Орос, НАТО болзошгүй дайнд бэлтгэж байна

2014-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

НАТО-гийн холбоотнууд болон ОХУ-ын арми Украины хил орчимд цэрэг зэвсгийн “булчин шөрмөс”-өө харуулж, бие биенээ зайнаас заналхийлсээр байна. “Энэ бол зөвхөн цэргийн ердийн сургуулилт” гэж байгаа ч Орос, өрнөд хоёр Хүйтэн дайнаас хойш хамгийн их цэрэг, зэвсгээ бөөгнөрүүлээд байгаа юм.

АНУ Польш болон Балтийн орнуудад 600 орчим  цэргээ илгээхээ мэдэгдсэн. Европын зүүн хэсэг дэх холбоотны цэргийг нэмэх төлөвлөгөө одоогоор алга. Тэнд Америкийн 67 мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд Пентагон цэргийн төсвөө багасгах болсноор энэ тоо багассаар иржээ. Оростой хил залгадаг түнш орнуудаа тайвшруулахын тулд АНУ ийм алхам хийсэн ч ямар ч тохиолдолд НАТО-гийн гишүүн бус Украин руу цэргээ оруулахгүй хэмээн мэдэгдэж байна. Харин АНУ Киевтэй тагнуулын мэдээлэл солилцож, “зөвлөгөө өгч” болно гэжээ.

Польш, Литва, Латви, Эстонид болох хээрийн сургуульд Италийн Виченцад байрладаг АНУ-ын агаарын тээврийн баазын 600 америк цэрэг болон орон нутгийн цэргүүд оролцоно. Пентагон эдгээр орнууд дахь цэргүүдийнхээ хугацааг сар бүр сунгах боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн АНУ Хар далай руу “Тейлор” цэргийн хөлөг онгоцоо илгээсэн юм. “Тейлор”-т одоогоор 400 орчим америк цэрэг байрлаж байгаа бөгөөд хоёр мянга хүртэлх цэргийг байрлуулах чадвартай ажээ.

Үүнээс гадна Польшийн Ласк бааз руу 200 америк цэрэг, F-16 байлдааны онгоц, С-130 цэргийн тээврийн онгоцуудаа илгээх болсноо АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел зарлав. Бас Повидц дахь бааз руу НАТО-гийн цэргийн нисэх онгоцуудыг цэнэг­лэх үүрэгтэй КС-135 он­гоцуудыг илгээсэн байна. Литвагийн Шиаулай бааз дээр НАТО-гийн агаарын хөлгүүдийн хамтаар агаарын орон зайг хянах F-15 сөнөөгч онгоцууд иржээ.

Украины хил орчмын Донын Ростов, Воронеж, Белгород, Курск орчимд Оросын 40 мянган цэрэг бөөгнөрөөд байна хэмээн НАТО мэдэгдэв. Энэ тоо 50 мянгад хүрч магадгүй хэмээн Украины цэргийн шинжээч Дмитрий Тимчук үзэж байна.

Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээс үзвэл, тэнд Оросын элит анги нэгтгэл болон десантчид цуглараад байгаа аж. Харин Украины Батлан хамгаалахын сайд асан Игорь Тенюкийн баталж буйгаар, өнгөрсөн сард Украины хил орчимд Оросын 220 мянган цэрэг ирсэн ажээ. Украины армийн хуурай замын цэрэг гэхэд л 100 мянгаас хэтэрдэггүй.

Украины хил орчимд Оросын зэвсэгт хүчний 200 орчим артиллерийн их буу, 700 гаруй танк, хуягт машин, 230 орчим байлдааны нисэх онгоц, 120 гаруй нисдэг тэрэг бөөгнөрөөд байгааг Тимчук хэллээ. Хар далай дахь Оросын флотын 50 орчим хөлөг онгоц дээр Балтийн тэнгисээс 30 орчим цэргийн хөлөг онгоц нэмэгдэж иржээ. Тэдгээр нь Донецк мужид хамаардаг Азовын тэнгист эргүүл хийх юм.

Украиныг НҮБ-д төлөөлдөг Элчин сайд Юрий Сергеев, оросууд Украины хил орчимд “Град” пуужингаа их хэмжээгээр авчраад байна хэмээн мэдэгдлээ. Чеченийн дайны үеэр Грозный хот руу харваж байсан “Град” пуужин ихээхэн хөнөөх чадалтай нь батлагдсан юм.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

53 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

7 цаг 54 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

8 цаг 1 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

16 цаг 12 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

16 цаг 12 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

16 цаг 12 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07