Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

1 цаг 35 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэсэн билээ.  Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

“УИХ алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”

 

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

- Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт маш ноцтой агуулгыг хөндөж байгаа. Урьд нь ийм дүгнэлт бараг гарч байгаагүй байх. Үндсэн хуулийг санаатайгаар зөрчсөн байгаа юм. Тухайн үед энэ хуулийн төслийг хэн өргөн барьсан юм бэ. Хэн дэмжээд явсан юм. Энэ нөхдүүд Үндсэн хуулиа дээдлэх УИХ-ын гишүүний тангаргаа тухайн үед санаж байсан юм уу, үгүй юу. Үндсэндээ УИХ-ын танхимд өөрсдөө Үндсэн хуулиа зөрчөөд сууж байна шүү дээ. ТББХ-ны санал дүгнэлтийг сонсоод гайхлаа. ТББХ-ны хурал дээр нэг ч гишүүн асуулт асууж үг хэлээгүй гэж байна. Ц.Сандаг-Очир даргаас асуумаар байна. Ямар инээдтэй тайлбар вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:

-Инээдтэй тайлбар гэж нэрлээд байх шаардлага байхгүй. Үнэн бодит байдлаа л бичсэн. Үүнээс өөр тайлбар байхгүй. УИХ өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Гишүүд бүгд мэдэж байгаа. Хэрэв Улсын Их Хурал хууль зөрчсөн шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлтийг УИХ хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв хүлээн авахгүй бол Цэц өөрөө эцсийн шийдвэрээ гаргадаг. Иймд УИХ Үндсэн хууль зөрчсөн алдаатай шийдвэр баталсан тохиолдолд УИХ-д шууд хариуцлага тооцох зохицуулалтгүй.

Ийнхүү гишүүдийн олонхоор санал дэмжигдсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо.

 

“Өнөө маргаашаа яая гэж байж том том төсөл ярихгүй”

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ.  Хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өнөөдөр Засгийн газрын гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Би өчигдөр томилогдсон учраас гүйцэтгэл ярих нь зохимжгүй байна. Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгддөг. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн дарга нар, ажлын хэсгийнхэн гүйцэтгэлээ тайлагнах хэрэгтэй. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Та бүхэн нэг зүйлийг ойлгоорой. Зургадугаар сарын гүйцэтгэл гарсны дараа тодотгол хийх эсэхийг шийднэ. Одоогоор би Сангийн сайдгүй байна. Тавдугаар сарын 31-нд зарлагдаагүй тендерүүд татагдана. Ингэснээр цаашид бид тодотголоор хөрөнгө оруулалтыг зардлыг хаашаа, яаж шилжүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх шаардлага үүсч байгаа.  Одоо бүтцийг хөндөөд хоёр яамыг хооронд нь нийлүүлээд явахаар тодотгол хийх шаардлага үүсч байна. Ингээд дахиад зургадугаар сарын гүйцэтгэлийн дараа буюу сар хүрэхгүй хугацаанд дахиад тодотгол хийгээд ирэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ.  Шинэ Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөний тухай өргөн барихаар бэлдэж байсан хуулиудаа дахин нэгтгэн өргөн барина.  Тавдугаар сарын 1-нээс өмнө төсвийн хүрээг өргөн мэдүүлэх ёстой. Төсвийн хүрээ жилийн төлөвлөгөөтэй уялдаж байж бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, цомхотгол хийх эсэх асуудлыг шийднэ. Сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанч байдлаар хандана.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

- Байгаа онохгүй их төсөв зарцуулалт байна. Жишээ нь Туулын хурдны зам, хүний хөгжлийн бодлого, нялхсын эндэгдэл, боловсролын хүртээмж, нийслэлийн түгжрэл утааны асуудалд төсөв зарцуулсан ч үр дүн "нойл" хэвээрээ байна. Зарим үр дүн бүр ухарсан. Тэр дундаа авлигын индекс 114-өөс 118 болж ухарсан байна. Ёс зүйн үзүүлэлт 10 байгааг 35 болгоно гэсэн ч одоо 5 болж ухарчээ.  Бид энэ улсыг хөгжүүлэх гэж байгаа хүмүүс юм уу, сайд дарга нар юуны төлөө ажиллаад байдаг юм бэ? Хүний хөгжил, засаглал, эдийн засгийн бодлого бүгд ухарсан байна. Тэгсэн хэр нь нэг л их сайхан зүйл ярьсан хүмүүс. Угсарсан машин чинь гоё шатахуун хийгээд,жолооч сольсон ч урагшаа биш хойшоо ухарч явдаг болчихлоо. Цаашдаа олон юм санаачилдаг биш үр дүнд суурилсан, тодорхой даалгавар чиглэл рүү шахаж ажиллаасай гэж хүсмээр байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Манай ажлын хэсэг төлөвлөгөөний гүйцэтгэл яриад байна. Хүслийн олон жагсаалтуудаа одоо больбол яасан юм бэ. Хэрэв энэ төлөвлөлтийн дагуу ирэх жил ороод ирэх юм бол дахиад л хангалтгүй гээд л сууж байна. Биелэх боломжгүй мөрөөдлийн их жагсаалт хийчхээд бие биеэ хуураад байх нь утгагүй. Хэрэв шаардлагатай бол 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ ч чадахгүй зүйлээ, салбарын яамд үнэнээ хэлээд хойшлуулах хэрэгтэй. Олон мега төслөөс эрэмбэлж шаардлагатай бол заримыг нь хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байж юун тийм том том юм ярих, бид тийм л байдалтай байгаа шүү дээ. Тиймээс эхний ажил бол олон төлөвлөлтүүд, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажиллая. Ирэх жилийн жилийн төлөвлөгөөгөө илүү амьдралтай хийе. Батлагдах үедээ гоё сонсогдохгүй байж магадгүй ч, ирэх жил нь биелэгдээгүй байснаас үнэнээ ярьсан нь дээр.  Мөн төрийн албан хаагчид бие биеэ хуурч, үндсэн ажлаа хийх ямар ч цаггүй. Тэд ажлын хэсэгт л суудаг ажилтай. Байнгын хороод, танхимд, ажлын хэсэг, зөвлөлд сууна. Ажлын бус цагаараа тайлан бичнэ, дээш нь явуулахад түүнийг нь уншдаг хүн байхгүй. Төрийн алба тайлан бичсэн хүмүүсээр л дүүрчихлээ. Тиймээс үндсэн ажил руугаа орох хэрэгтэй. Төрийн албан хаагчид нуруугаа авахуулж байна. Тэднийг хайрламаар байна. Монгол төрд ажиллах залуус ховордлоо. Төрийн албанд сайн мэргэжилтнүүд байна. Ажлын бус цагаар ажиллуулдаг, чиг үүргийн биш ажил хийлгүүлдгийг болиулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 61 (7803)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

1 цаг 35 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

1 цаг 35 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

1 цаг 35 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

14 цаг 54 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

21 цаг 46 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

Өчигдөр 06 цаг 00 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

Өчигдөр 06 цаг 00 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Уржигдар 15 цаг 54 мин