Хэрэглээний зээл малчны зээл рүү шилжиж байна

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монголбанк бизнесийн зээл олголтыг идэвхжүүлэх зорилгоор өрхийн хэрэглээний зээлд хязгаар тогтоосон. Ингэснээр хэрэглээний зээл малчны зээлийн хэлбэрт шилжиж эхэлсэн гэж Төвбанкны эдийн засагч Д.Ган-Очир онцолсон. Учир нь банкны  чанаргүй зээлийн хувь хэмжээ өндөр байна. Ялангуяа, хувийн сектор буюу бизнесийн чанаргүй зээл 18.4 хувьтай байгаа нь  бусад үзүүлэлттэй харьцуулахад өндөр аж. Энэ утгаараа нэмж зээл гарах нөхцөл байдал хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр банкнаас авдаг хэрэглээний зээлийн дүн нь багасаад ирэхээр банкнаас нь өөр төрлийн зээлээр авдаг болсон. Малчны зээл сүүлийн сард хурдацтай өссөнийг статистик мэдээ харуулж байна. Мал өөрөө барьцаа хөрөнгө болдог. Барьцаа нь хангагдаад зээл авах орон зай үүсэхэд малчдаар дамжуулж тухайн хамаатан садан хэрэглээний зээл гэдэг байсан бол малчдын зээл гэсэн хэлбэрт шилжиж эхэлсэн байна. Хэрэглээний зээл малчны зээл рүү шилжсэнээр  чанаргүй зээл дахин нэмэгдэх хандлага байгааг үгүйсгэхгүй.  Хэдийгээр макро зохистой бодлогын зорилго нь өрхийн өрийн дарамт ирээдүйд санхүүгийн салбарт эрсдэлийг бий болохоос урьдчилан сэргийлэх зорилготой. Гэсэн ч  авч хэрэгжүүлсэн энэ хязгаарлалтын хүрээнд  хэрэглээний зээлийн жилийн  өсөлт 9-11 хувьд тогтвортой хадгалагдсан бол  аравдугаар сарын статистик мэдээгээр найм гаруй хувийн өсөлттэй байгаа нь тогтвортой байна гэжээ. Гэхдээ макро эдийн засгийн, санхүүгийн салбарын нөхцөл байдлыг харахад тогтворжиж байгаа боловч эргээд дээшээ өндийх боломж хязгаарлагдмал. Өсөлтийн төвшинд хадгалагдах эсэх нь тодорхойгүй байна. Монголбанкнаас чанаргүй зээлийг бууруулах стратеги боловсруулж энэ  хүрээнд зохих хуулиудад  өөрчлөлт оруулах хуулийн төслүүд ажлын хэсгийн төвшинд бэлэн болсон тухай мэдэгдсэн. Аравдугаар сарын байдлаар банкуудын олгосон зээлийн өрийн үлдэгдэл 18.2 их наяд төгрөг. Үүнээс хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэл 950 орчим тэрбум, чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрчээ. Чанаргүй зээлийг бууруулах стратеги амжилттай хэрэгжсэнээр энэ салбарын зээлийн өсөлт сэргэх боломжтой болно гэдгийг ч Төвбанкны эдийн засагч тодотгож байв. Түүнчлэн энэ хязгаарлалтын хүрээнд  банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэмжээ өссөн нь хязгаарлалт тогтоосонтой холбоотой хэмээн шүүмжлэл дагуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагын зах зээл жижиг, гэтэл зээл шилжих талбар  болж болох уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний зээл дээр авч байгаа арга хэмжээ нь нийт эдийн засагт гэнэтийн сөрөг шок орж ирэхэд иргэд, аж ахуйн нэгж дээр ялангуяа иргэдийн хувьд ажилгүй болох ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд авсан байгаа зээлийнхээ сар бүрийн төлбөрийг тодорхой хугацааны дараа баталгаатай төлж чадахгүй болох эрсдэл үүсч болзошгүйг анхааруулж байна.  Энэ тохиолдолд тухайн өрх санхүүгийн хүнд байдалд орохоос гадна зээл өгсөн санхүүгийн байгууллага илүү эрсдэлд учирч энэ нь эдийн засагт санхүүгийн зуучлал хэвийн үргэлжлэх орон зай алдагдах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр  нэг хэсэг нь банкин дотроо биш банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хандлага руу явж байна. Нэг үгээр илэрхийлбэл,  чанаргүй зээлээс болж  банкин дээр эрсдэл учирч болзошгүй  гээд эрсдэлийг бууруулах зорилгоор арга хэмжээ авахаар эрсдэл нь банк бус санхүүгийн байгууллага руу шилжиж  байна. Ингэснээр давхар эрсдэлд шилжиж байгаа гэдгийг санхүүгийн зах зээлийн шинжээчид анхааруулж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хоёр энэ давхар эрсдэлээс зайлсхийхийн тулд ижил арга хэмжээг зөв зохистой хэлбэрээр цаг хугацааны хувьд уялдаатай авч хэрэгжүүлье гэдэг ойлголцолд хүрсэн тухай эх сурвалж хэлсэн. Хэдийгээр чанаргүй зээлд хязгаарлалтын зохицуулалт хийсэн ч иргэд өндөр хүүтэй ББСБ-ын зээлээр хэрэгцээгээ хангах болсон нь буруу бодлогын нэг үр дүн гэж зарим эдийн засагчид шүүмжилж байна. Түүнчлэн  малчны зээл өсөх тусам эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тиймээс хэрэглээний зээлийн зохистой харьцааг зохицуулахад  холбогдох хуульд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)
Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

1 цаг 37 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

1 цаг 47 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

1 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

1 цаг 59 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

10 цаг 8 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

10 цаг 8 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

10 цаг 8 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

23 цаг 7 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Өчигдөр 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин