Хоёр толгойтой охид хорвоог орхилоо

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хоёр толгой, хоёр хүзүү, нэг биетэй төрсөн энэтхэг охид зүрхний дутагдлын улмаас амьсгал хураасан тухай Daily Mail мэдээлэв. Сиамын ихэр гуравдугаар сарын 13-нд мэндэлсэн юм. Делигийн анагаахын хүрээлэнгийн эмч нар тэдний амийг аврах гэж 20 хоног оролдоод бууж өгчээ. Сиамын ихрийн эмзэг биед халдвар нэвтэрч, тэссэнгүй хорвоог орхив.

Ихэр охидын ээж, 28 настай Урмила Шарма хүүхдүүдээ харж чадсангүй. Охидыг төрөнгүүт эхээс нь салгаж, тусгай инкубаторт хийсэн юм. Нөхөр Субхаш уй гашууд автсанаа нуусангүй. “Тэд амьд үлдэх магадлал тун бага гэдгийг эмч нар биднээс нуугаагүй. Гэсэн хэдий ч бид сүүлчийн мөч хүртэл итгэсээр байлаа” хэмээн тэрээр өгүүлэв. 28 настай Шарма Сиамын ихэр төрүүлэх гэж буйгаа амаржахынхаа өмнөхөн мэджээ. Эхнэр, нөхөр хоёрт хэт авианы зураг авахуулах мөнгө байгаагүй тул жирэмслэлтийн эрт үед нь харуулж чадаагүй байна. “Эхнэр минь дахиад хөл хүнд болвол мөнгө хайрлахгүй зургийг нь авахуулна” хэмээн Субхаш хэллээ.

Өнгөрсөн онд Энэтхэгийн Калькутта хотод толгойноос нь бас нэг толгой ургасан урьд хожид үзэгдээгүй ихэр төржээ. Энэ нь 45 мянган төрөлтөд нэг удаа тохиолддог “энцефаломенингоцел” хэмээх онош бөгөөд найман сарын дараа хүүгийн илүү толгойг амжилттай салгаж авсан юм. Хэдэн жилийн өмнө Бразилд хоёр толгойтой, нэг зүрх нэг элэгтэй охин төрсөн билээ. Тэрээр эрүүл саруул өсч байгаа төдийгүй хоёр толгой нь тусдаа сэтгэж, тусдаа ажиллаж байгаа нь эрдэмтэн, судлаачдыг гайхашруулж байгаа аж.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 6 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 24 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 15 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 26 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 32 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин