Доктор Н.Төмөрхадуур: “Сэрвээний хууль” нь Монголын өв соёлыг устгаж үгүй болгох гэж байна

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл заалтыг эсэргүүцэж, Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны төлөөлөл, МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд, доктор Н.Төмөрхадуур, Ю.Үнэнбүрэн, Н.Санжаадорж, А.Мягмардолоонжин, С.Амартайван нар мэдээлэл хийсэн юм.  Тус холбооныхон “Дээрх хуулийн төсөлд оруулах шаардлагатай олон зүйл заалт байхад дан ганц хурдан морины уралдаанд морьдыг дан сэрвээний өндрөөр уралдуулна” гэсэн заалтыг оруулж ирж байгаа нь араасаа олон аасуудал дагуулж байна.  Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8-10, үндсэн хуулийн 7-1 дээр заасан байдаг “Монгол наадмыг үндэсний зан заншил, соёлд тулгуурлан зохион байгуулна гэж хуульчилсан байдаг. Гэтэл өнөөдөр  нь адууг эрлийз, монголоор нь ялгахгүй зөвхөн өндөр, намаар нь ялгаж уралдуулахаар ярьж байна. Эрлийз адуу монгол соёл мөн үү, эсвэл өвөг дээдсээс уламжилж ирсэн монгол адууг монгол хүүхэд унаж уралдах нь монгол соёл юм уу?. Үүнийг бодож үзэлгүйгээр ийм санаа агуулсан хуулийн төсөл санаачилсныг бид эсэргүүцэж байна” гэв. Мөн тус холбооны зүгээс өнгөрсөн хавраас хойш УИХ-ын гишүүдэд 250 гаруй албан бичгийг илгээж, энэ асуудлыг уламжилсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дорвитой шийдсэн зүйл алга байна. Монголын төр түүх соёлоо хамгаалах үүрэгтэй. Тиймээс төрийн эрхэм удирдлагууд, гишүүд энэ хуульд анхаарлаа хандуулж, хөдөө орон нутгаас ард иргэдээс ирж буй санал, уяачдаас ирж буй саналыг тусгаж өгөхийг хүсье гэсэн юм. Энэ тухай доктор Н.Төмөрхадуур хэлэхдээ “Үндэсний морин уралдаан спорт юм уу, өв соёл юм уу гэдгийг ялгах ёстой. Өнөөдөр бид үндэсний их баяр наадмыг зохицуулах тухай хууль юм. Үндэсний дархааг дэмжих хууль юм. 2010 онд үндэсний морин уралдааныг ЮНЕСКО-д бүртгэхдээ зургаан насны морь уралддаг өв соёл юм гээд бүртгэчихсэн байдаг. Тиймээс энэ “сэрвээний хууль” нь төрийн наадамд монгол адуу уралдуулахгүй болно. Монголын өв соёл устаж үгүй болох, монгол адуутай холбоотой үндэсний түүхэн соёл устах аюултай юм. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn    
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23