Архангайн дараагийн брэнд чипсэн ааруул

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ жил сум бүрийг брэнд бүтээгдэхүүнтэй болгох зорилт тавин ажиллаж байна.  Тамир сум сүүн хурууд, Эрдэнэмандал сум эмээл, модон эдлэлээрээ аль хэдийнэ монголчуудын танил болсон. Бусад сум ч ямар брэндтэй болох талаараа ярилцан, олон янзын туршилт хийж байгаа юм.  Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал брэндээ тодруулан үйлдвэрлэж эхэлсэн байхтай таарав. Тэдний брэнд нь  чипсэн  ааруул юм байна.   Тэрээр “Одоогийн хүүхдүүд чипс их иддэг болжээ. Хүний биед тийм ч сайн биш гэж  сонссон. Түүний оронд ааруулаа идэж яагаад болохгүй гэж. Бид яг чипс шиг хэлбэртэй ааруул үйлдвэрлэж эхэлсэн” хэмээв.  Хүмүүсийн дунд чипсэн ааруул хэмээх нэртэй ч савлагаан дээрээ “Хооргоно” гэх нэртэй. Мэдэхгүй хүн бол яг л чипс хэмээн андуурмаар юм. Амталж үзэхэд хатуу биш, хүлхэхэд аманд уусаж таатай санагдана.

Чипсэн ааруул хийх санаа төрж, саяхнаас яг л технологийнх нь дагуу үйлдвэрлэж эхэлжээ. Түүнээс өмнө хэлбэр дүрс, хадгалалтын горим, бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг тааруулж чадахгүй нэлээд хугацаа алдсан байна. Тэд ааруулаа саяхнаас худалдаанд гаргаад эхэлжээ. Эхний ээлжид аймгийн төв, ойролцоох сумдад хүргэж сонирхуулж байсан бол Улаанбаатарт ч худалдаалах болсон гэнэ.  Хүмүүс ч ихэд сонирхон хүлээн авч байгаа нь ойлгомжтой.  Аарц, зөөхий, түүхий сүүний ээдмээр хийж, бэхжүүлэгч, өнгө амт оруулагч гээд нэг ч химийн найрлага ороогүйгээрээ онцлог. Түүхий сүүний ээдэм хийж байгаа нь бэхжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.  Бүтээгдэхүүний үндсэн тоног төхөөрөмж нь махны машин. Хошууг нь монгол хүний уран аргаар жаахан өөрчлөөд л ааруулаа үйлдвэрлэж эхэлсэн байна. Одоогоор Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээ авахаар хөөцөлдөж байна. Тэдний дараагийн зорилго нь Цэнхэр сумандаа үйлдвэр технологийн парк байгуулан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна.й

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин