Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй. Учир нь Монголд нэг л хууль үйлчлэх учиртай нэгдмэл улс юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нэг асуудлаар аймаг, орон нутгуудад тусгайлсан “дабл стандарт” гэж болохуйц үйлдэл хэрэгждэг болсон. Тиймээс албан тушаалтнууд, хуульчид үүнийг сануулсаар байгаа юм. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 2026 оны тавдугаар сарын 18-нд Нийслэлийн Засаг даргыг огцруулах Ерөнхий сайдын захирамжийг танилцуулаад “Би дөнгөж сая нэгдмэл Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцууллаа. Зүгээр нэг нэгдмэл улс гэж онцолж хэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан манай улс бол нэгдмэл улс, холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг Монгол УИХ, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй улс” гэж байв. Cудлаач Р.Болд өнгөрсөн долоо хоногт Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид руу халдсан, дайрсан талаар асуудал хэвлэлд ярихдаа “Монгол Улсын төрийн байгуулалт, засаг захиргааны хувьд нэгдмэл байх тогтолцоонд ан цав гаргаж, гадаад бодлого байтугай татварын нэг цонхны бодлогыг будилуулсан үйлдлийг орон нутгийн зарим байгууллага явуулж байгаагаас одоо бол зарим аймаг, сум байтугай баг хүртэл тусгаар тогтносон улс шиг дураар аашлах болсон. Энэ байдлаараа бол төрийг цаашид улам л сулруулна” гэсэн байна.

Түүнчлэн хуульч О.Батхүү баяр наадмын үеэр “Монгол бол нэгдмэл улс. Аймгууд хувь хувьдаа журам гаргаж, гадны бөх барилдуулахгүй гэж жалга довны нь үзэл гаргаж болохгүй” гэжээ. Эдгээр нь өөр өөр асуудлаар илэрхийлсэн байр суурь боловч Монгол Улсын нэгдмэл байдлыг хангаж хуулийг хэрэгжүүлэх нь орон нутаг, засаг захиргааны нэгжид алба хааж буй бүх хүнд хамаатай юм.

Үүний нэг жишээ болохоор үйлдлийг Орхон аймгийн зарим албан тушаалтнууд гаргаад байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт “Дизель прогресс” ХХК нь “Будда вилла” хэмээх 10 давхар хоёр блок бүхий 82 айлын орон сууц барьж байгаа юм. Энд хоёр ноцтой асуудал байдаг.

Нэгдүгээрт, “Дизель прогресс” ХХК нь ямар ч зөвшөөрөлгүйгээр 2024 онд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Барилгын тухай хуулийн 40.1.16-д “Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, 40.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн. Үүнээс гадна Барилгын тухай хуулийн 47.2-т “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж зааснаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хяналтын хаана үлдсэн нь хачирхалтай.

Үүнээс хачирхалтай нь барилга угсралтын ажлаа эхлүүлээд жил өнгөрсний дараа архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх холбогдох байгууллагуудаас өгсөн байдаг.

Ингэхдээ, Орхон аймгийн Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал 2025 оны тавдугаар сарын 16-нд Архитектур төлөвлөлтийн хоёр даалгаврыг баталж өгсөн. Түүндээ барилгажих болон ногоон байгууламж барих талбайг тодорхой зааж өгсөн. Учир нь Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д “Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна” гэж заасан байдаг. Энэ дагуу АТД-61-0019/25 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавартаа “Дизель прогресс” ХХК-д барилгажих талбай нь 1700 мкв газрын 583.2 мкв газарт, ногоон байгууламж, зам талбай нь 652.4 мкв байхыг даалгасан. Хоёр дахь АТД-61-0019/25 даалгавраар “Барилгажих талбай нь 1700 мкв газрын 464.4 мкв дээр, ногоон байгууламж, зам талбай нь 652.4 мкв газар дээр байхыг мөн даалгасан.

Улмаар тэр өдөртөө Орхон аймгийн Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүү, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар “Дизель прогресс” ХХК-ийн эзэмшиж буй 1700 мкв газар дээр барих үйлчилгээтэй хоёр блок орон сууцны барилга”-ын ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн. Ерөнхий төлөвлөгөөнд “Дизель прогресс” ХХК нь “Эзэмшиж буй 1700 мкв газрынхаа 1056.6 мкв газарт хоёр блок 82 айлын барилгаа 27 машины зогсоолтой барина” гэж тусгасан. Гэтэл тус орон сууцны барилгын угсралтын ажлаа бүтэн жилийн өмнө эхлэхдээ 1700 мкв газраа дүүргэн барьчихсан байдаг. Энэ нь Барилгын тухай хуулийн 12.1.4-т “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 14.1.1-д “Барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан байх”, 16.1-д “Захиалагч, гүйцэтгэгч барилга байгууламжийг барихаар олгогдсон газрын хил хязгаар, хэмжээг дур мэдэн өөрчлөхийг хориглоно” гэдгийг шууд зөрчсөн.

Хуулийн зөрчил ингээд зогсоогүй, барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Цэцэгээ боловсруулж, 2025 оны арваннэгдүгээр сарын 10-нд БАЭҮЗ-61-0052/25, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай барилгын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяраар батлуулсан.

Хоёрдугаарт, “Дизель прогресс” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны 06101-А/395/2025 тоот захирамжаар тус нутаг дэвсгэрт 1700 мкв газар эзэмшсэн. Тус газар нь уг байрлалд “Парк вью” хотхоныг барих зориулалтаар “Аи ти жи эм” ХХК-ийн эзэмшиж буй 145800 мкв газрын дунд нь олгогдсон байдаг. Тийм байтлаа уг 1700 мкв газраа дүүргэн барилгынхаа суурийг цутгаж, барилга угсралтын ажлыг явуулснаар Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д “Төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх зориулалт бүхий талбайтай байна” гэж заасныг зөрчсөн. Ингэхдээ ногоон байгууламж, авто зогсоолоо “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн 3400 мкв газар дээр хүчээр барьж, холбогдох хуулиудыг ноцтой зөрчөөд байгаа аж. Хамгийн гол нь, Орхон аймагт төрийг төлөөлж буй албан тушаалтнууд ингэж "бүдүүн зүрх" гарган Монгол Улсын хуулиудыг үл тоож, аль нэг компанид давуу эрх олгосны төлөө тус “Будд вилла” орон сууцанд захиалга өгсөн 82 айл ордероо гаргуулах боломжгүй болох нөхцөл үүссэн. Нөгөөтэйгүүр “Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхонд барьсан компанийн “арыг даагч” хэн бэ” гэдэг анхаарал татаж байна.

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Аудит: Тодотголоор хөрөнгө оруулалтуудыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна

Аудит: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй

3 цаг 13 мин
630 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

650 мянган хүн амтай Монтенегро Улсын түүх

3 цаг 24 мин
36 настай Ерөнхийлөгч болсон Яков Милатовичийн тухай баримтууд

36 настай Ерөнхийлөгч Яков Милатовичийн тухай баримтууд

3 цаг 56 мин
Эсрэг тэсрэг байр суурь

Олон анхаарал татсан авлига албан тушаалтны хэргүүдийг  хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 45 мин
Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр 10.02 цагт  гишүүдийн 64.3 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын Тамгын газ

7 цаг 45 мин
МХТС  өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулжээ 

МХТС  өндөр түвшний 10 судалгааны лаборатори байгуулжээ 

21 цаг 33 мин
С.Бямбацогт: Хууль санаачлагчийн эрхийг хязгаарлаж, хуулийн төслийг буцаах эрх хэнд ч байхгүй

С.Бямбацогт: Хууль санаачлагчийн эрхийг хязгаарлаж, хуулийн төслийг буцаах эрх хэнд ч байхгүй

Өчигдөр 13 цаг 14 мин
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй

Хөрөнгө оруулагчдаа урьж авчирчхаад хөөж явуулдаг улс гэж байх ёсгүй

Өчигдөр 13 цаг 06 мин
МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын нэгдсэн төс

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Тэр хэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд аль

Өчигдөр 06 цаг 00 мин