Б.Гансэлэм: Мэргэжлийн хоёр тулаанд орсон нь амжилтад нөлөөлсөн

2014-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Монгол Улсаас анх удаа 15 настай хүү дэлхийн муай тай боксын аварга болсон тухай сайхан мэдээг дуулгахад таатай байна. Дэлхийн муай тай холбооноос өнгөрсөн сарын 12-24-нд Тайландын Паттаяад болсон дэлхийн аваргын тэмцээнд Б.Гансэлэм амжилттай оролцож, аварга болоод иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Дэлхийн муай тай боксын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Намайг Баатарчулууны Гансэлэм гэдэг. 15 настай. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургуулийн есдүгээр ангид сурдаг.

-Монголоос хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг явсан юм бэ. Тэмцээнд олон орон оролцсон уу?

-Монголоос дасгалжуулагч О.Алтанпүрэв, Н.Нэргүй болон 12 тамирчны бүрэлдэхүүнтэй баг явсан. Бид Тайландад хоёр сарын өмнө очиж бэлтгэлээ хийсэн. Энэ тэмцээнд 47 орны 680 тамирчин насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн ангилалд оролцсон.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсынх байв?

-Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын 45 кг-ийн ангилалд оролцсон. Дэлхийн 47 орны тамирчдаас миний жинд 18 орны боксчид тулалдсан. Хамгийн хүчтэй нь ОХУ, Бразил, Болгарынх байсан. Аваргын төлөө ОХУ-ын тамирчинтай тулаан хийж, ялалт байгуулсан.

-Улсаас та нарыг тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн үү?

-Энэ спорт олимпийн төрөлд ордоггүй учир улсаас дэмжлэг үзүүлдэггүй юм билээ. Намайг энэ удаа эгч, ах маань дэмжиж, санхүүгийн тал дээр тусалсан. Дасгалжуулагч маань биднийг олон хүний итгэлийг тээж ирсэн болохоор тэмцээндээ заавал амжилт үзүүлэх хэрэгтэй гэж зоригжуулж байсан.

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-Би анх үндэсний бөх, хөл бөмбөгөөр хичээллэж байсан. Харин аав маань олон санаа агуулалгүй нэг төрлөөр тууштай хичээллэх хэрэгтэй гэсэн. Тэгээд гэрийнхээ ойролцоо байдаг муай тай боксын клубт ахтайгаа хамт явж эхэлсэн. Энэ спортоор долоон жил хичээллэж байна. О.Алтанпүрэв багшаас энэ хугацаанд их зүйлийг сурсан.

-Муай тай бокс нь кикбоксын нэг төрөл гэсэн. Онцлог нь юу вэ?

-Муай тай бокс бол 2000 гаруй жилийн өмнөөс Тайландад үүсч, хөгжиж, уламжилж ирсэн тэндхийн үндэсний спорт. Кикбоксын нэг төрөл гэж болох ч ёс жаяг, дүрмийн хувьд ялгагдах онцлогуудтай. Кикбокс зөвхөн хөл, гар оролцож өрсөлддөг бол муай тай бокс хөл, гар, өвдөг, тохойн цохилт нэмэгддэг. Мөн зууралдах, зайлах, хавсрах, дугтрах, түлхэх, гараараа хүзүүнээс зуурах зэрэг кикбокст хориглосон зүйлүүдийг зөвшөөрдөг. Муай тай боксын хувьд тулааны өмнө заавал вай кру гэх ёслолыг хийнэ. Толгойдоо монкол гэж зүйлийг зүүдгээрээ ялгаатай. Тайландад хоёр сарын турш бэлтгэл хийж вай кру болон бусад муай тай боксын онцлог техник, хөдөлгөөнүүдийг заалгаж авсан.

-Бэлтгэл хийхийн зэрэгцээ сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Сэтгэл зүй бол бэлтгэлийн явцад өөрт бий болдог итгэл юм гэж багш маань сургадаг. Бэлтгэлээ сайн хангасан үед л сэтгэл зүйн хувьд өөртөө тун итгэлтэй болдог. Энэ удаа тэмцээнээс өмнө хоёр сарын турш Тайландын Кох Панг Ан аралд очиж хамтарсан бэлтгэл хийсэн. Мэргэжлийн  хоёр ч тулаанд орсон нь амжилт үзүүлэхэд шууд нөлөөлсөн гэж боддог. Сэтгэл зүйн хувьд ч өөртөө их итгэлтэй байсан.

-Өмнө нь ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?

-Монгол Улсынхаа аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын бас ОХУ-ын Буриадын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байсан.

-Энэ спортоор хичээллэхийн давуу тал нь юу байдаг вэ. Бэртэж гэмтэхээс эхлээд эрсдэлтэй тал бий юу?

-Энэ спорт бол хүнийг богино хугацаанд шийдвэр гаргаж, бие даасан байдлыг эрхэмлэдэг болгодог гэж багш маань хэлдэг. Би тийм байхыг ч хичээдэг. Мөн энэ спортоор хичээллэснээр бие бялдар хөгжиж,  тэсвэр хатуужилтай болдог.

-Ахтайгаа хамт энэ тэмцээнд оролцсон гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай ахыг Б.Гантогтох гэдэг. Өнгөрсөн оны дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан. Энэ удаа түрүүлэх боломж байсан. Гэвч хүрлийн төлөө Оросын тамирчинтай хийсэн тулаанд хөлдөө гэмтэл авсан. Ингээд мөнгөн медалийн төлөөх тулааны үеэр хожигдсон. Хэрэв гэмтэлгүй байсан бол энэ удаа түрүүлэхээр бэлтгэлтэй байсан юм. Ах маань жилийн өмнөөс ОХУ, Тайландад бэлтгэл хийж  БНСУ-д болсон Азийн танхимийн болон тулааны спортын дөрөвдүгээр наадмын муай тай боксын 54 кг-д мөнгөн медаль авсан. Тайландын мэргэжлийн рингэнд нийт 12 тулаан хийж Гонконг, Камбужид болсон томоохон тулаануудад хүч үзэн туршлагажсан хүн. Одоо ч Тайландад бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа. Ирэх сард Малайзын Лангкави аралд болох дэлхийн муай тайн наадам,  арваннэгдүгээр сард Пукет аралд зохиох Азийн элсний наадамд оролцохоор бэлтгэл хийж байгаа.

-Ер нь шантрах үе гарч байв уу?

-Гэмтэл авах тохиолдол гарч байсан. Гэхдээ шантарч байгаагүй. Магадгүй энэ спорт намайг зоригтой болгосон байх. Тэмцээнд явах зардал мөнгө олдохгүй үед их хэцүү байдаг. Улсаас зардал мөнгө өгөөд тэмцээнд явуулж байгаа спортыг хараад атаархах үе ч гардаг. Энэ төрөл маань олимпод ороогүй нь чиний буруу биш шүү дээ гэж багш маань хэлдэг юм. Ер нь манайд спортын төрлүүдийг олимпийнх, олимпийнх биш гэж ялгадаг нь буруу юм шиг санагддаг. Энэ удаа намайг санхүүгийн хувьд дэмжсэн “Номгон Хайрхан” компанийн захирал Б.Чинбат, “Хөсөг” трейдийн Я.Алтантуяа нарт болон өдий зэрэгт хүртэл намайг дасгалжуулсан О.Алтанпүрэв багшдаа талархаж явдгаа дамжуулъя.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 18 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 36 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 27 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин