Д.Гэрэл
Орон сууцны ам.метрийн ханш хоёр сая төгрөгөөс буухгүй байгаа энэ үед онцгой байдлын албаны залуучууд маш хямдхан үнээр байр барьж байна. Тодруулбал, Булган аймгийн онцгой байдлын газрынхан барилгын нэгэн компаниар найман айлын орон сууц бариулж байгаа гэнэ. Ингэхдээ ам.метрийнх нь үнэ ердөө 500 мянган төгрөгөөр үнэлжээ. Нийтдээ найман айл 60 ам.метр байрыг 30 сая төгрөгөөр барьж байгааг газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр онцолж байгаа юм. Албан хаагчид ирэх долдугаар сарын 15 гэхэд шинэ байрандаа орохоор төлөвлөж байгаа юм байна. Ер нь Булганы онцгойгийн албаныхан бусад аймгийн анги салбар дотроо тэргүүлэгч бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард шилдгээр нь шалгарч пургон машинаар шагнуулжээ. Мөн аймгийн шилдэг агентлагаар шалгарч байсан юм байна.
