БЗД-ийн ИТХ-ын хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ ИТХ-ын гишүүд нь мэдэгдлээ

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Хүчингүй тамгатай, эрх зүйн чадамжгүй БЗД-ийн ИТХ  350 мянган иргэний эрх ашгийг зөрчиж байна. Мөн ирэх оны төсвийг хууль бусаар батлах гэж байгаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж БЗД-ын хурлын төлөөлөгч Г.Хонгор, Б.Дэмбэрэл нар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар Б.Дэмбэрэл “БЗД-ийн ИТХ хуралдаж ирэх оны төсвөө батлах гэж байна. Үүнд иргэдийн болон ИТХ-ын гишүүдийн эрх ашиг хөндөгдсөн асуудлууд олон байгаа. Тухайлбал, хогны хураамж өрх бүрээс 2500 төгрөг хураадаг байсан. Харин одоо иргэн бүрээс 1000 төгрөг болгох гэж байна. Энэ мөнгөөр хог цэвэрлэх биш дарга нар зугаацах гэж байна. Мөн Хурлын дарга Ш.Ганчимэг ИТХ-ыг Ардчилсан намын мандатын эрхтэй 19 хүний бүрэлдэхүүнтэй ИТХ-ыг хуралдуулсан. Мөн ийм эрх зүйн чадамжгүй ИТХ-аар БЗД-ийн 2020 оны төсвийг батлах гэж байна. Хуульд зааснаар бол хамгийн багадаа 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болдог” гэв. Харин Г.Хонгор “ ИТХ-ын дарга Ш.Ганчимэг нь мэдсээр байж шүүхийн бус журмаар тогтоогдсон хүчингүй тамгыг ашиглаж байгаа нь төр, нийтийн ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулж байна гэж үзэж байна. Хүчингүй тамгыг хураах тухай асуудал Захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байгаа. Мөн 2016 онд Сангийн яамны  санхүүгийн  шалгалтаар санхүүгийн нэгтгэсэн тайланд 5.1 тэрбум төгрөгийн алдаа зөрчил гарсан байгаа нь илэрсэн. Түүнээс гадна Хурлын дарга Ш.Ганчимэгт алдаатай үйл ажиллагаагаа залруулахыг сануулж, шаардаж ирсэн боловч тавьсан хууль ёсны шаардлагыг үл тоож өнөөдрийг хүрсэн. Тиймээс 2020 оны төсвийг батлах гэж буй хууль бус хуралдаанд оролцож хам хэрэгтэн болохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 53 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09