А.Баттүшиг: Л.Наранбаатарыг эдийн засагч хүн гэхэд эргэлздэг

2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  эдийн засагч Л.Наранбаатар “Страто” компанитай холбоотой хэвлэлийн бага хурал хийсний дараа "Страто" ХХК-ийг үүсгэн байгуулагч  захирал А.Баттүшиг дээрх мэдэгдлийг няцааж, хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрээр “Эдийн засагч Л.Наранбаатар сүүлийн үед биднийг гүтгэх боллоо. Бид олборлогч биш олборлоод гаргаж ирсэн нүүрсийг угааж баяжуулаад гадагш гаргадаг компани. Олборлогчоос улс АМНАТ-ын татвараа авсан байхад баяжуулж гаргаж буй компаниудаас АМНАТ-ын татвар давхар авах ёсгүй. Тиймээс бид өнөөдрийг хүртэл алдагдал хүлээн сул зогсолттой байна. Гэтэл эдийн засагч Л.Наранбаатар манай  компанийг 70 ам. долларын үнээр нүүрсээ борлуулж буй гэсэн атлаа 140 ам. доллараар борлуулж буй хэмээн гүйтгэж байна. Баяжуулаагүй нүүрсний хорогдлыг хасаад тооцоход 75 хувийг нь баяжуулж түүнийгээ урагш гаргахад үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн зардалтайгаа  141 ам.доллларт хүрдэг. Манайх өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” компанитай 150 мянган тонн коксжих нүүрсийг 72 ам.доллараар авах гэрээ байгуулсан. Тус компани гэрээтэй холбогдуулан гомдол гаргаагүй байхад өмнөөс нь ингэж худал мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Нөгөөтэйгүүр манай компани 50:50 хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани. Би өөрөө 37 хувийг эзэмшдэг. Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай компани мэтээр гүтгэх юм. Мөн манай компани Зи.Энхболдтой ямар нэгэн байдлаар хамааралгүй. Түүний дүү З. Хишигтогтох бид найзууд. Германд сурч байхдаа бид найз нөхөд гэж явсан.  Бид анх ярилцаж байгаад энэ компанийг байгуулсан. Би улстөрөөс холуур. Бизнес хийдэг л хүн. Л.Наранбаатарын улстөржилт  гүтгэлэгээс болж манайх шиг 10 орчим компани алдагдал хүлээн ажилчидаа 100 гаруйгаар цомхтголд оруулж байна” гэсэн юм. Түүнчлэн Л.Наранбаатар  үйлдвэрлэлээ явуулахдаа ТЭЗҮ-гүйгээр явуулсан, одоо болтол батлуулаагүй хэмээн гүтгэсэн. Манай үйлвэрлэлээ эхлэхээс өмнө 2018 онд ТЭЗҮ-ээ батлуулсан. Бүх бичиг баримт ил байна. Нөгөөтэйгүүр Үндсэний хөгжлийн газартай тогтворжуулалтын гэрээг 2028 он хүртэл байгуусан компани гэдгээ мэдэгдсэн юм. Эцэст нь тэрээр “ Манайх тийм ч баян компани биш. Хамгийн анх компанитай холбоотой сөрөг мэдээлэл тарсны дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч бүх хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Үүний улмаас би 100 ажилтнаа халахад хүрсэн. Бид цалингийн өр зээлтэй, тийм баян, мундаг компани биш. Үйлдвэрээ өргөжүүлэх гэж байсан боловч ажил зогссон. АМНАТ-ын тухайд бид дахин гомдол гаргана” гэв. Эх сурвалж: www.polit.mn
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23