц.Элбэгдоржтой холбоотой 20-30, З.Энхболдтой холбоотой 20-30, С.Эрдэнэтэй холбоотой мөн 20-30 хүний нэрс харагдаж байна. Хууль хяналтынхан, банк санхүүгийнхний нэрс явж байна.  100 хүн нэмж 400 сая өгөхөд 40 тэрбум буюу нийт 58 тэрбум төгрөг цугларах нь. Энэ бол улс төрийн албан тушаалыг ил тод зарж байгаа хэрэг.

АН-ын дарга С.Эрдэнэ дэнчин, хандив, татвараа урьдчилж авч байгаа гэж тайлбарласан. Яг аль нь вэ гэдгийг тодруулна.

-Сонгуульд горилж байгаа хүн Сонгуулийн тухай хуулиар данс нээж, хандив өгөх боломжтой юу?

-Энэ талаар Сонгуулийн тухай хуульд  маш нарийн заасан. Сонгууль болохоос 45 хоногийн өмнө нэр дэвшигчдийг тодруулаад хандивын дансаа нээх ёстой. Хувь хүн 5 сая, ААН 20 сая төгрөг хандивлах боломжтой.

АН хэсэг залуусаас түүнд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь оруулав.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 33 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 52 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 59 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09