БНХАУ, Ухань хотын иргэдэд туслах “Нэг хүн-1000 төгрөг” хандивын аян зарлав

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Хөрш зэргэлдээ улс оронд шинэ төрлийн титэмт вирусын халдвар хурдацтай тархаж, өнөөдөр коронавирусын халдвар Хятад улсын 31 мужиас хальж, дэлхийн олон оронд аюулт өвчний вирус тархаж, ДЭМБ-аас онц байдал зарлаад байгаа билээ. Дэлхийн олон улс орон  энэ өвчнийг вирусыг судалж, халдварт өвчнийг эдгээх арга чарга хайж, хамгийн чадварлаг мэргэжилтнүүдээ БНХАУ руу илгээж, хамтарч ажиллах, халдварын тархалтыг бууруулах бүхий л боломжуудыг эрж хайсаар байна. Өнөөдөр хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 24483-т хүрч, нас барагсдын тоо 491 болжээ. Дэлхийн олон оронд халдвар тархаж, хүмүүс өвчилсөөр байна. БНХАУ болон Хубэй мужийн Ухань хотын ард иргэд өнөөдөр маш хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Тиймээс энэ хүнд бэрх цаг үед БНХАУ-тай олон жилийн найрсаг харилцаатай хамтран ажиллаж, Монголын эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, барилга техник технологи зэрэг олон чухал салбарт хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчин бэлтгэж, тусламжийн гараа сунгаж байсан БНХАУ-ын ард иргэдэд туслах, тэр дундаа гамшигт өвчинд нэрвэгдээд буй Ухань хотын ард иргэд, хүүхэд залууст туслах халуун сэтгэлт хандивын аяныг “Нэг хүн-1000 төгрөг” уриатай эхлүүлж байгаа талаар Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хуралд, Монгол-Өвөрмонголын  хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жамц, П.Батбарсаа, Монголын үйлдвэрчдийг дэмжих холбооны тэргүүн Г.Даваадорж, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ш.Төмөрсүх, Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батдэлгэр нар болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  Хандивын аян нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд аяны үйл ажиллагааг явцын дунд тайлагнана. Аяны төгсгөлд уг аяныг тусалж дэмжсэн хувь хүн, албан байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынханыг нэр устай нь БНХАУ-ын ЭСЯ-нд албан ёсоор тэмдэглэж, хүлээлгэн өгөх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Р.Мөнхбат: БНХАУ-ын ач тусыг бид мартаж болохгүй. Монголчууд минь сайхан сэтгэлээр давалгаалцгаая Энэ тухай Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат "Манай улсын хувьд коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газар нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон шуурхай арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлж байна. Түүнчлэн Засгийн газар хөрш оронд нүүрлэсэн гамшгийг арилгахад зориулан 200.000 ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ хүнд цаг мөчид бид хөрш оронд болж байгаа гамшгийн тухай өдөр бүр сонсож байгаа Монгол Улсын иргэд бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж, Хятадын ард түмэн, гамшигт нэрвэгдсэн Ухань хотын ард иргэдэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг хүн-1000 төгрөг хандивлая” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулахаар шийдэж, энэ аяныг орон даяар өрнүүлэхээр нийт ард түмэндээ уриалж байгаа юм.  Бидний энэхүү уриалгыг Монголын нийт ард түмэн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд манай улсын хөгжлийг тэргүүлэгч олон салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирснийг дурдсан юм. Зөвхөн ХАА салбарт хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны талаарх мэдээллийг тоймлоход:
  • БНХАУ-ын дэмжлэгтэйгээр “Өвлийн нарлаг хүлэмж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ чиглэлээр 600 гаруй хүнийг ӨМӨЗО-ны Хөх хотноо танилцах аялалд оролцуулсан байна.
  • Мөн Монгол Улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор батлагдсан ”Цаа бугын аж ахуйг сэргээх цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож,  хөрш орны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ологуяа суманд байх цаачин иргэдтэй хамтран ажилласаар ирсэн байна.
  • Монгол-ӨвөрМонголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь БНХАУ-ын Хэбэй мужийн Ю-тиан хотын Иньхэ дунд сургуультай хамтран ажиллаж, 200 гаруй Монгол сурагчид Хятад хэлний бэлтгэл ангийг амжилттай төгсөн, БНХАУ-ын их, дээд сургуульд дэвшин суралцаж, төгсөөд өнөөдөр эх орондоо олон салбарт амжилттай хөдөлмөрлөж байна.
  • Түүнчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэг нь “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ, Монгол Улс, Голланд зэрэг гурван улс хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг хөдөө аж ахуй” төслийн хүрээнд МХХААҮА, ХААИС-тай хамтран ажиллах гэрээ хийж, өнгөрсөн оны намар анхны уулзалт семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан байна.
“Эдгээр төсөл нь бидний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл ойлголцол дээр тулгуурлан явагдаж ирсэн бөгөөд цаашид ч  бас Монгол-Хятадын хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Зөвхөн нэг салбарын мэдээллийг дурдахад ийм байна.  Тиймээс энэхүү хүмүүнлэгийн хөдөлгөөнд Монгол Улсын нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН, хэвлэл мэдээллийн болон хүмүүнлэгийн байгууллагууд нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголчууд минь сайхан сэтгэлийн хүчээр давалгаалцгаая" гэв. ХАНДИВЫГ МОНГОЛ УЛС ДАХЬ БНХАУ-ЫН ЭСЯ-ААР ДАМЖУУЛАН ХҮРГЭНЭ Мөн манай улсад оруулах оюуны хөрөнгө оруулалт тогтмол өсөж байгаа гэдгийг Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Батдэлгэр онцлов. Тэрээр “БНХАУ-аас манай улсын боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газрын тэтгэлгийн хэмжээ жил бүр өсч байна. Хятад улсад одоогоор зөвхөн магистр, докторт 1,100 орчим оюутан суралцаж байна. Магистрын оюутнууд сар бүр 3000 юань, докторын суралцагчид 5000 юанийн тэтгэлэг авч байна. Тиймээс энэ хандивын аянд урд хөршид суралцаж буй оюутан залуус, хамтарч ажилладаг байгууллага хамт олон бүгд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хандивын аяныг зохион байгуулагчид нэг сарын хугацаанд цугласан мөнгийг "Ухань хотын иргэдэд" хэмээн хаяглаж Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-аар дамжуулан өгөх бөгөөд тайлангаа хандивлагч тус бүрийн нэрээр гарган танилцуулах болно” гэв. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК: 5041577857 Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 9 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 35 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 48 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09