Д.Алтанхуяаг:  “Цөмөөхэй” тоглолтод 199 хүүхэд оролцоно

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Монголын балетын хөгжил сан 2010 онд байгуулагдсан. Тус сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан зохион байгуулдаг томоохон  уран бүтээлийн нэг нь “Цөмөөхэй” буюу  П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Щелкунчик” балет юм. Энэ жилийн “Цөмөөхэй” тоглолтын талаар гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.  Уг тоглолт  шинэ жилээр дэлхийн олон оронд тоглогддог бөгөөд Монголд зургаан жилийн өмнө Монголын балетын хөгжил сангийн уран бүтээлчдээр дамжуулан хүүхэд, багачуудад хүрч байсан юм. "Цөмөөхэй" балетын тоглолтод жил бүр  200 гаруй хүүхэд тоглодог байсан бол энэ жил 199 хүүхэд тоглох аж. Монголын хүүхэд багачуудтай уулзаад, зургаа дахь жилтэйгээ золгож буй “Цөмөөхэй”-д тоглосон хүүхдүүдийн тоо одоо 1000 хол давжээ.  Энэ жилийн хувьд, “Цөмөөхэй” балет нь  УДБЭТ-т арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох юм байна. Тоглолтод  энэ жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд оролцохоос гадна Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцоно гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Энэ тухай Д.Алтанхуяг “Би Хөвсгөлд аялж яваад санаандгүй 11 настай цаатан хүүтэй тааралдсан юм. Тэгээд цаа бугыг нь сонирхох зуураа хүүд  тоглолтынхоо тухай дуулгасан. Тэгээд зураг, бичлэгийг нь үзүүлэхэд ихэд сонирхон хүлээж авсан. Тэгээд энэ удаагийн тоглолтод  Хөвсгөл аймгаас цаатан хүү Сугараа ирж оролцоно. Тиймээс энэ удаагийн “Цөмөөхэй”-д сонгон шалгаруулалтад тэнцсэн шинэ хүүхдүүд тоглохоос гадна шинэчлэгдсэн  дүр төрхтэйгээр үзэгчдэд хүрч буйгаараа онцлог юм” гэв. Мөн гавьяат  жүжигчин Д.Алтанхуяг өөрөө “Цөмөөхэй”-д тоглох бөгөөд тэрээр ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булган тоглоно. Мөн УДБЭТ-ын чадварлаг уран бүтээлчид, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Б.Мөнхнаран, Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг, О.Даваадорж нар тоглоно. Цаашид “Цөмөөхэй” тоглолтыг дан ганц  нийслэлийн хүүхэд, багачуудаас гадна аймаг, орон нутгийн хүсэлтээр хөдөө орон нутагт тоглох боломжтой. Энэ тоглолтоор бид хүүхэд багачуудаар дамжуулан нийгэмд урлагийн боловсрол олгож, хүүхэд багачуудад хүмүүжил төлөвшлийг олгох зорилготой юм” гэдгээ дуулгав. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

24 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

24 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

24 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 52 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

11 цаг 11 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

14 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 37 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 50 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09