Д.Оросоо: Эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хязгаарлах ёстой

2020-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин “Эрхзүйн шинжлэл” шинэ булан нээж байна. Анхны зочноор хуульч Д.Оросоог урьж Үндсэн хуулийн эдийн засагтай холбоотой асуудлаар байр суурийг нь сонслоо.   -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс оронд тулгамдсан асуудлаа зөв олж харж, оновчтой шийдэх байсны нэг нь эдийн засагтай холбоотой зохицуулалт. Улстөрчид санал авахын тулд юу ч хамаагүй амлаж, түүнийгээ өрөөр шийдэж байна. Үндсэн хуульд эдийн засагтай холбоотой асуудлыг нарийвчлан тусгаж өгвөл улс орныг өрийн дарамт, эдийн засгийн хямралд оруулахгүй. Улс орнууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа өрийн дээд хэмжээ, төсөв зардалтай холбоо асуудлыг онцлогтоо нийцүүлдэг. Манай улс ч гэсэн Үндсэн хуулиа  өөрчлөхдөө өрийн дээд хязгаарыг зааж өгөх ёстой байсан. Үүнийг олон хуульч, улс төрчид хэлсэн ч биелэлээ олсонгүй. Энэ бол Үндсэн хуулийн алдагдсан боломж. Үндсэн хууль, эдийн засагтай нягт уялдаатай. Үндсэн хуулийн эдийн засгийн онолд улс орны төсөв, татвар, өр зээл, байгалийн баялагтай холбоотой эдийн засгийн гол асуудлыг шийдвэрлэх зарчим, стандарт, хязгаарлалт, зохицуулалтыг Үндсэн хуульд заавал тусгаж өгөх ёстой гэж үздэг.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар төрийн эдийн засгийн эрх мэдлийг хянаж, хязгаарлах ёстой. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа төрийн эдийн засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хянаж хязгаарлаагүйгээс  дур зоргоор ажиллах үндэс бүрдлээ. Үүний уршгаар улсын төсвийг алдагдалтай батлах нь хэвийн үзэгдэл болж, байгалийн баялгаа өөрсдөө ашиглаж чадахгүй даяаршлын эргүүлэгт алдаж, өрийн дарамтад орох өндөр эрсдэл учирдаг.  Үүнээс сэргийлэхийн тулд Үндсэн хуульд эдийн засагтай холбоотойгоор төрийн эрх мэдлийн хязгаарлалт, стандарт, зарчмыг тусгах шаардлагатай. Улс орнууд эдийн засгийн онолын зарчмыг Үндсэн хуульдаа суулгаж өгсөн байдаг. Тухайлбал, “Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй байна” гээд Үндсэн хуульдаа заачихвэл  төсвөө алдагдалтай батлахгүй. Мөн Парламент Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг өөрийн дураар нэмэхгүй, зөвхөн хянаж батална гэж тусгасан байх жишээтэй. Гэтэл манай Үндсэн хуульд энэ заалт байхгүйгээс Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ өөрийн үзэмжээр нэмж танигдахын аргагүй болтол өөрчилдөг. Ингэхээр Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьсон бодлого, үйл ажиллагаа эдийн засгийн утгаараа алдагдаж, улстөрчдийн тойрогтоо зарцуулах мөнгөний төсөв болж байгаа юм. Парламентын эрх хэмжээг төсөвтэй холбоотойгоор Үндсэн хуулиар ингэж хязгаарладаг зарчимтай. Тиймээс Үндсэн хуулийн эдийн засгийн зарчим, стандартыг Үндсэн хуульдаа тусгаж, шинэчлэл хийх шаардлагатай. Хамгийн гол эрхзүйн мухардал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цэц хянах ёстой.Нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг хэсэг учраас цэц хянахгүй бол зөрчилтэй, дур зоргын өөрчлөлт хийх эрсдэлтэй. Гэтэл эрх баригчид өөрсдийнхөө баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг цэцээр хянуулахгүйн тулд 2000 онд үүссэн маргааныг сэдрээж нэг талд нь шийдвэрлэсэн байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон. Ингэж нэмэлт өөрчлөлт нэртэй Үндсэн хуулийн суурь зарчмаас давсан зүйлийг хийх боломжийг бүрдүүлсэн ухралт боллоо. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах процедурыг зөрчсөн. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.24  БААСАН  № 16 (6241)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

10 цаг 24 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин