Г.Нарансолонго: Хэзээ ч давтагдахгүй монгол хүүхэлдэйнд дуртай

2014-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Хобби” булангийн энэ удаагийн зочноор “Эмоци” продакшны жүжигчин Г.Нарансолонгыг урилаа.

-Таныг хүүхэлдэй цуглуулдаг гэж сонссон. Хэр арвин цуглуулгатай вэ?

-Тоолж үзээгүй юм байна. Гэхдээ нэлээд бий. Охин бүр багадаа хүүхэлдэйгээр тоглодог шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй үеийнхээ найзуудтай хүүхэлдэйгээр тоглож, үсийг нь самнаж, хувцас оёж өгдөг байсан. Харин томрох тусам сонирхол маань арай өөрчлөгдөж, хобби, урлаг тал руугаа болсон гэхүү дээ.

-Ямар хүүхэлдэй цуглуулдаг вэ?

-Модон хүүхэлдэй цуглуулах дуртай. Ялангуяа монгол хийцтэй, үндэсний хувцастай, хос хүүхэлдэй олон бий. Би хааяа бэлэг дурсгалын дэлгүүр орохдоо хүүхэлдэй сонирхоод зогсчихдог юм.

-Яагаад заавал хос хүүхэлдэй авдаг юм бэ?

-Хос хүүхэлдэйг аз жаргал, элэг бүтэн амьдралыг бэлгэдэж авдаг юм. Хүн бүхэн энэ амьдралыг хосоороо туулдаг шүү дээ. Тэр утгаараа хөөрхөн, хос хүүхэлдэй гэрт байхад ивээлтэй юм болов уу гэж боддог юм.

-Тэмка танд хүүхэлдэй авч өгдөг үү?

-Ханийн маань авч өгсөн хүүхэлдэй бий. Миний сонирхлыг мэддэг учраас тэмдэглэлт өдрүүдээр бэлэглэнэ. Зөвхөн нөхөр ч гэлтгүй найз нөхөд, хайртай дотны хүмүүс маань мэддэг. Тиймээс тэд цуглуулгыг минь арвижуулах нь элбэг шүү.

-Гадаадаас авсан хүүхэлдэй бий юу?

-Тоглолтоор явахдаа авсан хүүхэлдэйнүүд бий. Гэхдээ манайхан өөрсдөө хүүхэлдэйг сайн хийдэг юм билээ. Би хаана ч давтагдахааргүй хийцтэй, ялангуяа монгол шинжийг агуулсан хүүхэлдэйнд дуртай. Манай бүх бэлэг дурсгалын дэлгүүрт тийм хүүхэлдэй байгаа шүү дээ.

-Хамгийн үнэтэй ав­сан хүүхэлдэйгээ сонир­хуулаач?         

-Би өөрийнхөө сонирхлыг хамгийн авсаархан, хямдхан гэж боддог шүү. Их мөнгө шаарддаггүй юм. Хүүхэлдэй бүхэн харилцан адилгүй үнэтэй ч тэнгэрт хадсан үнээр хүүхэлдэй авч байснаа санахгүй байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

1 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 51 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 54 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 0 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин