Нүүрсний жолооч нарын  20-30 сая төгрөгийн торгуулийг яах вэ?

2020-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Шинэ коронавирусын  халдварын эрсдэлээс  урьдчилан сэргийлэх зорилгоор манай улсын хилийн боомтууд түр хугацаагаар хаагдаж, нүүрсний экспорт зогссон билээ.  Тавантолгой-Гашуунсухайт боомтын чиглэлд уртын тээвэрт 1200 орчим тээврийн хэрэгсэл дотоодын нүүрс тээвэр хийхээс бусад 10000 орчим тээврийн хэрэгсэл бүрэн зогсчээ. Нүүрсний экспорт зогссоноор улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбум төгрөгөөр тасалдаж, тээврийн компаниудын өр зээлийн хүү алданги нэмэгдэж, санхүүгийн байдал нь хүндэрч байгаа  талаар өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д тээвэрчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.  “Баянзам” тээвэрчдийн холбоо Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Төрийн байгууллагууд болон иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хүнд нөхцөл байдалд хэрхэн ажиллах, эрх ашгаа хамгаалах талаар эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг, бэлтгэлгүй байснаас өмнө нь байгуулсан гэрээний төлбөр, хүү торгууль, алдангийн дарамтад орж эхэллээ. Хэрэв  төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцдог. Энэ нь 2-3 сая төгрөг, биш 20-30 сая төгрөг гэсэн үг. Авто зам ашиглах гэрээний 9.1-т  давагдашгүй хүчин зүйлийн улмаас талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан  байдаг. “Тал нутгийн хөгжлийн  зам” ХХК гэрээний энэхүү зүйл заалтаа баримтлаад хариуцлагаас чөлөөлөгдсөн. Гэтэл тэрхүү заалт нь богинын тээвэрт үйлчлээд уртын тээврийн жолооч нарт үйлчлэхгүй байна” гэв. Одоогийн нөхцөлд Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас давагдашгүй хүчин зүйл тулгарсан болохыг тогтоолгосны дараа тээврийн компаниуд дээрх заалтыг үндэслэн замын хураамж төлөлтийн хугацааг сунгуулах, түр хойшлуулах боломж байгаа талаар хуульчид зөвлөсөн. Үүнийг холбогдох байгууллагууд нь авч хэлэлцээч. Монгол Улсын Засгийн газраас БНХАУ нүүрс худалдан авагч импортлогч талаас хамаарсан онцгой нөхцөл үүссэн гэдэг тогтоол гарган, нүүрс тээврийн 170 гаруй ААНБ, 14000 тээвэрчин, тэдний гэр бүлийг эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна. Мөн авто замын төлбөрийн уртын тээврийн хөлсийг 2019 оны эхээр тээврийн хөлс 100-110 юань байхад боломжит үнэ гэж үзэн тогтоож байсан. Одоо уртын тээврийн хөлсийг БНХАУ-ын худалдан авагч талаас 60-55 юань болгож унагаасан. Энэ үнийн уналтын нөлөөллийн асуудлыг “Гашуун сухайт авто зам” ХХК нь 2020 оны зам ашиглалтын гэрээндээ анхаарч тусгах талаар зөвшилцөх ёстой" гэв. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 34 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 53 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 0 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 18 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 31 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09