Иргэд хилээ хаахыг шаардаж байна

2020-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
    Д.ОТГОНЖАРГАЛ БНХАУ-д гарсан шинэ коронавирустай холбоотой Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалан, улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс иргэд нэгдэн урд хөрштэй хиллэдэг хилээ хэсэгчилсэн байдлаар биш бүрэн хаахыг 24 цагийн дотор өгч ажиллах талаар Ерөнхий Сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Хурлын эхэнд иргэн Г.Алтанцэцэг “Өнөөдрийн байдлаар Монгол Улс долоон боомтыг хаалгүй үйл ажиллагаа явуулж байна. Өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл өгч, дотооддоо хөл хөдөлгөөнөө хорьж байгаа ч гадаад хөл хориог тогтоохгүй бол тайван суух нөхцөл алга. Дэлхийн олон орон хил хорио тогтоож байхад манай улс өвчнөө хүлээгээд байгаа юм уу эсвэл хэн нэгний захиалга, эрх ашгийн дор хилийг хаахгүй байгаа мэт хардлага төрж байна. Цагаан сар хийх, хийхгүй тухай, багш ажилчдыг амраах амраахгүй талаар дотооддоо тулга тойрсон асуудлаа хэлэлцэх биш гадагшаа хармаар байна. Өнөөдөр БНХАУ-ын Эрээн хот онц байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хил залгаа, 120 км-ийн цаана байрлах Халиунд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээд байгаа энэ мөчид асуудлыг төр, засаг анхааралдаа авч яаралтай шийдэж өгөхийг иргэд хүсч байна” гэсэн юм. Харин иргэн Ж.Эрдэнэзаяа “Монгол орон даяар уушгины хатгаатай ханиад газар авч байна. Ийм үед үхлийн аюултай коронавирусын халдвар илэрвэл ямар хүнд байдалд хүрэхийг төсөөлшгүй. БНХАУ-тай хил залгаа ОХУ, Казахстан томоохон улс хилээ хаагаад байхад манай удирдлага, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ярихаас хэтрэхгүй байна. Хилээ хаахгүй байгаа нь нэг ёсондоо үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа хэрэг. Нээлттэй боомтуудаар тээвэр хийж буй жолооч нарын амь нас эрсдэлд орж, тэднээр аймшигт вирус дамжин халдварлаж болзошгүй аюул нүүрлээд байна. Энэ бол 2-3 хүн хоорондоо хуйвалдаж шоу хийх асуудал биш. Төр, засаг нь ард түмнээ анхаарч, зөв шийдвэр гаргаж чадахгүй бол дараа хатуу ярина шүү” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ. Мөн иргэн Н.Баянбат  “Манай өвгөд наймаачин хүн төрд орж болохгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл хэдэн наймаачид төрд орчихоод ард түмнээ орхиж, бизнес эрхэлж сууна. Ашиг олохын тулд ард түмнээ шууд эрсдэлд унагаж хувь заяагаар нь тоглож байна. Төрийн гурван өндөрлөг, Засгийн газар, УИХ-ын гишүүд бодит асуудалд эрүүл саруул ухаанаар хандаж, ард түмнийхээ амь насыг тэргүүнд тавьж ажиллаасай гэж хүсч байна” гэсэн юм. Эх сурвалж: www,polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 51 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 17 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 30 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09