Улсын Гарьд Махгалын Баяржавхлан

2014-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.БАТМӨНХ

Баяржавхлан 1978 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ. Сумын заан цолыг эрт хүртсэн. М.Баяржавхлан 1997 оны улсын баяр наадамд анх зодоглож нэг давж хоёрын даваанд улсын начин Г.Жалаад унажээ. 1998 онд барилдсан эсэх нь тодорхойгүй, хэрэв барилдсан бол нэгийн даваанд унасан байх магадлалтай. 1999 онд хоёр давж улсын начин О.Одгэрэлд, 2000 онд мөн хоёр давж улсын начин Д.Пүрэвсүрэнд тус тус унажээ. 2001 оны улсын баяр наадамд хоёрын даваанд аймгийн арслан Б.Бямбаа, гурвын даваанд цэргийн арслан С.Дэлгэрбат, дөрвийн даваанд улсын начин И.Мөнхбаатар, тавын даваанд улсын заан Ц.Баярсайхан, зургаагийн даваанд аймгийн арслан Ц.Магалжавыг давж, долоогийн давааанд улсын заан Ц.Цэрэнпунцагт унаж улсын өсөх идэр начин цолыг 23 насандаа авчээ. 2002 онд барилдаагүй. 2003 оны улсын баяр наадамд зургаа давж улсын харцага цолыг, 2006 онд долоо давж улсын заан цолыг 28 насандаа авчээ. 2007 онд долоо давж саруул сайжрах чимэг. 2008 онд тав давж улам нэмэх чимэг. 2010 онд тав давж хурц шаламгай чимэг. 2011 онд найм давж улсын гарьд цолыг 33 насандаа хүртжээ. 2004, 2005 онуудын баяр наадамд дөрөв давж аймгийн арслан Р.Ганхуяг, улсын начин Д.Баасандорж нарт утс тус өвдөг шорооджээ. 2009 онд гурав давж аймгийн арслан Ө.Бат-Оршиход унажээ. 2012 онд зургаа давж цогт гарамгай чимэг. 2013 онд зодоглоогүй.

Монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэхэд зориулсан 6016 бөхийн барилдааны хоёрын даваанд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн залуу бөх Ч.Ган-Эрдэнэд өвдөг шорооджээ. М.Баяржавхлан гарьд баруун талтай, шуудагнаас татах, халз хутгах, тонгорох мэхийг даацтай хийдэг. Самбо, жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер цолтой, Бээжингийн зуны XXIX олимпод жүдогийн төрлөөр оролцож байлаа. Биеийн тамирын “Аварга” дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин