Хуучин сум шинэ боллоо

2014-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

Хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэн “сум эзгүйрлээ” гэж ярьсаар бид олон жилийг үдлээ. Улсын хөгжил сумаас эхлэнэ хэмээн мөн л их ярих боловч дорвитой хөгжсөн сум өнөөдөр хэд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн “Шинэ сум” төсөл нүдээ олсон ажил болжээ. Учир нь суурин газар руу шилжих хөдөлгөөн уг төслийн ачаар мэдэгдэхүйц багасч буй аж. Энэ төслийн бүтээн байгуулалтын ачаар Баянлиг суманд гэхэд л 325 хүн ажилтай болжээ. Өмнө нь энэ суманд жилд 50-60 ажлын шинэ байр гардаг байсан бол энэ тоо ийнхүү эрс нэмэгджээ. Өдгөөгөөс яг 11 сарын өмнө Баянхонгор аймгийн говь, хангай хосолсон Баянлиг, Бууцагаан суманд “Шинэ сум” төслийн ажлыг анх эхлүүлж байсан.

Тус хоёр сум энэ зун түүхт 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойгоо угтсан томоохон ажлуудын нэг нь энэхүү төсөл хэмээн Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа онцолж байв. Өнгөрсөн баасан, бямба гаригт “Шинэ сум” төслийн нээлтэд УИХ-ын Дарга З.Энхболд, ҮХАА-н сайд Х.Баттулга, БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү, Р.Бурмаа тэргүүтэй албаныхан Баянхонгор аймгийн дээрх сумдад хэрэгжиж буй “Шинэ сум” төслийн нээлтэнд оролцсон юм.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

ХЯМД ЗАРДЛААР, ХУРДАН БОСЧ БАЙГАА НЬ “ШИНЭ СУМ” ТӨСӨЛ ЮМ

-“Монгол Улсын Засгийн газраас 2012-2016 оны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан “Шинэ сум” төслийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдаас эхлүүллээ. Энэ бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд мөнгөө авснаар эхэлсэн. Гэтэл арав ч хүрэхгүй сарын хугацаанд их бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууссан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бусад барилга байгууламжтай харьцуулбал хамгийн хямд өртгөөр, хурдан босч байгаа нь “Шинэ сум” төсөл болж байна. Та бүхэн мэдэж байгаа. Аль нэг суманд дунд сургууль барих гэж дөрвөн жил болдог. Гэтэл зөвхөн сургууль биш 20 ортой хоёр давхар эмнэлэг, 440 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийг хүлээн авах чадалтай дотуур байр, сумын захиргаа, 250 хүний суудалтай хөлбөмбөгийн талбайг энэ богино хугацаанд амжуулан барьж дуусчээ.

Баянлиг сумын иргэд та бүхэнд орон нутагтаа тав тухтай тохилог амьдарч, ажиллах таатай орчин бүрдэж эхэлж байна. Хөдөө нутагт хүний амьдралын бүхий л нөхцлийг хангасан орчин үеийн ногоон байгууламж бүхий дэд бүтэц, гэрэлтүүлэг нь бүрэн шийдэгджээ. Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайтай, явган хүний зам, хүүхдийн тоглоом бүхий цэвэрхэн суурин байгуулж болдгийг бид харж байна. Мал аж ахуй, газар тариалан эрхэлж, нүүдэллэн ажиллаж ирсэн бид орчин үеийн хотын соёлтой хослуулан хөдөө нутагтаа эзэн нь болж амьдрах нөхцөл шинэ сум төслөөр эхэлж байгаа” гэж хэлсэн юм. 

Өнгөрсөн оны тавдугаар сарын 5-нд эхэлсэн уг төслийн хүрээнд 440 хүүхдийн бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн дотуур байр, 250 хүний суудалтай спорт заал, 20 ортой эмнэлэг, захиргаа, 180 хүүхдийн цэцэрлэгийн гадна ажил үндсэндээ дуусчээ. Эдгээр зургаан барилга нийтдээ 13 мянга гаруй мкв талбайтай юм. Мөн нэг км орчим урт хатуу хучилттай авто зам, 3800 метр явган хүний зам, 5000 суулгац бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, уурын зуух, цахилгааны дэд станц гээд суурин газарт хэрэгцээтэй бүхий л зүйл энд бий болсон байна.

Цахилгаан станцын тухайд гэвэл шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар бүрэн хангах хүчин чадалтай аж. Уг барилгын гадна хэсгийг Канад технологийн материалаар хийсэн бөгөөд удаан эдэлгээтэйгээс гадна хүний эрүүл мэндэд хоргүй гэдгийг тус төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Ти энд Би” компанийн Ерөнхий захирал Г.Цэдэвсодов онцолж байлаа. Энэхүү барилгад 100 жилийн баталгаа өгч чадна. Манай улс байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэ технологийг нэвтрүүлсэн 12 дахь улс болсон ажээ. Энэхүү Канад технологийн өөр нэг давуу тал нь барилгын материалаас “хулгайлах” ямар ч боломжгүй байдагт оршдог гэнэ. Учир нь яг төлөвлөгдсөн хэмжээгээрээ бүх материал нь ирж угсрагддаг байна.

Цэвэрлэх байгуулам­жийн хувьд 65 м3 усыг 90-95 хувийн цэвэр­шилттэйгээр гаргах хүчин чадалтай бөгөөд энэ шүүсэн усыг ундны уснаас бусад бүх зүйлд хэрэглэж болох юм. Сумын иргэд ногоон төгөл байгуулахад уг усыг ашиглах зорилготой байгаа гэнэ. Барилгын гүйцэтгэл одоогийн байдлаар Баянлигт 95, Бууцагаанд 97 хувьтай үргэлжилж байна. Тус хоёр сумын төслийн зардлыг анх 29 тэрбум төгрөгт тооцолсон ч Засгийн газар багасган 20.9 тэрбум төгрөгөөр баталсан юм. Шинэ сумын төв ашиглалтад ормогц одоогийн сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт ашиглаж ирсэн байшингуудаа жижиг дунд бизнесийг дэмжих инкубатор болгож, бизнес эрхлэгчиддээ ажлын байр гаргаж өгөх гэнэ. Бууцагаан сумын хувьд одоо байгаа нутгийн захиргааны барилгын зарим өрөө тасалгаагаа суллаж жижиг дунд бизнес эрхлэгчддээ ажлын байр хэдийнэ гаргаж өгчээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин