“В.Путин Москва дахь Майданаас хамгийн их айж байгаа”

2014-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

 Украины Львов хотын Католик Их сургуулийн захирал Борис Гузяк, дэд захирал, Украин дахь Amnesty International-ийг үүсгэн байгуулагч Мирослав Маринович нар Брюссельд ирж Европын зөвлөлийн тэргүүн Ван Ван Ромпейтэй уулзжээ. Крым, Украины асуудлаас болж АНУ болон Европын холбоо Оросын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авч байгаа ч төдийлэн үр дүнтэй болохгүй байна. Гузяк, Маринович нарын үзэж буйгаар, Хөгшин тив Оросоос авдаг хий, нефтийнхээ улмаас Москвагийн улс төрийн барьцааны хүн болчихоод байгаа аж. Тэдний “АВС”-д өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Өрнөдийн орнууд Крымыг тойрсон хямралыг зохистойгоор шийдвэрлэх чадваргүй байгааг Оросын Ерөнхийлөгч В.Путин ашиглалаа хэмээн олон улсын тоймч, ажиглагчид үзэж байх шиг. Өрнөд үнэхээр энэ хямралын өмнө хүчин мөхөстөж байна уу?

-Эцсийн дүгнэлтийг хийхэд арай эрт байна л даа. Гэхдээ Европын холбоо, АНУ-ын өгсөн хариу нэг их үр дүнд хүрэхгүй байгаа нь харагдлаа. Өрнөд сул дорой байгааг харсан оросууд өөрсдийн увайгүй дүрмээ тулгаж байна. Өрнөдийн хариу үйлдэл бүр илүү хүчтэй, шулуухан байх хэрэгтэй. Бид Путин гэдэг ганцхан хүний бий болгосон улс төрийн эсрэг зогсож байна. Одоо тэр хүчтэй байгаа ч түүнд бас айдас бий. Москвад Майдан болох вий гэдгээс тэр айж байгаа. Тэр ардчиллаас айж байна. Учир нь ардчилал тэлсээр Москвагийн төв талбайд хүрэх вий гэж болгоомжилж байгаа. Орос иргэдийн дунд, бизнесмэнүүдийнх нь ч дотор дургүйцэл, бухимдал хангалттай их байгаа. Путин байдлыг хянаж, сөрөг хүчнийг гэрт нь байлгахын тулд хөрш орнууддаа авторитаризмийг дэлгэрүүлж байна.

-Европын холбооноос Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ үр дүнгээ өгөх болов уу?

-Өмнөх хоригууд нь зөв чиглэлтэй байсан. Гэвч телевизийн нэртэй хөтлөгч Владимир Познер хэлсэн байсан, “Хориг арга хэмжээ нь Оросыг аяархан чимхэх төдий” гэж. Цөөн хэдхэн орос гадаад дахь дансаа царцаалгаж, Америк руу орж чадахгүй байлаа гээд юу ч болохгүй. Үнэндээ, тэдний ихэнх нь АНУ-аар хориг арга хэмжээ авахуулсандаа бүр ч бахдалтай байх шиг байна. Зөвхөн хувь хүмүүсийн эсрэг биш, илүү өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-Та нар Европын зөвлөлийн тэргүүн Ван Ромпей болон холбооны бусад улстөрчтэй уулзлаа. Тэд юу амлаж байх юм?

-Тэд “Тийм ээ, гэхдээ...” л хэлж байна даа. Болгоомжлол их байна. Зөвхөн Украин, эсвэл Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдал бус, шударга ёс, эрх зүйт байдлын тухай яриа өрнөх учиртай юм.

-Крым дахь бүх нийтийн санал асуулгад Европын холбоо, АНУ хэрхэн хандах ёстой вэ?

-1994 онд Украин улс цөмийн зэвсгээсээ татгалзсан. Тэр үед Украин гурав дахь том цөмийн гүрэн байлаа шүү дээ. Цөмийн зэвсгээс татгалзсаны хариуд газар нутгийнх нь тусгаар тогтнолыг баталгаажуулж өгсөн юм. Эдүгээ тэрхүү тохиролцоонд гарын үсэг зурсан хүчирхэг гүрнүүдийн нэг нь тохиролцоогоо зөрчөөд явж байна. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв. Олон улсын хамтын нийгэмлэг ширээний ард сууж, дилломат арга замд яаж хүрэх вэ гэж ярилцвал олон улсын эрх зүй дуусч, алга болно гэсэн үг болж байна уу. Одоо биднээс “сургамж авсан” Хойд Солонгос “Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд цөмийн зэвсгээ авч үлдэж байна” гэж шалтаг тоочих бүрэн эрхтэй болчихоод байна. Крым дахь бүх нийтийн санал асуулгыг өрнөд хүлээн зөвшөөрөөгүй нь сайн хэрэг. Энэ нь хэлэлцээ хийх угтвар нөхцлийг бүрдүүлж өгч байна. Одоо оросуудад “Эхлээд цэргээ тат, дараа нь хэлэлцээ хийе” гэж хэлэх, тулгах хэрэгтэй байна.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

50 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

7 цаг 51 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

7 цаг 58 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

16 цаг 9 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

16 цаг 9 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

16 цаг 9 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07