Б.Баярсайхан: Би хоёр өрөө байрнаас татгалзаад радиодоо үлдсэн хүн

2014-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга, яруу найрагч Б.Баярсайхантай ярилцлаа.

Монголд радиогийн өргөн нэвтрүүлгээ цацаж эхлэсний

80 жилийн ой энэ онд тохиож байна.

-Та бүхэн радиогийн ойгоо хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ. Монголын амьдралыг 80 жилийн турш бичсэн энэ айлын сүүлийн үед хийж буй уран бүтээлээс яриагаа эхлэе?

-1931 оны есдүгээр сарын 1-нд радио өргөн нэвтрүүлэг орон даяар цацагдаж эхэлсэн.

Мөн оны тавдугаар сарын 1-ны майн баяраар одоогийн Яармагийн талбайд радио дуугарч, туршилт хийсэн байдаг. Тиймээс энэ жил радиогийнхоо ойг хоёр өдөр тэмдэглэнэ. Ирэх тавдугаар сарын 1-нд “Хөх тэнгэрийн аялгуу” нэртэй тоглолт хийх гэж байна. Монголын нийгэмд радиогийн маш том өрсөлдөөн бий боллоо. Тэр дундаас МҮОНР ямар утга учир, үнэ цэнэтэй вэ гэдгийг тоглолтоор харуулах болно. 

-Радиогийн фондод байдаг дуунууд эгшиглэх байх. Ер нь одоогоор танай фондод хэдэн дуу бичигдсэн байна вэ?

-30-40 мянган дуу бий. Манай радиогоос олон зохиолч, хөгжмийн зохиолчид ажил амьдралынхаа гарааг эхэлсэн байдаг. “Баянмонгол”, “Улаан бүч” чуулга, “Инээмсэглэл” хамтлаг радиогийн маань дэргэдээс төрөн гарсан. Мөн “Хонх”-ын Цогтсайхан, Энхбаяр, ардын жүжигчин С.Гончигсумлаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамба гээд бидний бахархал болсон хүмүүс эндээс л ажлаа эхэлжээ. Тиймээс энэ хүмүүсийнхээ бидэнд мөнх үлдээсэн уран бүтээлээр тоглолт хийх гэж байна. “Гэгээн өглөө сайн байна уу”, “Ургацын далай”, “Таван Эрдэнэ” гээд 50 жил радиогоор дуулагдаж байгаа түүх болсон уран бүтээл байна. “Амьдралаа би чамд хайртай”, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Цэргийн бодол”, “Мишээсэн дагина шиг Миний Улаанбаатар”,”Малчин заяа” гээд алтан мөнгөн үеийн сайхан дуунууд эгшиглэнэ.

-Таны амьдрал уран бүтээл  монголын радиотой салшгүй холбоотой. Ажлын гараагаа сурвалжлагчаар эхлэж байсан уу?

-Би сургуулиа төгсөөд л маргааш нь радиогийнхоо босгоор алхан орсон. “Хурд” агентлаг болон техникийн хэлтэст, хүүхдийн албанд ажиллаагүй.  Бусад бүх нэгжид ажиллалаа. Анх “Малчин” нэвтрүүлгээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн.  П.Баярсайхан гээд мундаг зохиолч намайг өлгийдөн авч байлаа. Түүний дараа 21-хэн насандаа радиогийн орлогч дарга болсон. Ингээд бодохоор миний залуу нас хийгээд уран бүтээл энэ л байшинд томоожин ундарч байж дээ.

-Таны үеийн яруу найрагчид бие даасан уран бүтээл хийхийг илүүд үздэг. Та яагаад радиодоо үлдсэн юм бэ?

-Би радиодоо их дасжээ. Энэ амьдралдаа өөр газар ажиллаж үзсэнгүй. Гэр орон, аз жаргал минь энд л байдаг шиг санагдах юм. Тийм ч байсаар ирсэн. 20 жил энэ замаар явж, энэ л хаалгаар орсон. Одоо  өөр газар ажиллаж чадахгүй. Идээшсэн газар минь энэ, өлгийдөн авч намайг амьдруулж буй орчин минь энэ байшин.  Ээлжийн амралтаа аваад гэртээ гурав хоног суухад л ажилдаа очмоор санагддаг. Ажлынхантайгаа ярилцаж, радиогоо сонсмоор санагдаад сууж чаддаггүй шүү дээ.

-Та их үнэнч хүн бололтой?

-Сэтгэл зүрхээ өгсөн зүйлээ хэзээ ч орхиж зүрхлэхгүй юм билээ. 1999 онд надад “Хоёр өрөө байр өгье ирээч” гэсэн санал ирж байлаа. Яваагүй л юм даа. Одоо ч явж чадахгүй. Ер нь эндээ л дуусах хүн шиг байгаа юм.

-Таныг анх ажилдаа орж байсан үеийн радио, одоогийнх хоёр мэдээж маш их ялгаатай болсон. Сонсогчдын тоо буурсан гэж би бодоод байна. Тэр нь таны уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ?

-1994 онд намайг орж ирэхэд радио монополь байлаа. Монголчууд тэр аяараа сонсдог байсан. Манай нүүдлийн соёл иргэншилд гайхалтай зохицдог мэдээллийн хэрэгсэл  шүү дээ. Тэр үед үзэж харах зүйл ч бага байж. Гэтэл одоо 100-гаад радиотой боллоо. Радио сонсдог хүний тоо тийм бага болсон гэж бодохгүй байна.  Бид уран бүтээлээ хийсээр л байна. Хувь зохиолчийнхоо хувьд ч бид дандаа өсөлттэй явж ирсэн. 

- Уучлаарай үнэнийг хэлэхэд би радио сонсоогүй удаж байна. Над шиг олон хүн байгаа болов уу гэж бодох юм. “Гэгээн өглөө сайн байна уу” гээд л радио нэвтрүүлэг эхэлдэг, “Төрийн дуулал” эгшиглээд төгсдөг байлаа. Энэ хэв загвар хэвээрээ юу?

-Хэвээрээ. Бид яг л тэр загвараар 60, 70 жил эгшиглэж байна. 07.10 минутад өглөөний мэнд нэвтрүүлэг явдаг, 21.45 минутад үлгэр уншиж өгдөг хэвээрээ. Бид танай үеийнхнийг ойлгож байна. Гэхдээ сонсож байгаарай.  Радио сонсоод санал шүүмжлэлээ хэлдэг, гарахгүй байна гээд зарга хийгээд явдаг хүн олон шүү дээ. Бид  цаашид ч сонсогчийнхоо тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

-Таны уран бүтээлийн тухай яръя. Радиогийн их ажлын хажуугаар чамгүй  олон ном баринтаглажээ?

-Би таван ном гаргалаа. Радиогийн алтан фондод 20 гаруй хөрөг найруулал маань бий. Одоо миний нэвтрүүлгийн баатрууд ихэнх нь өөд болжээ. Тэр сайхан эрхэм хүмүүсийн түүхийг хадгалж үлдсэндээ баярладаг. Мөн миний бичсэн дөрвөн жүжиг бий. Энэ жил мөн радиогийнхоо ойд зориулан 60 ангит жүжиг бичиж байна. Телевизүүд солонгосын киногоор дүүрлээ. Яагаад радио өөрийн гэсэн цувралтай байж болохгүй гэж. “Амьдрал” нэртэй жүжиг минь удахгүй нэгдүгээр сувгаар сонсогчдод хүрнэ. Германд 40 жил үргэлжилсэн радио цуврал байдаг. Тийм байхад бид ч үүнийг туршиж үзэж болно шүү дээ. Би радио цувралын суурийг тавина.

-“Амьдрал” жүжиг тань юуны тухай өгүүлж байна. Радиогийн жүжгийн онцлог их байх?

-Амьдрал гэдэг энэ нийгмийн жижиг нэгж атлаа их баялаг. Би хоёр хүүхэдтэй.  Бид гэрээсээ гараад л явахаараа нийгмийн харьцаанд ордог. Автобусны үнэ, мах гурилын үнэ нэмэгдвэл бидний амьдралд нө­лөөлнө. Тэдний үнийг тоо­доггүй амьдралтай хүн олон байна шүү дээ. Гэтэл бидний амьд­ралд нөлөөлдөг. Тэр амьд­ралын тухай өгүүлж байна.

-Ер нь таны хувь уран бүтээл радиогийнхтай ямар нэгэн зүйлээр холбогдоод л явах юм?

- Яруу найраг яах аргагүй  онгодоор бичигддэг. Харин үргэлжилсэн үгийн зохиол ихэвчлэн сэтгэлийн зовиуртай үед бичигддэг. Бас хэтэрхий оюун санаа буюу гэдэс цатгалан үед бичиж болдоггүй. Харин ямар нэг юмаар дутаж, гутаж үгүйлэгдсэн үед оюун санаагаар өлсдөг. Энэ үед тархинд үр хөврөл бий болдог. Тэгээд тэр нь нэлээд хугацаанд бодогдож явснаа тохироо нь бүрдээд бичмээр санагддаг. Гэхдээ би их амгалан тайван үедээ бүтээл хийдэг.  Одоо ч тэгээд бүгдийг зохицуулаад суржээ. Ажил, уран бүтээл,амьдралаа бүгдийг нь зохицуулж явна. Уг нь Монголын нийгэмд хүний оюуны бүтээлийг үнэлж чаддаг байсан бол зөвхөн уран бүтээлээ хийгээд баймаар. Гэтэл манайд хамгийн сайн номыг сонирхлоороо аваад уншдаг хүн 1000-2000 хооронд л байдаг. Тэгэхээр ном гаргаад амьдрах хэцүү байгаа биз.  

-Утга зохиолын салбарыг үе үеэр нь ярих нь бий.  Таныг 1990-ээд оныхны нэг гэдэг. Ер нь Монголын утга зохиолд 1980, 1990-ээд оныхныг хүчтэй гэдэг шүү дээ?

-Тийм шүү. 1980-аад оныхон асар хүчтэй үе. П.Баярсайхан, Д.Энхболд, С.Жаргалсайхан нар драм, жүжиг, үргэлжилсэн үг, кино дэлгэцийн зохиолыг амилуулж байсан.  Яруу найрагт Лхамжавын Мягмарсүрэн,  О.Дашбалбар,  Г.Мэнд-Ооёо гээд томчууд байна. Харин 1990-ээд оныхон нийгмийн задралын үед гарч ирснээрээ хамгийн азтай, хувь заяатай хүмүүс. Г.Аюурзана бүх төрөлд агуу. А.Эрдэнэ-Очир, Ч.Галсансүх, Ц.Бавуудорж нар тасарсан хүмүүс. Тэд Монголын утга зохиолд өөр өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон. Тийм учраас манай үеийнхэн маш баялаг гэж хэлж болно. Мөн 1990-ээд онд хаалттай байсан амьдралын бодит үнэн түүхүүд задарсан. Маовогийн далд амьдрал, Кремлийн нууц ноёдууд, Сталины хувийн амьдрал, Монголчуудын дээд удирдлагуудын үнэн түүхүүд ч ил гарсан. Энэ нь бидэнд орчлон гэж ийм байдаг юм байна, сэтгэлгээ гэдэг бүр ч өөр юм байна гэдэг боломжуудыг нээж өгсөн.

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 56 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

10 цаг 30 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

13 цаг 49 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 55 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 55 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 55 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин