Баялгийн санг тэгш хуваарилах онцлох 15 эшлэл

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонин нэгдүгээр сарын 27-ны өдрийн  зочноор оролцсон “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяагийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Миний хувьд Баялгийн сантай холбоотой зохицуулалтыг судлаад зургаан жил боллоо. Энэ хугацаанд “Эрдэнэс Монгол” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сангийн хөгжлийн загвар гэдэг нь тодорхой болсон.
-Байгалийн баялгаас олсон ашгаа сав руу хийлээ гэж бодоход тэр мөнгийг иргэдэд тараах ёстой гэж ойлгож, үүнийгээ баялгийн өгөөжийг тэгш хүртээж байна гэж ойлгодог. Гэтэл баялгийн санг олон улсад эдийн засаг агуулга, утгаар нь авч үзэж  макро эдийн засгийг хамгаалах арга хэрэгсэл гэж улс үндэстнүүд ойлгож, ашиглаж байна.
-Байгалийн баялаг бол гаднаас орж ирж байгаа их хэмжээний валютын мөнгөн урсгал буюу бидний зэс, нүүрсээ зарж олсон орлого юм. Уул уурхайн энэ орлого эдийн засагт халалт үүсгэдэг. Гаднаас ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг дотоодын эдийн засагт зөв шингээж, халалтаас сэргийлэх арга хэрэгсэл нь баялгийн сан байх учиртай.
-Дэлхийн улс орнууд баялгийн санг сүүлийн 50 жил эрчимтэй хөгжүүлж, орлого төвлөрүүллээ. Орлогоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах арга механизмаараа давхар макро эдийн засгийг хамгаалж байна.
-Монголчууд бэлэн мөнгө тараахгүй л бол өгөөжгүй гэж ойлгодог. Гэтэл гадны улс орнуудад баялгаа хуваарилах олон арга хэрэгсэл бий.  Боловсролын тэтгэлэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ зэргээр шууд бус,  дам байдлаар буюу үе хооронд тэгш хүртээхийг улс орнууд илүүд үздэг.
-2008-2012 онд Монголд эдийн засгийн тэсрэлт болсон. Тухайн үед баялгийн санг одоогийнх шиг хэмжээнд судалж, ашиглаж, гаднаас орж ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагтаа зөв шингээж чадсан бол Монгол Улс өнөөгийн  түвшнээсээ тав дахин өндөр хөгжилтэй байх боломж байлаа.
-Гэтэл улс төрийн нөлөөлөл, хандлага, хөрөнгийн зарцуулалтаас болоод 12 жил “Эрдэнэс Монгол” компанийн  хөрөнгийн хуримтлалыг зөв механизмаар тогтвортой урт хугацаанд өсөн нэмэгдэх боломжоор хангуулж чадсангүй. Энэ алдаагаа давтахгүйн тулд Баялгийн санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга механизмынх нь дагуу байгуулья гэвэл бие даасан хуультай болгох ёстой.
- Тэгш хүртээмжтэй гэдэг агуулгыг олон нийт тэр бүр сайн ойлгодоггүй. Баялгийн санд 100 сая төгрөг байлаа гэхэд гурван сая иргэнд тэгш хувааж өгнө гэсэн үг биш. Баялгийн өгөөжийн тодорхой хувь нь ирээдүйд үлдэж, хэдэн үеэрээ тэгш хүртэх учиртай.
-“Эрдэнэс Монгол” компанийг цаашид хэрхэх вэ гэдэг дээр олон судалгаа хийсний үр дүнд Үндэсний баялгийн сан хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй  гэж үзсэн. Баялгийн сангийн менежмент, удирдлага нь “Эрдэнэс Монгол” компанид байх бол тодорхой эрхийг парламент шийдэхээр хуулийн төсөлд тусгасан.
-Баялгийн сангийн орлогыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын АМНАТ-аас төвлөрүүлнэ. Мөн ашигт малтмалын ордуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит компаниудын төрд ноогдох хувьцааны ашгийг санд төвлөрүүлнэ. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьцаагаа борлуулсны тодорхой хувийг төвлөрүүлэхээр тооцсон.
-Бас нэгэн шинэ зохицуулалт оруулж ирсэн нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогын тодорхой хувийг баялгийн санд төвлөрүүлэх юм. Газрын тосны компаниуд ашигтай ажиллавал төрд ноогдох хувьцааны ноогдол ашгийг татан төвлөрүүлнэ. Сангийн ашиг, хөрөнгөө тодорхой санд байршуулсны хувиар орлогоо бүрдүүлэх тооцоо хийсэн. Сангийн орлогоо арвижуулахын тулд санхүүгийн хэрэгсэл, мега төслүүдэд хөрөнгө оруулж, эрсдлийн сан байгуулах юм.
-Сангийн орлогыг хуваарилахдаа тодорхой хувийг ирээдүйн иргэдэд хуримтлал болгож үлдээнэ. Мөн тэрбум ам.доллараас өндөр санхүүжилттэй мега төслүүдэд зарцуулна. Гуравдугаарт, нийгэм, иргэнд чиглэсэн хөгжлийн санхүүжилт хийнэ. Төсөвт ачаалал үүсгэдэг сургууль, цэцэрлэг, залуучуудын хөгжлийн төв зэргийг санхүүжүүлнэ. Ингэж сангийн хөрөнгө өсөн нэмэгдэх зарчмаар явах юм.
-Баялгийн санг зөв байгуулж, үр ашигтай ажиллуулж чадвал цаг хугацааг нөхөх боломжтой. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг Баялгийн сангийн хөгжлийн сан загвараар зөв менежмент хийж, хуулийг нь баталж, боломжийг нь олговол ирэх намар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой.
-Асгатыг дагаад ураны ордууд дээрээ ярилцъя. Энэ эрчмээрээ явбал өнгөрсөнд алдсан боломжийг ирэх таван жилд нөхөх боломжтой. Энэ хэмжээгээр улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа нэмэгдэнэ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06