Д.НАДМИД
Дундговь аймгийн Дэрэн суманд “Дэнх” Лувсан гэдэг нэгэн бөх хүний тухай домог яриа бий. Тэр хүн даншгийн заан Намчинбумтай хамт наадамд явдаг байсан ч төдийлэн гавьтай барилдаагүй гэдэг. Харин асар их бяртай хүн байжээ. Түүний гэрч нь энэ том чулуу. “Сүүжийн аман ус”-ны дэргэд байгаа энэ цул хар чулуу 400 гаруй кг жинтэй гэж нутгийнхан ярьдаг юм байна. Уг чулууг тэр хүн 100 гаруй метрийн зайд орших худгийн урд толгойгоос сураар баглан өргөж ирсэн домог хэлдэг.
