Т.Хонгорзул: Анх удаа хүүхдийн үндэсний дуу бүжгийн чуулга байгууллаа

2014-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзултай ярилцлаа.

-Монголын хоёрдахь хот гэж нэрлэх аймгуудын нэг нь танайх. Аймгийн статустай мөртлөө хотын хэмжээнд хөгжиж байгаа нутагт орчин үеийн хүүхэд, залуусын хандлага ямар байгааг тодорхойлохгүй юу?

-Манай хүүхдүүд хөдөөг бодвол илүү нээлттэй, аймгийн статустай боловч иргэдийнх нь хувьд орос соёлд түлхүү суралцсан. Үйлдвэрээ дагаад ийм байдаг гэж ойлгож болно. Дээр үед Улаанбаатар хотод айлд ороход гутлаа тайлдаггүй байхад эрдэнэтчүүд тайлдаг байсан шүү дээ. Тэгэхээр орос хүмүүсийн соёл, харилцаа нөлөөлсөн байх. Хотын дайтай хөгжиж байгаа болохоор хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээтэй авч үзэх шаардлагатай байгаа юм. Тиймээс Орхон аймагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон томорч, зөвхөн хүүхдийн асуудал бус гэр бүлийг хамруулан үздэг болсон.  Бид хэлтсийн үйл ажиллагаанд гурван зорилгыг тодорхойлсон. Нэгдүгээрт хүүхэд, гэр бүлийг хамгаалах, хоёрт, хөгжүүлэх, гуравт тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Танайх хүүхэд хамгааллын байртай байх аа?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байртай. Тэр байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ээжүүд, эмэгтэйчүүд байрлаж болно. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд гэртэй байх аргагүй болох үед  байрлуулах хоёр өрөөг өнгөрсөн нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Цаашид тэдгээр хүүхдийг гурван сарын хугацаанд байлгах зорилгоор өрөөнийх нь тоог нэмэх, мэргэжлийн сэтгэлзүйч, цагдаагийн ажилтан ажиллуулах талаар холбогдох газруудтай тохиролцоод байгаа. Ер нь хүүхэд, залуусын тухай асуудалд аймгийн зүгээс ихээхэн дэмждэг. Төсөв хөрөнгийг нь шийдээд өгчихдөг.

Манай улсад гэр бүлийн асуудлыг зохицуулах хууль байдаг ч хангалттай биш байна. 2006 онд батлагдсан Гэр бүлийн хуульд эхнэр, нөхөр хоёр хоёр тийшээ болоход өнчирсөн хүүхдийг хэрхэх юм, ямар хариуцлага тооцох тухай механизм байдаггүй. Энэ хүрээнд өнгөрсөн оны сүүлчээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хууль батлагдвал хийх ажлууд илүү дэлгэрэнгүй болох байх.

-Аймагт хүүхдийн ордон ашиглалтад ороод удаагүй байгаа гэсэн. Танайх хүүхдийг хөгжүүлэх чиглэлд нэлээд анхаарч байгааг аймгийн иргэд хэлнэ лээ?

-Хөгжлийн тухайд хүүхдийг хөгжүүлэх, авьяасыг нь нээх чиглэлээр хүүхдийн ордон, “Янзага” зуслан бий. Шинээр байгуулагдсан хүүхдийн ордонд одоогоор 17 төрлийн дугуйланд 300 орчим хүүхэд суралцаж байна. Урлаг, урлах эрдэм, сэтгэхүй хөгжүүлэх, спорт, хэл гэсэн чиглэлээр дугуйлан хичээллэж байна. Энэ жил бид орон нутагт анх удаа Хүүхдийн үндэсний дуу бүжгийн чуулгыг байгууллаа. Өнгөрсөн онд аймгийн удирдлагуудад хүсэлт гаргаж төсвөө батлуулчихсан. Үндэсний чуулга гэдэг утгаараа ардын уламжлал, ёс заншлыг дэлгэрүүлэх, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх зорилготой. Чуулгын хүүхэд багачуудыг сонгохын тулд аймгийн хэмжээнд “Яргуй” урлагийн наадмыг амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн хүүхдийн оролцооны хувьд ч ажлууд төлөвлөөд байна. Хүн ямар нэгэн юманд оролцож байж хөгждөг. Тиймээс бид хүүхдүүдийг ямар нэгэн арга хэмжээнд оролцуулахыг зорьж байна. Одоогоор Эрдэнэтэд хүүхдийн оролцооны 32 байгууллагад 7000 хүүхэд хүсэл сонирхлоороо нэгдэж өөрсдөө дуртай зүйлээ хийж байна. Гэхдээ оролцооны байгууллагын хувьд өөрчлөх зүйл бий. Идэвхтэй нь хамрагдаж, идэвхгүй хэсэг нь үлддэг. Тэднийг олон нийтийн ажилд татаж оролцуулах, хүрээг нь өргөжүүлэх, дээрээс нь чиглэл төрлийг нь нэмэхийг зорьж байна. 

-Хүүхдийн “Янзага” зуслан олон жилийн түүхтэй байх аа. Одоогоор үйл ажиллагаа нь хэр байгаа вэ. Хүүхдүүд авч байна уу?

-“Янзага” бол 300-350 хүүхдийн хүчин чадалтай зуслан. Энэ зусланд хүүхэд гэр бүлийн амралтын төв болгохоор өнгөрсөн жилээс засвар, шинэчлэл хийж эхэлсэн. Энэ жилдээ 100-120 хүүхэд авна гэсэн төлөвлөгөөтэй. Гол нь “Янзага” зусланг хүүхэд, гэр бүлийн олон улсын стандартыг хангасан амралтын төв болгох зураг төсөв хийхээр зэхэж байгаа.

-Орхон аймагт хараа хяналтгүй хүүхдүүд байдаг уу?

-Манай аймгийн хувьд энэ жил тэнэмэл хүүхэдгүй болсон сайн мэдээг дуулгая. Өмнө нь хараа хяналтгүй, гуйлга гуйдаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд байсан. Жил ирэх тусам тоо нь багассаар энэ жилийн хувьд бүр тэглэсэн. Харин болзошгүй хүүхдүүд бий. Тэднийг Хүүхэд хамгааллын төвдөө өдөрт хооллож,  гараа угаах, усанд орох ахуйн хэрэгцээнд суралцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгэхүйг нь өөрчлөх сургалт явуулдаг.

-Саяхан “Энэрэл” асрамжийн төвд хүүхэд зодуулсан хэрэг гарсан. Энэ асуудлыг та бүхэн анхааралдаа авсан байх. Хүчирхийллийг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх тухай мэргэжлийн хүмүүс ярих болсон?

-Гэр бүлийн хүчирхийлэл гарсны дараа арга хэмжээ авахаас илүү гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Бид гэр бүлээс гадна зорилтот бүлгийн хандлагыг өөрчлөх сургалтуудыг явуулдаг. Манай улсын хувьд гэр бүлийн боловсрлыг 10 гаруй жилийн өмнөөс олгож эхэлсэн юм билээ. Гэтэл бусад улсад 100 орчим жилийн түүхтэй, хүүхдүүд багаас нь гэр бүлийн боловсрол олгодог. Манайд энэ чиглэлийн мэдлэгийг ерөнхий боловсролын хичээлээр олгодог боловч хангалттай хэмжээнд мэдээлэл авч чаддаггүй. Тиймээс бид нэгэнт гэр бүл болчихсон хүмүүстэй хамтрахаас гадна гэр бүл болох гэж буй залууст хандсан сургалт, арга хэмжээ, тэмцээн уралдаан явуулж байна. Ер нь нөлөөллийн сургалт гол ажиллагаа байдаг.

Засгийн газраас энэ жилийг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд бид “Гэр бүлийн боловсрол” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрөөр гэр бүлээ яаж төлөвлөх, үр хүүхэд гаргасны дараа яаж хүмүүжүүлэх юм, амьдралын шатуудад хэрхэн бэлтгэлтэй давж туулах талаар мэдлэг олгох зорилготой. Судалгаанаас харахад 5-10 жил амьдарсан гэр бүлийн салалт хамгийн өндөр байдаг. Тэгэхээр тулгамдсан асуудлыг яаж давах талаар өсвөр үе, залуучууд, гэр бүлийнхэнд мэдлэг олгохыг эрмэлзэж байна.

“Энэрэл” төвийн хувьд өнгөрсөн сарын 12-нд ийм асуудал гарлаа гэж баримттай мэдээлэл ирсэн. Бид шалгаж үзээд тус төвд маргааш нь аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын тушаалаар Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Багшийн ёсзүйн хороо зэрэг холбогдох байгууллагын хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй шалгалт оруулсан. Ингэхдээ хоёр зорилгоор шалгалтыг явуулсан. Нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд мөрдөгддөг асрамж халамжийн үйлчилгээний стандарт  хэрхэн хэрэгжиж байна, хоёрдугаарт, зөрчил гаргасан багштай уулзах, уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилласан. Шалгалтын комиссынхон дүгнэлтээ гаргаад холбогдох газруудад хүргүүлчихсэн. “Энэрэл” төв “Эрдэнэт” үйлдвэрт харьяалагддаг учир шийдвэрийг тэд гаргана.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 46 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин