МАХН, Иргэний нийгмийн байгууллагууд тэмцлээ үргэлжлүүлнэ гэв

2019-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.ТУУЛ Нийслэлийн 2020 оны төсөвт автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Энэ төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж, “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр МАХН-ын төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарласан юм. Хуралд МАХН дэд дарга Ц.Оюунбаатар, СХД-ийн Мянгатын дарга С.Орхонбаяр, “Машинтай жагсаал” холбооны тэргүүн Б.Энхбат, Монголын хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалт, Баянгол дүүргийн ард иргэдийн төлөөлөл,  Ард түмний штабын дэд тэргүүн О.Баярсайхан, “Гүрэнт Монгол” хөдөлгөөний тэргүүн Б.Базарраа, дэд тэргүүн Э.Өлзий саруул, Удирдах зөвлөлийн Д.Мягмарсүрэн нар оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Тэд” Автозам ашигласны төлбөрийг нэмэх асуудлыг зогсоох.   Татварыг нэмэгдүүлснээр  зам засварын ажлыг чанаржуулна, түгжрэлийг бууруулна гэж байгаа ч энэ нь бодит байдал дээрээ сонгуулийн мөнгө босгох арга гэж үзэж байна. Тиймээс бидний тавьж буй шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний байр суурийг хүргэе. -МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАН-ын гишүүд дур мэдэн жолооч нараас авах татвараа тав дахин нэмлээ. Энэ бол ядарсан ажилгүй иргэдээ дээрэмдэж, сонгуулийн мөнгө босгох гэсэн бусармаг арга юм. МАХН, Автомашинтай жагсагчдын хөдөлгөөн, бусад нам болон  төрийн бус байгууллагуудтай хамтран энэхүү тэмцлийг цаашид үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Бид иргэд ирээдүй хойч үе болон өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй” гэсэн юм. - Баянгол дүүргийн ард иргэдийн төлөөлөл “Би БГД-ийн иргэд, сонгочдыг төлөөлж энэ хуралд оролцож байна. Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ амьдралыг тордож, хөгжүүлэхийн төлөө бус харин тэдний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаад туйлаас харамсаж байна.  Энэ татварын нэмэгдлийг монголчууд бүгдээрээ эсэргүүцэж байна. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажиллаасай гэж иргэд тэдэнд саналаа өгсөн. Гэтэл өнөөдөр нийслэлийн ИТХ-д нэр дэвшчихээд, тэмдэгийг нь энгэртээ гялалзуулчихаад  ард иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр албан тушаалтнууд гудамжаар алхахаасаа ичээсэй.  Бид өмнөөс нь ичиж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-ыг тар гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл, эх хүний төлөөлөл үгээ хэлж байгаагийн хувьд бид тэмцлээ цааш нь үргэлжлүүнэ. Энэ тэмцэлд нэгдэж байгаагаа хэлж байна” гэв. -Монголын хүний төлөө намын тэргүүн Х.Бат-Ялалт “Улс төрийн эрхэм түшээд, нийслэлийн удирдлагууд сонгууль дууссаны маргааш нар мандахгүй юм шиг ярьдагаа болих хэрэгтэй. Ард иргэдээ хуурч мэхлэх хэрэггүй. Өнөөдөр эрх баригчдын гаргасан алдаа бүрийг ярина гэвэл бүтэхгүй болж. Төр өөрөө гэмт бүлэглэл болчихсон байна. Улс төр, бизнесийн салбарынхан нийлээд гэмт бүлэглэлийг үүсгэж байна. Эх орон, ард түмний эсрэг ашиг олох зорилгоор, шунахайн сэдлээр төрийн эрх мэдлийг авдаг арчаагүй улстай болсон байна. Тиймээс бид 2020 онд сонгуулийн энэ шударга бус зарчмыг өөрчлөх болно. Дахин монголчуудыг мөнгөөр худалдаж авах, хуурч мэхлэхыг оролдох юм бол ард түмэн босно шүү. Иргэний дайн үүснэ шүү. Үүнээс бид татгалзахгүй. Шаардлагатай бол юу ч хийхэд бэлэн байна. Нийслэлийн ИТХ, МАН-ынхан ард түмнийг битгий басамжлаарай. Монголчууд нэгдээд босвол та нарыг тараах байтугай босч чадна шүү. Үүнийг түүх гэрчилнэ” гэв. -“Гүрэнт Монгол” хөдөлгөөний тэргүүн Б. Базарраа “Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон шийдвэр гарснаас хойш бид үүний эсрэг тэмцэж байгаа. Бид яагаад тэмцээд байна вэ гэвэл 1-2 хувиар нэмэгдсэнгүй, тав дахин нэмэгдчихээд байна. Үүнийг ядуу Монголын туйлдсан иргэд хүлээн зөвшөөрч чадахгүй. Өнөөдөр гэр хорооллын иргэд түлш түлээ, идэх хоол, хоногийн талхаа авах гэж зүдэрч байна. Гэтэл Нийслэлийн зЗсаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хотын дарга С.Амарсайхан,  ИТХ-ын тэргүүлэгчид үүнийг үл ойшоож, ийм шийдвэр гаргаж байна. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцэлээ үргэлжлүүлэх болно. Иргэдийн халаас руу гараа дүрэхээ болих үед энэ тэмцэл зогсоно” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 54 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09