СӨХ-г үгүй болгох хуулийн төслийг санаачилсан Ж.Ганбаатар Х.Баделхан нарт шаардлага хүргүүлнэ гэв

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.БАЯР Орон сууцны тухай хуулийн шинчилсэн найруулгын төслийг ирэх хаврын чуулганд оруулж батлах болсонтой холбогдуулж  СӨХ-ны нэгдсэн зөвлөлөөс  өнөөдөр /01.30/ “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийсэн юм. Уг хуулийн төсөл батлагдвал оршин суугчдын эрх хамгаалалтгүй үлдэхээс гадна дундын өмч хөрөнгө эзэнгүйдэж улмаар ашиглалтын зардал 2-3 дахин нэмэгдэх болно. Түүнчлэн хуулийн төсөлд  хувийн орон сууцны конторыг заавал дэмжих болон СӨХ-ны хуулиар хүлээсэн үүрэг, гүйцэтгэх ажлыг уг конторуудын мэдэлд шилжүүлж, оршин суугчдаас авах төлбөрийг нэмэгдүүлэхээр байна хэмээн тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Нямдорж, СӨХНЗ-ийн дарга н.Бямбаа,  БГД-ийн V хороо “Тэмүүлэл” хотхоны СӨХ-ны дараг Э.Батцэцэг нарын иргэд мэдээлсэн юм. 2003 онд баталсан СӨХ-ын тухай хуулийг энэ хуулиар хүчингүй болгож  зөвхөн орон сууцны хог цэвэрлэгээ болон мод тарих үүргийг хүлээлгэсэн атал зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэр хаанаас санхүүжигдэх нь тодорхойгүй болгосон. 20 орчим жил үүргээ гүйцэтгэсээр ирсэн СӨХ-ын хуулийг ийнхүү хүчингүй болгож  байгаа нь хувийн нэртэй конторуудад иргэдийн төлбөрийг төвлөрүүлэх ашиг сонирхол төслийг санаачилж боловсруулсан УИХ-ын гшиүүн БХБ-сайд Х.Баделхан болон УИХ-дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарт байна гэж хардаж байна гэлээ. Харин энэ хуулиараа СӨХ-ны тухай хууль зөрчиж байгаа хувийн конторуудыг цэгцлэх цаг болсон. Шинэ орон сууц баригдаж дуусаад баталгаат хугацааны гурван жилийн дотор хувийн орон сууцны контор байгуулдаг. Хугацаа дуусангуут СӨХ байгуулах атал байгуулахгүй 10 жил ч болсон контор байна. Гэтэл эдгээр конторууд дундын өмч болох эд хөрөнгийг  хамгаалж засвар үйлчилгээг тогтмол хийх байтал орхигдуулсаар ирсэн. Түүнчлэн ашиглалтын  зардлыг нэмж авдаг зөрчил илэрдэг. Өмнөх ажлаа хүчрэхгүй байж СӨХ-ны ажлыг тултал хийнэ гэж байхгүй. Энэ хуулийн төслөө татаж автал 1200 СӨХ тэмцэх болно. Дээрх хоёр гишүүнд шаардлага хүргүүлж хуулийн төслөөс СӨХ холбоотой бүх заалтаа авч  хаяхыг хүсч байна  гэж мэдэгдлээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 53 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09