Ослын дохиог зорчигч хүүхэд өгчээ

2014-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Мөнхжин

Өмнөд Солонгосын эрэг орчимд живсэн “Sewol” хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүний тоо 157-д хүрээд байна хэмээн The Korea Herald сонин мэдээлэв. Дахиад мөн ийм тооны хүнийг олж чадаагүй байгаа юм. Аврах, эрж хайх ажилллагаанд 550 мэргэжилтэн, 212 тусгай завь, 34 нисэх онгоц оролцож буй бөгөөд усны гүний түлхэлт хүчтэй байгаа нь хүндрэл учруулж байна. Чэжү арал руу аялалаар явж байсан сурагчид голдуу 476 зорчигч суулгаж явсан “Sewol” хөлөг онгоц дөрөвдүгээр сарын 16-нд сүйрч живсэн юм. 174 хүнийг аварсны дотор хөлгийн ахмад болон экипажийн гишүүдийн олонх нь байсан. Хөлөг онгоцны ахмад, 68 настай Ли Жун Сокийг саатуулж, олон хүний аминд хүрсэн хэргээр шалгаж байна. Тэрээр өөрийгөө зорчигч хэмээн итгүүлж, хамгийн түрүүнд живж буй хөлөг онгоцыг орхисон юм.

Амьд гарсан хүмүүсийн баталж буйгаар, хөлөг онгоц живж эхлэх үед хөлгийн экипаж хүмүүсийг зайлуулах, гаргах ямар нэг арга хэмжээ аваагүй, зөвхөн “Тайван байцгаа, байрнаасаа, суудлаасаа холдож болохгүй” гэж анхааруулж байжээ. Мөн Reuters мэдээлж буйгаар, сүйрлийн анхны мэдээг экипаж бус, айж балмагдсан нэгэн хүүхэд өгчээ. Үүний дараа 20 орчим хүүхэд мөн ослын дохиог дамжуулсан аж.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

52 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

7 цаг 53 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

8 цаг 0 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

16 цаг 10 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

16 цаг 10 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

16 цаг 10 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07