Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

2026-04-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа улам өргөжиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг дайн “хоёр-гурван долоо хоногийн дотор дуусч магадгүй” гэж мэдэгдэж, АНУ Ирантай шууд болон шууд бус сувгаар хэлэлцээ хийж эхэлснийг онцоллоо. Тэрээр “яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд үр дүн гарна” гэж дурдсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Marco Rubio (Марко Рубио) мөн адил байр суурь илэрхийлж, Вашингтон Тегерантай дипломат шугамаар холбогдож байгааг баталжээ. Түүний хэлснээр, мөргөлдөөнийг намжаах зорилгоор гуравдагч талуудын зуучлалаар яриа хэлэлцээ өрнөж, гал зогсоох нөхцөлийг хэлэлцэж эхэлсэн байна.

Израилийн тал Ливаны өмнөд хэсэгт “аюулгүйн бүс”-ээ тэлж, Хезболлагийн байрлалуудад цохилт өгсөөр байгаа бөгөөд Бейрут хот орчимд дэлбэрэлтүүд үргэлжилж байна. Үүний зэрэгцээ Йемений хути бүлэглэл Израиль руу пуужин, дроны довтолгоо эхлүүлснээр мөргөлдөөн бүс нутгийн хэмжээнд тэлжээ.

Иран хариу цохилтоо Персийн булангийн орнуудад чиглүүлж, Кувейт, Бахрейн зэрэг улсад дроны халдлага гарсан тухай мэдээлэгдсэн байна. Мөн Дубайн ойролцоо газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц шатсан нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд шинэ эрсдэл үүсгэж байгааг ажиглагчид анхааруулж байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ Оман, Катар зэрэг улсуудын оролцоотой явагдаж байгаа бөгөөд АНУ Иранаас бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдэд үзүүлж буй дэмжлэгээ хязгаарлахыг шаардаж байгаа аж. Харин Ираны тал хориг арга хэмжээг сулруулах, аюулгүй байдлын баталгаа авах асуудлыг гол нөхцөл болгон тавьжээ.

Мөргөлдөөний улмаас Ливанд хэдэн зуун мянган хүн орон гэрээ орхин дүрвэж, олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн ноцтой хямрал үүссэнийг анхааруулж байна. Эрчим хүчний гол зам болох Хормузын хоолойн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийг огцом хэлбэлзүүлэхэд хүргэж байна.

Хэдийгээр дипломат шугам нээгдэж, талуудын яриа эхэлсэн ч байр суурийн зөрүү хэвээр байгаа тул мөргөлдөөн ойрын хугацаанд бүрэн зогсох эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 62 (7804)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 22 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 22 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 22 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 22 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 36 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 40 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин